Гэрийн хамгийн бохир хэрэгсэл бол аяга таваг угаагч порлон болно. Жорлонгийн суултуур, хогийн савнаас ч илүү бохир гэж Нью-Йоркийн их сургуулийн микробиологи, патологийн профессор Филип Тирно мэдэгдэж байна. Порлон нь олон нүхтэй бөгөөд хоол хүнсний үлэгдэл хуримтлагддаг. Сав суулга угаасны дараа порлон нойтон үлдэнэ, мөддөө хатахгүй, ингээд 20 минут тутамд шинэ нян үржих нөхцөл болдог. Таны угаасан гэх сав суулганд ч нян үлдэнэ, өөрөөр хэлбэл нян үржсэн порлоноор угааж байгаа бол угаагч шингэн бодис, ус таныг аврахгүй. Порлоныг ашигласны дараа заавал ариутгах хэрэгтэй гэж мэргэжилтэн тэмдэглэн хэлжээ. Ариутгахад хлоржуулсан цайруулагч үр дүнтэй. Уг бодисыг устай 1:9 харьцаагаар хольж порлоноо 10-30 секунд байлгана. Энэ тохиолдолд нян устана, дараа нь порлоноо базаад хатаах хэрэгтэй. Ариутгах бас нэгэн арга бол чийгтэй порлоныг богино долгионы зууханд хийж хаттал нь эргүүлнэ. Богино долгионы зуухнаас порлоноо гаргаад бүрэн хатаах шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/189140/ © XopoM News

Сэтгэгдэл үлдээх on Аяга таваг угаах порлон дээр 4 тэрбум орчим нян “амьдардаг”. Тиймээс үүнийг тогтмол сольж байх хэрэгтэй

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.