Зарим хүмүүс будааг угаахгүй шууд агшаадаг. Энэ нь маш буруу.
Цагаан будааг агшаах хятад , япон арга нь будаагаа хүйтэн усаар хамгийн багадаа 5аас 7н удаа угааж хүйтэн усанд 30 минутаас 2 цаг сойж дэвтээж байгаад тосгүй давсгүй агшаадаг юм байна лээ яагаад ингэж олон угаадаг вэ гэхээр будаанд хүнцэл гэх хортой бодис байдаг бөгөөд тэрийг угааж арилгахаас гадна цагаан тундсыг нь арилтал угааж агшааснаар хятад япончууд цагаан будаанаас болж таргалдаггүй гол нууц гэж сонсож байсан юм байна. Яг энэ аргаар агшаахаар будаа ч их гоё болдог юм байна будаагаа хутгахаар ширхэг ширхгээрээ салаад ямарч цавуулаггүй амттай болдог юм байна лээ.

Паб’-ны төрөл Хамгийн нийтлэг хэрэглэдэг нь “саль-паб” буюу цагаан будаа. Солонгос цагаан будаа нь гонзгой биш, бондгор, агшаалт сайтай. “Паб”-ны амт ямар будааг хэрхэн агшаахаас хамаарч өөр өөр байна. Солонгос хүмүүст өөр өөрийн идэх дуртай “паб”бий. Цагаан будааг дотор нь “чабсаль(өндөр цавуулагтай цагаан будаа)” болон “мэбсаль(энгийн цагаан будаа) гэж ангилдаг бөгөөд ‘чабсаль’-аар голчлон “дог(цагаан будааны жигнэмэг)” юмуу холимог будааны агшаамал , “самгэтан(тахианы битүү шөл)” зэргийг хийдэг бол энгийн цагаан будааг “мэбсаль” гэж нэрлэдэг. Эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүмүүс “пэгми(цайруулсан будаа)”-ны оронд “хёнми(дутуу цайруулсан будаа)”-г их иддэг.

Тариаг хураахдаа будааны хальсыг хэр зэрэг ялгаж цэвэрлэсэн гэдгээс шалтгаалж цайруулсан, цайруулаагүйгээр ялгадаг. Хамгийн сайн цайруулсан нь 12 шат дамжуулан цайруулсан цасан цагаан өнгөтэй зөөлөн “пэгми” бөгөөд 9 шат, 7 шат дамжин цайруулагдсан будаа нь “хёнми” юм. “Пэгми”-г бодоход арай хатуу, үзэмжгүй боловч эрүүл мэндэд илүү сайн гэдэг. Цагаан будаан дээр өөр төрлийн буудайг хольж агшаасныг “чабгуг-паб” буюу холимог будааны агшаамал гэдэг. Ихэнх хүмүүс арвай болон вандуй хольдог. Арвайг дотор нь “абмэг” буюу цайруулсан, “халмэг” буюу хагас цайруулсан гэж ангилдаг. Вандуй ч бас дотроо олон төрөл. Эдгээрээс хар вандуй, бөөрөн шошийг их хэрэглэдэг. Үүнээс гадна улаан буурцаг, шар будаа, зэргийг бас хольдог байна.

‘Паб’ агшаах

“Паб”-аа агшаахын өмнө будаагаа усанд дэвтээнэ. Чөлөө зав ихтэй үед урд шөнө нь дэвтээж хоно. Завгүй бол 30 минут юмуу, нэг цаг дэвтээхэд хангалттай. Огт амжихгүй бол заавал дэвтээх шаардлагагүй ч будаа жаахан хатуурдаг. Гэвч цайруулаагүй будаа болон арвайг агшаахдаа заавал дэвтээх хэрэгтэй. Вандуй, цайруулаагүй будаа удаан болдог. Будааг янз бүрийн саванд агшааж болдог ч орчинд үед ихэнхдээ будаа агшаагчид агшаадаг.

Сэтгэгдэл үлдээх on #БУДАА-г агшаахын өмнө ЯАГААД заавал УГААХ ХЭРЭГТЭЙ байдаг вэ?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.