Өнгөрсөн жилийн хамгийн мартагдашгүй дурсамж маань7 хоног говиор аялсан үе байлаа. Нэгэн аялалын компанид хөтчийн дагалдангаар явах аз тохиосон юм. Тэр аялалаас хойш би жил бүр заавал боломж гаргаад аль нэг шинэ газарлуу аялаж байхаар өөртөө амласан юм. 7 хоног аялахдаа Харалд гэдэг норвеги залуу, Милица гэдэг серби эмэгтэй, тэгээд үндсэн хөтөч, жолооч гээд тавуулаа явсан.Аялалынхаа анхны өдрөөс л аялал гэдэг ямар гайхалтай шинэ мэдрэмжийг өгдөг зүйл вэ гэж гайхширч билээ.

Хамгийн эхлээд Дундговь аймаг дахь Бага газрын чулуу гэдэг олон янзын өвөрмөц чулуунаас бүрдсэн газар очлоо. Чулуунууд их гоё. Бас нэг хуучин сүмийн балгаст очсон. Говийн халуун наранд саравчтай малгайгаа мартчихсан эхний өдрөө л наршаад нилээн эвгүй л явж байж билээ. :p

Image for post
Image for post

Дараагын өдөр нь Өмнөговь аймагт байдаг Баруун шивэртийн ам гэдэг газар очвоо. Ёолын амын нөгөө ам нь юм билээ. 7сард ч мөстэй байсан нь сонин шүү дотроо ч нилээн хүйтэн. Жуулчидаар дүүрэн л газар байв. Бие өвдөхгүй байгалын сайхныг таашаагаал мөн ч сайхан байсан шүү.=))

Image for post
Image for post
Image for post

Мэдээж үзэсгэлэнт Ёлын ам орсон. Уг нь бас мөстэй байж байгаад биднийг очихоос хэд хоногын өмнө бороо ороод хайлчихсан юм байналээ. Нарнаас биш борооноос л болж хайлдаг гэнэлээдээ ххэ.

Image for post
Image for post

Аялалынхаа 3,4 дэх өдрийг хонгорын элс дээр очиж өнгөрөөсөн. Тэр хавиар битүү жуулчид, солонгосчууд бол бүүр ч их. Хонгорын элс өөдөө гарах гэдэг ч бас хэцүүхэн даваа байна лээ шүү. Говийн нэг том элсэн манхан гэсэндээ арга ч үгүй биз. Жуулчидын бас нэг хүч тэнхээгээ шалгадаг газар нь байх. Би жоохон авирч байгаал амарна. Солонгосчуудтай л адилхан хурдтай яваад байсан хха. Манай Норвеги залуу бол амралтгүй л дээшээ гарчихсан. Байнга ууланд гардаг юм гэсэндээ өөр юм байналээ.

Хонгорын элс дээр нар жаргаж байгаа агшин үнэхээр үзэсгэлэнтэй. Энэ Харалдын Милицаг авч өгсөн зураг нь. Мэдрэмж гэж агуу2.

Image for post

Нар жаргасны дараа нь. Манай хөтөч угаасаа зураг авах мэдрэмжгүйээ кк.

Image for post

Энэ элсэн манханы нэг талаар нь хүмүүс машинтайгаа доор нь ирж зогсчихоод дээшээ авирна. Харин нөгөө тал нь бол хүн амьтан аль ч харагдахгүй үргэлжилсэн их элс л харагдана. Харахад цаанаа л нэг тайвшираад ирж байгаам чинь. Далайг харахад бас тэгж л мэдрэгддэг байхдаа.

Image for post

Говьд бороо орж байгаа нь уулын бэлээс ингэж харагддаг юм билээ.

Image for post
Image for post

Говийн шөнийн тэнгэр нь үнэхээр биширмээр. Урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүйгээр их одтой мөртлөө яг дээр байгаам шиг дэндүү ойрхон харагддаг. Би өөрөө зураг дарж чадаагүй учраас өөр нэгэн солонгос жуулчны авсан гайхалтай зургыг хуваалцая.

Image for post
Image for post

5дах өдрөө Баянзаг гэдэг газар очлоо. Дэлхийд анх удаа үлэг гүрвэлийн үүр олдсон бас өндөг нь олдож байсан гэдгээрээ Монголдоо төдийгүй дэлхийд хүртэл алдартай газар гэсэн.

Image for post

Сүүлийн өдөр очсон газар нь Цагаан суврага гэдэг газар. Эрт дээр үед далай байсан юм гэнэлээ. Бас л байгаль ертөнц ямар агуу юм бэ? гэж уулга алдмаар сүрлэг сайхан газар байна лээ.

Image for post
Image for post
Image for post

Эндээ майхан барьж хоносоон. Тэнгэр нь бол хараал байгаад баймаар үзэсгэлэнтэй.

Image for post
Image for post

Энэ тэнгэрийг хараад төрж байгаа сэтгэгдэл бас л үгээр илэрхийлэмгүй…

Image for post
Image for post
Image for post

Аялалын явц дахь өөр хоёр зураг. Эхнийх нь Ёлын амруу очиход байдаг музей доторх зураг. Дараагых нь манай Милицад хятад найз нь ‘’үүргэвчтэй аялал’’ гэж бичиж өгснийг нь барьж зургаа даруулмаар санагдаад даруулсан нь.

Image for post
Image for post

Заа нэг иймэрхүү л аялал болж өнгөрсөндөө. Нээрээ Хонгорын элс дээр нэг айлд очиж хоноход тэр айл хажуугын нэг гэртээ душтайм байналээ. Говьд душ барина гэдэг бас л их сэтгэцэн санагдсан ххэ.

Би ер нь их азтайм шиг байна лээ. Манай хоёр жуулчин хоёулаа тавиад орноор аялсан туршлагатай, орой болгон сонин содон юм ярьж өгнө. Тэр хоёроос их ч юм мэдэж авсандаа. Одоо бол би нэг л их аялах хүсэлтэй хүн байгаа кк. Боломж нь бүрдэхгүй байгаа учраас ядаж туршлага судлая гээд аялалын ном их уншиж байгаа шүү. Тэгээд яг уншсан номнууд шигээ биччих шиг боллоо. =D

Энэ аялалаасаа би цоо шинэ, амьдралд хайртай хүн болоод иргэж ирсэндээ. Хорвоо ертөнц ямар уудам, ямар баялаг юм бэ гэдгийг мэдсэн маань л их нөлөөлсөн байхдаа. :))

За миний тэмдэглэлийг дуустал нь уншсанд тань маш их баярлалаа. :))

Nari

Сэтгэгдэл үлдээх on Аялалын тэмдэглэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.