Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг 24 хүртэл сарын хугацаатай олгож байна.

Тодруулбал, энэ нь Дэлхийн банкны “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн санхүүжилтээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс доош бичил бизнес эрхлэгчдэд олгож буй зээл юм. "COVID-19"-ийн цар т.ахлын үе дэх эдийн засгийн хариу арга хэмжээний хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгож буй зээл гэдгийг ХНХЯ-наас мэдээллээ. Нийт зээлийн эх үүсвэр нь 7.4 тэрбум төгрөг бөгөөд Төрийн банк, ХААН банкаар дамжуулан зээлдүүлэх юм.

Зээлийн хэмжээ: 5-10 сая төгрөг.
Зээлийн хүү: Жилийн 11 хувь.
"COVID-19"-ийн цар т.ахлын улмаас үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан 2021 оны 6 сар хүртэл зээлийн хүүг жилийн 7.56 хувь.

Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд зээлдэгчдийн 30-аас багагүй хувь нь 35 хүртэлх насны залуучууд, 10 хүртэлх хувь нь 60-аас дээш насны иргэд байж болно.
Нийт зээлдэгчдийн 50-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна.
Энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон бичил аж ахуйн нэгжүүд харьяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар (ХХҮГ)-т цахимаар хандаж, дэлгэрэнгүй мэдээллийг авхыг ХНХЯ-наас мэдээллээ.

МОНЦАМЭ

Сэтгэгдэл үлдээх on Бичил бизнесийнхэнд хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.