Бурханы зарлигийг ийм ном нь тийм юманд сайн, тэр ном нь таарахгүй гэж ойлгож болохгүй. Таны хэрхэн сүсэглэж юунд зорьж буйгаас тань шалтгаалан аль ч ном санасан хэргийг тань бүтээх учиртай байдаг юм байна. Сүсэгтэн олны өргөнөөр уншуулдаг зарим бурханы номын тайлбарыг сийрүүлэн та бүхэнд хүргэж байна.

Авидын чого - Тогтоосон горимын дагуу Авид Бурхан болон түүний залардаг Диваажингийн орныг уншлага бясалгалаар босгон бүтээж тахил өргөн, ерөөл залбирал тавих уншлага зан үйл болой. Өөрөө болон бусад амьтад энэ төрөлдөө амар амгалан байж, хойт төрөлдөө Диваажингийн оронд төрөхийн тухайд ихэвчлэн айлдуулдаг.

Алтангэрэл - Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон гал усны аюул зэргээс гэтлэхийн тухайд айлдуудлахын зэрэгцээ гэр орондоо тахиж шүтэж хадгалах ёстой.

Алтан ганжуур - Тусгайлан боловсруулсан цаасан дээр тунгаамал алтаар бичиж бүтээсэн тул "Алтан ганжуур" хэмээн нэрлэдэг. Өдгөө Монгол Улсад уг ном нь хоёрхон байгаагаас нэг нь Гандантэгчэнлин хийдэд нөгөө нь Улсын Төв номын санд байдаг. Бурханы судар ном бүтээх болон тахил өргөлийн цөгц, сав суулга тэргүүтнииг алт, эрдэнэсээр бүтээвээс нэн их буян хураадаг хэмээн сүслэж ирсэн уламжлалтай. Иймд сүсэгтэн олон, өглөгийн эзэд Алтан Ганжуурыг энэ хойт насны буянаа аривжуулах, санасан хэргийг Бурханы номын ёсоор сэтгэлчлэн бүтээхийн тухайд айлдуулдаг.

Арван гурван сан - Орныг сахигч тэнгэр, лус савдаг тэргүүтэнд сан тахил өргөснөөр аливаа доройтол, б.узар түйтгэрийг арилгаж хийморь сэргээнэ.

Ариун сан- Ариун бус бүхнийг ариусгах, үл зохилдох зэтгэр түйтгэрийг амирлуулах нас, эдлэлийг дэлгэрүүлэх.

Бадамхатан - Бадамсамбава багшийн олон төрлүүдийн цэдиг, эрдэм үйлсийг үзүүлсэн ном. Ажил үйлс бүтээх, лус савдагийн хорлолыг амирлуулахад айлдуулдаг.

Балган донойн сэржим - Махгал сахиусанд даатган хулгайн б.узрыг з.айлуулах, хар цагаан хэл ам дарах, дайсныг номхотгох, аюул ослоос хамгаалах, санасан хэрэг бүтээх тэргүүтэнд өргүүлнэ

Банзрагч - Хилэнцийг арилгах, хүүхэд малын ө.вчинд, амийг соёрхон барих тарнийн их хүч чадалтай "Таван Сахъяа" хэмээгддэг.

Гурван гүрэм - Элдэв ө.вчин, з.овлон, г.ай з.этгэргүй байхад.

Гэгдор - Муу зүйлийг зайлуулдаг.

Дагийжанчув -Ямарваа ажил үйл бүтээх, аян замд одох, арилжаа худалдаа эрхлэх, ялангуяа жирэмсэн эхчүүдэд зориулан уншуулдаг уламжлалтай.

Данжуур - Бурханы шашины эрдэмтдийн арван ухааны чиглэлээр туурвисан судар шастарууд. Данжуурыг энэ ба хойт насны буянаа арвижуулах, санасан хэргийг Бурханы номын ёсоор сэтгэлчлэн бүтээхийн тухайд айлдуулдаг.

Далха - /Тавгын идээтэй/ Алс зорихын өлзийд, айл гэрийн ноён нуруу тэгшитгэх болон адуу малын гарзгүй байх тэргүүтэнд тахиулна.

Дашдондов - Зүгийн цээрийг засах, аян замд алс газар одох, арилжаа худалдаа эрхлэх тэргүүтэнд өлзий хутаг оршоох заслын ном.

