Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Ходоод гэдэс, элэг цөсний эмч Б.Байгалын В, С вирус, элэгний хатуурал, эдгээрийг хэрхэн оношлох талаар уншсан лекцээс Иргэдийн эрүүл мэндийн мэдлэгт хувь нэмэр оруулах үүднээс тоймлон хүргэж байна.

Элэг гэмтэхэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ
Элэг нь ө.вддөггүй эрхтэн бөгөөд гэмтэж, ө.вчилсөн ч шинж тэмдэг илрэхгүй байх магадлал өндөр байдаг. Элгэнд том хэмжээний х.авдар үүссэн байхад ч ямар нэгэн зовиур биед илэрдэггүй байх талтай. Тийм учраас иргэд биед нь ямар нэгэн шинж тэмдэг илрэхийг хүлээхгүйгээр урьдчилан сэргийлэх үүднээс жилд нэг удаа мэргэжлийн эмчид элгээ үзүүлж, хэвлийн эход харуулж байх хэрэгтэй. В, С вирустэй хүн л элгэний ө.вчнөөр ө.вчилнө гэдэг үе өнгөрсөн. В, С вирусээс гадна а.рхи д.арсны зохисгүй хэрэглээ, хэвлийн таргалалт, эмийн зохисгүй хэрэглээ өндөр байгаагаас элэгний ө.вчлөл нэмэгдэх хандлагатай болсон.

Элэг нь нийлэгжүүлэх буюу хоол тэжээлээр авсан өөх тос, нүүрс усыг биед хэрэгтэй энерги болгон хувиргаад бидний өдрийн турш бодох сэтгэх, хөдлөх гээд бүх зүйлд зарцуулах үүрэгтэй эрхтэн учраас элэг гэмтэж эхлэхэд бие организм сульдаж, ядрах шинж хамгийн түрүүнд илэрдэг. Үдээс хойш ажлын ачаалал буурах, нозоорох байдал мэдрэгдэж эхэлдэг. Элэг үрэвсэж эхлэхээр нийт хэмжээгээрээ элэг томордог. Томрох тусам баруун хавирганы нум хүндүүрлэх, гэдэс дүүрэх зовиур илэрнэ. Үүнийгээ мэдэлгүй удаан хугацаанд явснаас болж элгэнд том хэмжээний х.авдар үүссэх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр В,С вирусийн халдвартай ч, халдваргүй байлаа ч элгээ жил бүр үзүүлэхэд буруутах зүйлгүй.

Маникюр, педикюр хийлгэж байгаад вирусийн халдвар авах эрсдэл өндөр байна
Сүүлийн үед эмнэлгийн бохир багаж хэрэгслээс гадна найдваргүй газар маникюр, педикюр хийлгэж байгаад вирусийн халдвар авах эрсдэл нэмэгдэж байгаа учраас жилдээ нэг удаа вирусийн шинжилгээг өгөх нь зөв юм. Хэвлийн хөндий эхо нь дан ганц элэг гэлтгүй дотор эрхтэнг шалгах маш чухал шинжилгээнд ордог. Хэрвээ шинжилгээгээр элэг гэмтсэн, вирустэй гарвал вирусийн идэвжлээ тогтоолгох ёстой.

В, С вирусийн халдварыг эмчлэх боломж илүү сайжирч байна
Вирусийн идэвжлээ үзүүлэхэд С вирус нэг миллметр цусанд 1000- дээш бол өндөр идэвхжилтэй бөгөөд вирусийн эсрэг эмчилгээг хийлгэх асуудал яригдана. В вирусийн хувьд 2000-20.000 хооронд хэлбэлзэж байвал тухайн хүний биеийн онцлогоос хамаарч вирусийн эсрэг эмчилгээнд хамруулна. Манай улсын хувьд С вирусийн эсрэг дөрвөн төрлийн эм нэвтэрсэн. Монголд гэлтгүй дэлхий нийтэд эдгээр эмийн эмчилгээ харьцангуй үр дүн сайтай байгаа. Мөн В вирусийн эсрэг эмийн эмчилгээ Монголд нэвтэрсэн. Өөрөөр хэлбэл, В, С вирусийн эмчилгээний асуудал шийдэгдэж байна. Элэгний х.авдраар ө.вчилж байгаа хүмүүсийн дийлэнх нь В вирусээс үүдэлтэй байгаа. В вирусийн халдвар С-г бодвол элэгний үйл ажиллагаанаас гадна бүтцэд амархан өөрчлөлт оруулж, залуу хүмүүст элэгний хатуурлын төвшинд хурдтай хүргэж байна. С вирустэй харьцуулахад В вирусийн эмчилгээ удаан үргэлжилдэг. Хамгийн багадаа 5-8 жил. Дээр нь В вирус элгэнд х.орон чанартай нөлөөлж байгаа учраас В вирустэй иргэд маань аль болох эрт эмчилгээнд хамрагдах хэрэгтэй юм.

