Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн чөлөөт уран бүтээлч, бүжигчин, бүжиг дэглээч Э.Амаржаргал Олон улсын гоцлол бүжигчдийн 17-р тэмцээнээс тэргүүн байрын шагнал хүртжээ. Тэрээр шагналаа шуудангаар хүлээн авсан байна.

Энэ оны долоодугаар сарын 19-27-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан Олон улсын гоцлол бүжигчдийн 17 дугаар тэмцээнд 200 гаруй орны бүжигчид цахимаар оролцжээ.

Тэд уралдаанд оролцож буй бүтээлээ видео хэлбэрээр цахимаар илгээж өрсөлдсөн байна. Э.Амаржаргал нь СУИС-ийн Бүжиг урлагийн сургуулийн ахлах багш, бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэгийн дэглэлт, мөн тус сургуулийн Хөгжим урлагийн сургуулийн багш, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын хөгжим “Нуман туульс” бүтээлээр оролцож тэргүүн байрыг эзэлжээ. 

Э.Амаржаргал нь СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн Бүжгийн багш, бүжиг дэглэгчээр төгссөн бөгөөд 10 гаруй жил бүжгийн багшаар ажиллаж буй залуу уран бүтээлч юм. 

Ташрамд бүжиг дэглээч, бүжгийн багш Э.Амаржаргал нь Завхан аймагт гурав дахь жилдээ AMKA DANSE нэртэй бүжгийн сургалтын төв хичээллүүлж буй. Түүний сургалтын төвд нийт 2300 гаруй хүүхэд, насанд хүрэгчид хичээллэн төгсжээ. Тус сургалтын төв нь сар бүр өөр өөр онцлогтой бүжгийн төрлөөр хичээлээ явуулдаг бөгөөд "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорионы үеэр цахимаар нийт 87 цагийн бий биелгээний хичээлийг үнэ төлбөргүй заажээ. 

Монцамэ

Бүжигчин Э.Амаржаргал олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлжээ-д нэг сэтгэгдэл байна

1 сэтгэгдэлтэй “Бүжигчин Э.Амаржаргал олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлжээ”

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.