1. Одоогийн улсын арслан Доржпаламын Ганхуяг начин цолтой байхдаа бэлтгэлийн зав чөлөөгөөр хувийн унаагаараа халтуур хийдэг байж. Нэг удаа зам дээр царайлаг бүсгүй гар өргөөд суунгуутаа "Хорооллын Номин” гэжээ. Мань хүн ч надад талтай байгаа юм байна гэж бодоод "Харин намайг Өвөрхайнгайн Ганхуяг гэдэг. Улсын начин цолтой” гэжээ.

2. Даян аварга А.Сүхбат, гарьд Б.Гантогтох нар чөлөөтийн бэлтгэлд гарч, хоёулхнаа амралтын газар хэд хоножээ. Гэтэл нэг өглөө Гантогтох босч ирээд "Энэ нэг бундан хамартай, бухан царайтаас өөр хүн харахгүй ямар уйтгартай байна аа” гэж гэнэ. "Жижиг” ч яасан их хүн доромжилдог нөхөр вэ, хариугаа авна даа гэх шүү юм бодоод өнгөрч. Тэгээд орой унтахын өмнөхөн Сүхбат "Цэцгэн хамартай, Цэрмаа царай минь сайхан амраарай” гэжээ.

3. Харүмафүжи Д.Бямбадорж зуны башёгоо дуусгаад эх орондоо амрахаар иржээ. Зуслан дээрээ ирчихээд хажуу талынхаа айлд ортол охин нь дөнгөж нярайлчихаад эмнэлгээс гарч ирч байхтай таарч. "Ама” ч сандарч, түрийвчнээсээ мөнгө гаргаж ирээд "Хүүхэддээ дамск авч өгөөрэй” гэчихжээ. Уг нь памперс гэж хэлэх гэж байжээ.

4. Гачуурт дүүргээс гаралтай, олон үхэртэй айлын хүүхэд улсын начин Б.Баянбаатар ам нь халахаараа жаахан худлаа залчих гээд байдаг нэгэн. "Баянбаа, чиний мөр үнэхээр том юм аа. Ямар дасгал хийгээд ийм болгочихов” гэтэл "Төрөлхийн ийм том байхгүй юу. Ээж намайг гаргах гэж их зовсон юм билээ. Миний толгой цухуйчихаад мөр гарахгүй гурав хоносон” гээд цуурч өгчээ. Хажуугаас нэг нь "Хөөх, ээж чинь яаж бие засаж байсан хэрэг вэ” гэтэл начин жаахан бодож байснаа "Чи муу, яагаад ээж доромжлоод байна аа” гээд босоод ирсэн гэдэг
5.Чөлөөтийнхөн 2011 оны Азийн аваргад бэлдэхээр "Найрамдал” зусланд бэлтгэлд гарчихсан үе. ОУХМ Г.Ганхуяг (улсын харцага) цугларалтад гарахын өмнө спорт загварын, хоёр хаалгатай "Селика” хэмээх хар машин худалдан авчээ. Тэгтэл машиндаа багтахгүй толгой нь тулаад байхаар нь хүнтэй ярьж тохирч байгаад хот орж, машинаа наймаалцаад дөрвөн хаалгатай, цагаан өнгөтөй "Сефиро” хөлөглөөд бэлтгэл дээрээ буцаад иржээ. Зогсоол дээр дөнгөж очтол ОУХМ Т.Зүүнбаян тосч ирээд "Хуяг аа хөгшөөн, хар машинаа яасан юм бэ” гэхээр нь харцага "Ийм болгочихлоо” хэмээн хариулжээ. Тэгтэл Зүүнээ том харснаа "Битгий худлаа залаад байгаарай, чи яаж хоёр хаалга нэмж хийж чаддаг юм” гэжээ.

6. Дархан аварга Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн наадамд барилдаад буцаж явж байгаад замдаа төөрч гэнэ. Тэгээд нэг хоньч хүүтэй тааралдаад зам асуухаар уулзажээ. Хүү: Аймгийн наадамд ямар бөх түрvvлэв гэж асуужээ Бат-Эрдэнэ: Бат-Эрдэнэ гэж хүн түрүүллээ гэжээ. Хүү хариуд нь "Цовоо л хүү юм даа" гэж хэлсэн гэдэг.

Сэтгэгдэл үлдээх on БӨХЧҮҮДИЙН ШИЛДЭГ ОНИГООНУУД

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.