Буриад бөө нар энэ нь зөв эсэх талаар маргалдаж байна.

ОХУ-ын Ангарскт болсон тахил өргөх ёслолын бичлэг цахим ертөнцөд шуугиан тариад байна. “З эрлэг заншил”, “Бөө мөргөлийн хамгийн а ймшигт ёс” гэх зэргээр хүмүүс нэрлэсэн уг ёслолд таван тэмээг гарган, ш атааж, тэнгэрт өргөсөн байна.

Буриадын бөө нар уг тахилаа “Жэн тэнгэри яба” хэмээн нэрлэсэн бөгөөд Орос улс болон Оросын олон үндэстэн, ястангуудын эв найрамдлыг бэхжүүлэх зорилгоор үйлдсэн гэнэ. Ийм тахилыг хамгийн хүчтэй бөө үйлддэг аж. “Манай Буриадад тэнгэр, бурханд барих хамгийн дээд өргөл бол тэмээ” гэж ОХУ-ын Бөө мөргөлийн дэд тэргүүн Артур Цыбиков ярьж байна. Таван минутын тус бичлэгт хэнгэрэг, цаны дуун дор тэмээг авчирч байгаа нь харагдаж байлаа.

Харин Буриадын бөө мөргөлийн “Тэнгэри” төв тус тахил өргөх ёслолыг “зэрлэг явдал” гэж нэрлээд “А мьтнаар тахил өргөх ёслолыг дулааны улиралд хийдэг. Гэхдээ үргэлж хийгээд байдаггүй. Өвөл бол архи, сүү, идээ будаагаар л өргөл өргөдөг. Амьтнаар тахил өргөлөө гэхэд хонь л гаргадаг. Ямаа, адууг маш ховор тохиолдолд л тахилд хэрэглэдэг. Ангарскт болсон энэ ёслол бол зүгээр л зэрлэг явдал.

Тэмээ бол буриадуудын хувьд ариун амьтан тул хэзээ ч тахил өргөдөггүй. Бичлэгээс харахад бөөгийн хувцас хэрэглэлтэй хүмүүс тахил өргөж байна. Гэхдээ тэд бол бөө биш. Тэд Буриадын ард түмний ёс заншлыг зөрчиж, нэр хүндийг нь гутааж байна” гэж “Байкал-Daily” агентлагийн сэтгүүлчид ярьжээ.

SERUULEGMN

Сэтгэгдэл үлдээх on БУРИАД БӨӨ НАР 5 ТЭМЭЭ Ш АТААЖ, ТАХИЛ ӨРГӨВ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.