Хүн бол энэ дэлхий дээрх хамгийн сонин амьтны нэг юм. Том тархи, өөрсдөө зохион бүтээдэг, хоорондоо ярьж бие биеээ сайн ойлголцдог, бараг л үсгүй, эрүүний булчин маш муу хөгжсөн байдаг гээд бусад төрлийн амьтдаас тэс өөр юм.

Харин бид яаж хүн болсон юм болоо?

30-60 сая жилийн өмнө - Сүрэглэн амьдардаг болсон

Динозаврууд устаж үгүй болсоны дараа хүний өвөг дээдэс сармагчин, хүн зэрэг амьтдын өвөг дээдсийн төрөл үүсчээ. Тэдний ихэнх нь сүрэглэн амьдардаг байжээ. Сүрэглэн амьдрах нь найз нөхөрлөл болон өрсөлдөөн тэмцэл ихтэй байв. Энэ нь тархины тогмол хөгжилд гол нөлөө үзүүлсэн байж магадгүй.

10-15 сая жилийн өмнө - Тархи тэтгэх

Хүн, шампанз, горилл нь бүгд нэгэн төрлийн мичнээс үүссэн. Харин хүний хувьд RNF213 гэдэг ген хурдацтай хөгжиж эхэлсэн байна. Moyamoya өвчний улмаас өргөссөн артерийн судас нь RNF213 генийг тархинд хүрэхэд гол нөлөө үзүүлсэн үздэг.

7-13 сая жилийн өмнө - Мичнээс салан тусгаарлав

Энэ үед мич, хүн харахад төстэй байдаг байв. Харин генийн хувьд ихээхэн ялгаатай болжээ. HAR1 генийн бүлэгт багатах ASPM ба ARHGAP11B генд өөрчлөлт оржээ. Яг ямар үүрэгтэй ген гэдэг нь тийм тодорхой биш гэсэн тархины бор гадаргын өсөлтөд ихээхэн нөлөөлдөг.

<7 сая жилийн өмнө - Глюкоз урсгал

Мичнээс салсны дараа SLC2A1, SLC2A4 генүүд мутацид орж протейн үүсгэж глюкозыг булчингаас тархи руу дамжуулах болжээ. Ингэснээр тархи томорч эхэлсэн байна.

<7 сая жилийн өмнө - Гарны өөрчлөлт

Хүний гар элдэв янзын багаж, зэвсэг хийхэд тохиромжтой болж ирсэн.  Мичнээс салах үеэс хөгжиж ирсэн HACNS1 нэртэй ДНК-ийн нөлөөгөөр тийм болсон гэж үздэг. HACNS1 нь яг ямар үүрэгтэйг тогтоогоогүй ч бидний гарны хөгжилд маш идэвхитэй оролцдог.

2,4-5,3 сая жилийн өмнө - Хүчгүй эрүү

Хүн амьтад шиг чанга хазаж чаддаггүй. Учир эрүүний булчин тийм сайн хөгжөөгүй байдаг. MYH16 генийн өөрчлөлтөөс эрүүний булчин жижгэрч тархи томроход хэрэг болох сул орон зай гаргаж өгчээ.

1,8-3,5 сая жилийн өмнө - Хоолны цэс

Хүний өвөг мич жимс, өвс, ногоо иддэг байжээ. Өвс ногоогоор хооллодог байхад шим тэжээл  хангалттай авдаггүйгээс идэхэд ихэнх цагаа зарцуулдаг байж. Харин хүн мах идэж эхэлснээр илүү их калори авч идэхэд бага цаг зарцуулж, бага зажилдаг болсон гэсэн үг юм.

3,3 сая жилийн өмнө - Үсгүй бие

Хүн бол үс багатай мич юм. Яагаад үсгүй байдгийг хэн ч мэдэхгүй. 3,3 сая жилийн өмнөөс бараг ямарч үсгүй болжээ. Орчин үеийн хүмүүс халуун бүсээс шилжин суурьштал нарны туяаны нөлөөгөөр хүний өвөг дээдэс бүгд хар арьстай байж.

2,5-3,2 жилийн өмнө - Ухаалаг ген

SRGAP2 гэдэг ген гурав дахин их болжээ. Энэ генийн өөрчлөлтийн нөлөөгөөр дараагийн хувилбар нь эхний хувилбараас ямагт илүү болж хөгжиж эхэлжээ. Тархины эсүүд нуруу нугасаар илүү чөлөөтэй холбогдож эхэлсэн байна.

2,8 сая жилийн өмнө - Том тархи

Хамгийн эртний (2,8 сая өмнөх) хүний төрөл гэж үздэг Хомо гэж нэрлэдэг амьтны чулуужсан бие Етиопоос олдож байсан. Хэдийгээр хүний төрөл мөн биш гэж маргадаг ч Хомо нь бусад мичин төрлүүдээс хамаагүй том тархитай байжээ.

200 мянгаас - 2,5 сая жилийн өмнө - Төрөхийн хүндрэл

Хүн төрөх нь маш хэцүү, аюултай, бусдын тусламжгүйгээр бараг л боломжгүй болжээ. Учир нь хоёр хөл дээрээ явж эхэлснээс болж аарцагны яс нарийссанаар төрөхөд хүндрэлтэй болжээ. Удаан тээж болохгүй учир хүүхэд төрөхдөө биеээ даах чадваргүй, сул дорой болсон.

1 сая жилийн өмнө - Гал

Хүн төрөлхтөн анх яаж гал ашиглаж сурсан талаар батлагдсан зүйл байхгүй. Хамгийн эртний буюу 1 сая жилийн өмнө гал гаргаж байсан баримт нь Өмнөд Африкийн агуйгаас олдсон.

600 мангаас - 1,6 сая жилийн өмнө - Хэл

Ихэнх мич төрөлтний хоолойд агаарын хөндий гэж байдаг. Хүнд харин байдаггүй. Учир нь агаарын хөндий чанга дуугарахад тустай ч, олон янзын авиа гаргах ямарч боломжгүй болгодог. Хүний өвөг дээдэс неандертали хүний үеэс агаарын хөндийгүй болж хоорондоо ярьж ойлголцдог болжээ.

500 мянган жилийн өмнө - Хэлний ген

Цөөн хүнд FOXP2 гэдэг генийн өөрчлөлт илэрдэг. Тийм хүмүүс хэл ярианы бэршээлтэй байдаг. FOXP2 ген нь хэлний хөгжилтэй салшгүй холоотой юм. Неандертали хүний FOXP2 ген хүнтэй адилхан.

100 мянган жилийн өмнө - Тариалан

Хүний шүлс ферментэд AMY1 гэсэн ген бий. Орчин үеийн хүний ген ан хийдэг байснаасаа илүү тариа тарьдаг байсан төрлийн эртний төрөлтэй AMY1 ген илүү адилхан байдаг. Газар тариалан нь суурьших боломжтой болж, нийгэмшил үүсэхэд чухал нөлөөтэй байсан байж магадгүй.

HIUB.MN

Сэтгэгдэл үлдээх on Бич яаж хүн болсон бэ?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.