Дельта вирусийн эсрэг эмчилгээний талаар сайн мэдээ дуулдаж магадгүй
Монголчуудын хувьд В болон дельта вирусийн хавсарсан халдварын гаралтай элэгний хатуурал, хатуурлын хүндрэлүүд, х.авдар өндөр төвшинд байгаа. С вирустэй харьцуулахад В болон дельта вирусийн хавсарсан халдвар нь элгийг илүү хүнд гэмтээхээс гадна давшингуу явцтай байдаг. В вирусийн гадаргуу дельта вирустэй ижилхэн байдаг гэдэг утгаараа хавсран х.авдар үүсгэдэг. В вирусийн халдвартай ө.вчтөнүүдийн 56 хувь дельта вирусийн хавсарсан халдвартай бөгөөд манай улс энэ ө.вчлөлөөр дэлхийд номер нэгд явж байна. Дэлхийн нийтэд одоог хүртэл дельта вирусийн эмчилгээ шийдэгдээгүй, судалгааны шатанд байна. Магадгүй он гаргаад дельта вирусийн эмчилгээний талаар сайн мэдээ дуулдахыг үгүйсгэхгүй. Учир нь, клиникийн судалгааны ажил дуусах шатандаа байгааг мэдээлж байна. Тэгэхээр өнөөгийн нөхцөлд В вирусийн эсрэг эмийг хэрэглэвэл В болон дельта вирусийн хавсарсан халдвар элгэнд хүчтэй нөлөөлөхөөс тодорхой хэмжээгээр хамгаална. Тиймээс В вирусийн эсрэг эмийг эмчийн зааврын дагуу хэрэглээд явах ёстой. Сүүлийн үед В болон дельта вирусийн халдвар залуу хүмүүст элбэг байгаа учраас эмийн эмчилгээг заавал хийлгэж, өөрийгөө хамгаалахыг зөвлөж байгаа.

Элэгний хатуурлыг тоохгүй, хайнга орхисноос болж гурван том хүндрэлийг дагуулдаг
Монголчуудын дунд элэгний хатуурал их байна. Гэхдээ хатууралтай хүмүүс ө.вчиндөө хэнэггүй хандаж, ө.вчнөө хүндрүүлж, гэнэтийн шоконд орох эрсдэл гарах болсон. Элэгний хатуурал ийм шатандаа явна, ингэж хянах ёстой гэж эмч хэлдэг хэдий ч өөрт нь мэдрэгдэж, байнгын ө.вдөх зовиур байдаггүйгээс болж гэнэт ө.вдөхөөр нь эмчилгээ хийлгээд яваад байдаг. Элэгний хатуурлыг нэг төвшинд барих, гэнэтийн хүндрэлээс сэргийлэх хамгийн чухал. Хэдий ө.вчтөнд ө.вдөх, хүндүүрлэх зовиур илрэхгүй байгаа ч элэгний хатуурлын хүндрэл нь хүнийг ү.хэлд хүргэх а.юултай. Элэгний хатуурал гурван хүндрэлийг дагуулдаг. Элэг нь судсаар баялаг эрхтэн. Элэгнээс гарч байгаа судас нь ходоод болон улаан хоолой, дэлүү рүү холбоос үүсгэсэн байдаг. Элэг хатуурч, үйл ажиллагаагаа ганцаараа зохицуулж явсаар сүүлдээ зохицуулж чадахаа больж холбоотой байгаа судаснууд руу ачааллаа өгч эхэлдэг. Тэгэхээр эхлээд улаан хоолойн венийн судас ачааллыг хүлээн авч, тодорхой хугацааны дараа өргөсдөг. Үүний дараа дэлүү рүү ачаалал өгснөөс болж дэлүүний хэвийн хэмжээ томордог. Элэг сорвижож, жижгэрч, хатуурахын хэрээр цөсний сувгууд дарагдаж, цөсны замын дутмагшил үүсэх хүндрэл үүсдэг. Улаан хоолойн вений судасны үрэвсэл гэдэг нь элэгний хатууралтай ө.вчин амь насаа алдаж болох хамгийн том эрсдэл юм. Иргэдийн дунд элгээрээ бөөлжөөд насбарсан гэх яриа байдаг. Гэтэл тэр нь элгээрээ бөөлжсөн юм биш. Харин улаан хоолой өргөсч, судас ачааллаа даахаа болиод ирэхээс цус алдаж амь насаа алддаг.

