Монголчууд буурны бохийг эртнээс элдэв ө.вчнийг илааршуулахад тухайлбал эмэгтэйчүүдийн зарим ө.вчин, цөсний чулуу хайлуулах, х.авдрын эсрэг үйлчилгээтэй хэмээн үзэж олон хүн хэрэглэн ө.вчин хуучаасаа салсан тухай баримт цөөнгүй байдаг. Тэгвэл МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгээс буурын бохины талаар судалгаа хийжээ.

Судалгааны ажлыг тэмээ голлон үржүүлдэг Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй, Гурвантэс сумдын нутгийг хамруулан нас, бие гүйцсэн 25 буурнаас бохийг авч лабораторид шинжилсэн байна.

Ингээд буурны бохины найрлагад хүн, мал амьтны бие махбодод өндөр ач холбогдолтой олон төрлийн үлэмж ба бичил язгуур махбод болон эр б.элгийн дааварт тестостерон, метилтестостерон гэх мэт биологийн өндөр идэвхит бодисууд агуулагддагийг тогтоожээ.

Мөн бохины найрлагад хүн болон мал, амьтны бие махбодод чухал ач холбогдолтой олон төрлийн үлэмж ба бичил язгуур махбод агуулагддаг, төмөр, кали маш өндөр агуулгатай байгаа нь эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татсан байна.

Олон улсын хэмжээнд хүн, мал эмнэлэгт метилтестостероныг х.орт х.авдар, эмэгтэйчүүдийн ө.ндгөвч, х.өхний болон сав, давсагны ү.рэвсэл зэрэг олон төрлийн ө.вчин э.мгэгийг эмчлэх, анагаах бэлдмэл болгон өргөн ашигладаг юм. Харин тестостероныг түрүү булчирхайн үрэвсэл, үргүйдэл, хөгшрөлтийн эсрэг хэрэглэхээс гадна олон янзын хүчний бэлдмэл болгон хэрэглэсээр ирсэн байна. Судалгаагаар буурны бохины найрлагад тестостерон, метилтестостерон даавар өндөр агуулгатай илэрсэн нь түүнийг уламжлалт эмчилгээнд хэрэглэж ирсэн түүхийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлахад илүү дөхөм болжээ.

Буурын бохь нь буур ороо орсон үед дагзны булчирхайнаас ялгарах өвөрмөц үнэр бүхий хар хүрэн өнгийн шүүрэл буюу нэгэн төрлийн өвөрмөц заар юм. Бохь буурны о.рооны ид үед ялгаран гардаг бөгөөд тухайн үедээ шингэн төлөвтэй байх боловч богино хугацаанд өтгөрөн хатдаг байна. Манай орны хувьд хүйтний ид оргил үед буурны ороо орж, түүнчлэн бохь ялгарч буурны шилний ноосонд наалдаж хөөсөрсөн байдалтай харагдах ороо гарах үед бохь ялгарахгүй болж тэр хэсгийн ноосондоо бохь барьцалдан хатдаг ажээ. Мөн энэ үзэгдэл нь зөвхөн бөхт бууранд байдаг гэнэ.

Хоёр бөхт буурны бохины талаар үүнээс өмнө дорвитой судалгаа хийгээгүй бөгөөд энэ нь анхны судалгаа ажээ Цаашид хоёр бөхт буурны бохины химийн найрлагыг улам нарийвчлан судалж, түүнд агуулагдах биологийн идэвхит бодисуудыг ашиглан төрөл бүрийн ө.вчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг эрдэмтэд судлах юм байна.

Б.Наран

HIUB.mn

Сэтгэгдэл үлдээх on Буурын бохь х.орт х.авдар, эмэгтэйчүүдийн ө.вчин, түрүү булчирхай, үргүйдэл зэрэг өвчинд тустайг эрдэмтэд нотолжээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.