АНУ-д таван “Need-Blind коллеж байдаг. Энэ нь суралцагчийн ар гэрийн санхүүгийн байдлийг харгалзахгүй тухайн сургуульд тэнцсэн тохиолдолд сургуулиас нь 100 хувийн тэтгэлэг олгож, зардлийг нь даадаг. Миний суралцаж, төгссөн MIT уг таван сургуульд багтдаг. Би элсэхдээ шууд сургуулийн тэтгэлэгт хамрагдсан. АНУ-д сурахын нэг давуу тал нь их, дээд сургууль, коллежид элсэж орохдоо мэргэжлээ сонгох албагүй. Ороод эхний жил (зарим сургуульд хоёр жил) суурь хичээл үзсэний ард мэргэжлээ сонгож болдог болдог нь зөв санагддаг. Мөн суралцагчдын зөвхөн сурлагын дүнг харах бус, хувь хүний зан чанар, хичээллээс гадуурх ажилд оролцож буй идэвх зэрэг бүх л талыг нь харж тэнцүүлдэг нь их гоё санагддаг. Санхүүгийн тал дээр хүртэл 100 хувь тэтгэлэг өгдөг.  Тиймээс суралцагч өөрөө хичээж чадвал үнэхээр том боломжууд гарч ирдэг. Миний хувьд сургуульдаа элсэж суралцсаанаар маш олон боломжийн үүд хаалга өмнө минь нээгдсэн. Миний тэтгэлгийг сургуулиас олгосон болохоор ар гэрийнхээ санхүүгийн тайланг буюу жилийн орлого, зарлагын  баримтыг явуулах хэрэгтэй байсан. Бусад нэмэлт зүйл шаардаагүй. Уг мэдээллийг сургуулийн захиргаа харж байгаад, гэрээсээ ямар хэмжээний санхүүгийн туслалцаа авах боломжтойг тогтоогоод үлдсэн төлбөрийг сургууль гаргадаг. Ер нь бол өрхийн орлого 60000 ам. доллараас бага бол бүрэн тэтгэлэг олгодог. Манай улсын хөдөлмөрийн хөлс бага байдаг. Хэл сурах үедээ ном их уншдаг байсан. Одоо ч гэсэн зав гарвал ном уншиж өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг. Анх шалгалт өгөхдөө математикийн хичээл дээр хангалттай бүх оноогоо авсан ч англи хэлний мэдлэг маань үнэхээр муу байгааг мэдсэн. Асуултуудын ихэнхийг нь ойлгохгүй цагтаа амжихгүй гарч ирж байсан. Дараа нь дөрвөн сарын турш английн уран зохиолын ном тасралтгүй уншиж байгаад шалгалтдаа ороход хэлний төвшин илт сайжирсан нь мэдэгдсэн. Тухайн сурч байгаа хэлээрээ ном уншихаар үгийн баялаг сайжирч, бичгийн тал дээр ч бас төвшин ахина. Сонсдог ном хэрэглэснээр тухайн номыг судлаж мэдэхээс гадна ямар үгийг хэрхэн дууддагыг мэдэж авдаг учир ярианы хэл сайжирдаг санагдсан.  Сургуульд хэрхэн орох талаар Харвардын их сургуулийн төгссөн Билгүүний хөтөлдөг блогт хэрэгтэй мэдээллийг дэлгэрэнгүй бичсэн байсан. Миний хувьд хамгийн хэцүү зүйл эссэндээ “Би яг хэн бэ? Ямар зорилго мөрөөдөлтэй вэ?” гэдгээ тусгах байсан.  Америкийн их сургуулиудад элсэж, сурахаар төлөвлөж буй үе тэнгийхэн болон дүү нартаа зөвлөхөд эссэн дээрээ маш сайн ажиллаж өөрийгөө бүрэн дүүрэн танилцуулах хэрэгтэй. Шалгалтын оноо сайн бол давуу тал болдог ч шалгалтаа 100 хувь өгсөн элсэгч бүр тэнцдэггүй. Хамгийн гол нь хувь хүний зан чанар, ирээдүйн зорилго гээд бүх зүйлийг цогцоор нь хардаг болохоор шалгалтын оноо тааруу байсан ч эссэ сайн бичсэн хүүхдийг авдаг. Бас багшаас тодорхойлолт авахдаа ач холбогдол өгөх хэрэгтэй. Учир нь хичээллээс гадуурх ажлын идэвх, хувь хүн талаас нь бичсэн бол зүгээр. Миний амьдралаас олж авсан туршлага гэвэл хүмүүс бид бүгдээрээ өөр оронд, өөр гэрт, соёлд төрч өссөн. Өөр хоорондоо ялгаатай амьдардаг ч сайн ажиглавал бүгдээрээ маш ижилхэн. Бүгдээрээ л сайхан амьдрахийн тулд, зорилгынхол төлөө яваа зүрх сэтгэлтэй гэдгийг ойлгосон. Одоо хүмүүсийн яг өөртэйгээ адилхнаар харж, “Би энэ хүний оронд байсан бол яах байсан бол?” гээд аль болох бусдын үзэл бодлыг сонсож ойлгохыг хичээдэг. Бас хүн бүр өөрийн гэсэн түүхтэй, тэр түүхүүдийг сонсох дуртай. Хүн болгонд яг зориод зүтгэвэл чадахгүй зүйл гэж байхгүй. Бүх зүйл боломжтой. Хамгийн гол нь хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, өөрийн ажил, сургууль, найз нөхөд, гэр бүл зэрэг бүх зүйлдээ үргэлж талархаж, хайрлах хэрэгтэй.  “Journey of a thousand miles begins with a single step”. “We ought to walk through the rooms of our lives not looking for flaws, but looking for potential.” Нэг л өдөр агуу мундаг болох бус өдөр бүр аливаа зүйлийг тогтмол бага багаар хийсэн байхад хэзээ нэг өдөр тэр зүйл нь өөрөө агуу том болж хувирдаг. Мөн “Failure is the best teacher”. Хүмүүс алдахаас үхтлээ айж,  алдаа гаргахгүй гэж хичээдэг. Гэхдээ алдаа бүхэн амжилтаас илүү мундаг багш, сургамж болдог. Тэр алдаанаасаа суралцаж чадвал ирээдүйн амжилтийн эх үүсвэр болдог. Харин ч илүү олон зүйлийг айдасгүй, алдахаас айлгүй зориглож хийгээд өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй гэж боддог.
“Realize deeply that the present moment is all you have. Make the NOW the primary focus of your life.” Онгоцны хойноос харамсаж өөрийгөө болон бусдыг буруутгаж биш эсвэл ирээдүйд болох ямар нэг зүйлийг байнга бодохоос илүү яг одоогоор амьдарч, өөрт байгаа зүйлдээ талархаж, хөрөм мөч бүхэндээ бүх анхаарлаа зориулж амьдрах хэрэгтэй гэсэн утгатай. 

TETGELEG.mn

Сэтгэгдэл үлдээх on "Би хэрхэн гадаадад тэтгэлгээр суралцсан бэ?": АНУ-д суралцсан Б.Зулсар

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.