Дашзэвгэ найман гэгээн - Сүм хувраг, орон байрны шав тавих, шинэ гэр сууцанд орох, найр наадам хийх, өлзий хутаг оршуулах заслын ном. Мөн жил, cap, өдрийн цээрийг арилгах, хорлол хөнөөлд үл өртүүлэх тэргүүтэн тус эрдэм нэн их бөлгөө.

Дашзэвгийн даллага - /Тавгын идээтэй/ Айл гэрийн гал голомтыг батжуулах, Буян хишиг, эд баялагийг аривжуулах, ажил үйлсийг бүтээмжтэй байлгахад.

Дарь эх - Ном буяны үйлд зориход, ө.вчин з.овлон, саад зэтгэргүй байх, ажил үйлс өөдлөн дэвжихийн тухайд.

Дарь эхийн даллага -/Тавгын идээтэй/ Эд эдлэл арвижуулах,

үр хүүхэд заяах, сайн чуулган бүхнийг хураахад.

Догсүн - Аливаа хорлол, хорлох сэтгэлийг амирлуулах, барцадыг

арилгах, үйлс бүтээх, хийморь сэргээхэд.

До дүдва - Ухаан билиг, буян хишгийг дэлгэрүүлэхэд.

До дэ галсан - Сайн цагийн мянган бурханы энэхүү судрыг уншуулснаар үйлдсэн нүгэл хилэнц нимгэрэн, хойт төрөлдөө сайн төрлийг олох тэргүүтэн бус эрдэм цаглашгүй ажгуу.

Манла - Эрүүл энх байлгах, ө.вчнөөс аврах.

Мянган ногоон, цагаан дарь эх - Нас уртасгах, ө.вчин г.ай, цээр муу зүүдэнд.

Мянган санжод молам - Энэ ба хойт насны буян хишиг хураахад

Мянган сэдэд - Хэл ам, хэрүүл тэмцэл, ө.вчин зовлон, гай барцадыг арилгах.

Намхайнинбу - Өнцөг суудлын засалд /Огторгуй суудал/

Намсрай - /Тавгын идээтэй/ Өглөг буян, эд эрдэнэс арвижуулахад.

Намсрайн даллага - /Тавгын идээтэй/ Эдээр элбэг баян байлгах, буян хишиг арвижуулах.

Намсрайн сэржим - Ажил үйлс, эд хөрөнгө, мөнгө сан арвижуулах тухайд.

Найдан чого - Бурханы шавь арван зургаан архадын зан үйлийн уншлага. Буян хураах, шашин ном сайн үйлийг дэлгэрүүлэхэд.

Нити - Энэ ба хойт насны буянд, санасан бүх үйлс бүтээх, буян дэлгэрүүлэх, ухаан сайжруулах, муу бүхнийг зайлуулах, аюул ослоос хамгаалахад.

Ногоон дарь эх - Үйлс бүтээх, муу зүүд совин, гай барцад арилгах, өлзий бус үйлеээс аврах.

Нолсан - Б.узар дивийг арилгах, лус савдаг аргадах тэргүүтэнд.

Овоо маани - Өнгөрсөн хүний хойтын буянд

Бумчин - Эл номыг уншуулснаар нас урт, ө.вчин үгүй, эд өглөг арвижин хүүхэд нялхасыг ө.вчин зовиураас гэтэлгэх, орон гүрэн энх амгалан орших тэргүүтэн туе эрдэм цаглашгүй болой.

Бурхан багшийн налчог - Тэнгэр, лус, шимнус, бөө тэргүүтний хорлол хараалыг няцаах, хүүхдийн ө.вчин тэргүүтэнд уншуулна.

Бурхан багшийн чого - Бурхан багшид дэлгэрэнгүй өргөл тахил өргөх зан үйлийн уншлага бөгөөд Бурхан шашинаас төрөл тутамдаа хагацалгүй олон амьтны тусыг үйлдэх боди хутгийг олох буян хураах тэргүүтэнд зориулан хуруулдаг.

Бизъяагийн дончод - /зүгдор намжалмын/ Нас буян арвижуулахад.

Брин чэнбын до - Лус савдаг баясгах, ган гачиггүй байхад.

Ганшагууд - Урьд үйлдсэн хилэнц нүглээ наманчлан, сахиус бурхадад өргел даатгал үйлдэх.

Сэтгэгдэл үлдээх on Бурханы номын тайлбарууд 1-р хэсэг . Хадгалаад аваарай

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.