Аливаа зүйлийн цагийг нь тулгаж хийх дургүй, хөдөлмөрч бүсгүй Мягмарбаясгалан. Тэрээр гоо сайханч мэргэжилтэй ч угаас уран гартай хүн болохоор удмаа дагаж хөөрөгний арьсан даалин, монгол гутал, арьсан эдлэл зэргийг оёдог болжээ. Түүний эмээ монгол дээл, малгай, үндэсний бөхийн зодог шуудаг оёдог, харин өвөө нь гэрийн мод сийлж урладаг байжээ. Түүний хувьд энэ чиглэлээрээ олон шавьтайгаас гадна “Арьсан даалин урлацгаая” цахим хуудас ажиллуулж бусад бүсгүйчүүддээ зааж, санал солилцдог гэнэ.

Уран хатгамалч бүсгүй нөхөр, хүүгийн хамт амьдардаг бөгөөд анх нөхөртөө өөрийн гараар таван сарын хугацаанд нэг даалин оёж энэхүү ажлаа эхлүүлж байсан түүхтэй. Ирээдүйд хийж байгаа зүйлээ өргөжүүлж, олон хүнд зааж сургах мөрөөдөл түүнд бий.

bestofmongolia.mn

Сэтгэгдэл үлдээх on Арьсан даалин урлаач, уран хатгамалч бүсгүй: Д.Мягмарбаясгалан

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.