Хятад улсын олон тооны иргэдийг Монгол улсын хилээр шөнө дөлөөр, нууцаар нэвтрүүлсэн гэх мэдээллийг сошиал орчинд цацсан иргэдийг цагдан  хорьж, хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү: "Монгол Улсын хил дархан байдаг учир хэн нэгэн хууль бусаар нэвтрэх боломж байхгүй. Хууль бусаар БНХАУ-ын иргэдийг хил нэвтрүүлж байна гэдэг нь худал мэдээлэл. Гадаад улсын иргэдийг УОК-ын шийдвэрийн дагуу улсын хил нэвтрүүлж байгаа. Зөвшөөрөгдсөн иргэдийг тусгаарлах байр руу хүргэх хүртэл цагдаагийн байгууллага хэв журмын хамгаалалтыг зохион байгуулж байгаа. Арваннэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө 1989 онд төрсөн эмэгтэй О, 1972 онд төрсөн эрэгтэй Г нар нь цахим хуудсаар дамжуулан иргэдэд худал мэдээлэл тараасан. Мөн албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжлон тавьсан шаардлагыг эсэргүүцэж, үйл ажиллагаанд саад учруулсан тул хэрэг бүртгэл нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр 1989 онд төрсөн эмэгтэй О гэгчийг түр саатуулсан байгаа" гэсэн тодуулга өгсөн байна.

ERGELT.mn

Б.Баатархүү: БНХАУ-ын иргэдийг хууль бусаар хил нэвтрүүлж байна гэх худал мэдээлэл тараасан О-г түр саатуулсан-д нэг сэтгэгдэл байна

1 сэтгэгдэлтэй “Б.Баатархүү: БНХАУ-ын иргэдийг хууль бусаар хил нэвтрүүлж байна гэх худал мэдээлэл тараасан О-г түр саатуулсан”

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.