Дэлүү нь дотоод эрхтэнг хамгаалах үүрэгтэйгээс гадна цус бүлгэнэх эсүүд дэлүү дээр задардаг. Тэгэхээр дэлүү томрох тусам цус бүлгэнэх эсүүд олноороо очиж зад.арснаар цусны бүлгэнэл буурдаг. Элэгний хатууралтай ө.вчтөний хамраас цус гарах, цус шүүрэх нь дэлүү томорч байгаатай холбоотой.

Ийм хүндрэлд орохгүйн тулд яах ёстой вэ
Элэгний хатууралтай ө.вчтөнг үнэлж, аль шатандаа байгаа, хүндрэлийн зэргийг нь тодорхойлсны дараагаар эмчилгээ хийх ёстой. Элэгний хатуурлын нэг болон хоёрдугаар шатанд байгаа ө.вчтөнд вирусийн эсрэг эмчилгээ хийнэ. Ингэснээр элэгний ө.вчлөлийн идэвжлийг цааш нь даамжруулахгүй байх боломжтой. Элгийг гэмтээж байгаа гол шалтгааныг бууруулж чадсанаараа дахин гэмтэх эрсдэлээс хамгаална. Дараагийн ээлжинд хүндрэл үүссэн тохиолдолд хүндрэлийн эсрэг зөв менежментээр эмчилгээ хийх ёстой. Элэгний хатууралтай ө.вчтөн зовиуртай ч бай, зовиургүй ч бай жилдээ нэг удаа ходоод болон улаан хоолойгоо дурандуулах ёстой. Үүгээр улаан хоолойн венийн судас өргөссөн эсэхийг хянадаг. Эхний ээлжид тодрол үүсч эхэлсэн байхад тоохгүй, эсвэл мэдэхгүй өнгөрвөл хүндрэл үүснэ. Тэгэхээр улаан хоолойнд тодрол үүсч эхлэхэд эмийн эмчилгээ хийх ёстой. Хүндрэхээс нь өмнө мэдвэл эмийн эмчилгээ хийж, мэргэжлийн эмч хянаад явах боломжтой. Харин улаан хоолой нэлээд өргөссөн тохиолдолд өргөссөн судаснуудыг боох арга хэмжээ авдаг. Боох арга амжилттай болбол хоёр сарын дараагаас улаан хоолойн үрэвссэн хэсгүүд эдгэх боломжтой байдаг. Мөн улаан хоолойн судас өргөснийг дагаж ходоодны ероолны судас өргөсдөг. Энэ тохиолдолд тариа тарьж, тухайн өргөссөн хэсгийг түлж сорвижуулаад дахин өргөсөхгүй болгодог. Энэ чиглэлийн эмчилгээг ө.вчтөн, эмч аль аль нь зөв менежментээр хийвэл хэвийн амьдрах хугацаа уртсах боломж байгаа. Сонгдо эмнэлгийн эмч нар улаан хоолойн өргөссөн хэсгийг боох мэс ажилбар болон ходоодны ероолны судасны өргөссөн хэсэгт тариа тарих эмчилгээг амжилттай хийж байгаа. Эдгээр эмчилгээ хийснээр элэгний хатуурлаас үүдэлтэй венийн судаснаас цус алдаж нас барах эрсдэлийг бууруулах боломжтой байгаа. Мөн дэлүүний тэжээгч цусыг бөглөх ажилбарыг хийж байна. Эдгээр эмчилгээг хийлгэсний дараа эмчийн хяналт маш чухал үүрэгтэй байдаг. Ө.вчтөн, эмч хоёр маш сайн хяналттай байвал элэгний хатуурлыг х.авдар болгохгүй байх боломжууд бий . Элэгний хатууралтай ө.вчтөн 6 сар тутам эход харуулж эрт үеийн элэгний х.авдарт шилжихээс сэргийлэх боломжтой гэж олон улсад үздэг. Гэтэл Монголд энэ боломж алдагдсан. Хяналт эмчилгээ аль, аль талдаа алдагдсанаас болж ө.вчлөл хүндэрч х.авдар үүссэн байх нь элбэг байна. Тиймээс ө.вчтөнд элэгний хатуурал гэдэг онош тавигдсан л бол гурван сар тутам элэгний эмчийн хяналтад орж, эмчилгээгээ хийлгэж, хэвлийн эхо, элэгний х.авдрын маркер гэдэг зүйлийг үзүүлэх ёстой. Жил бүр ходоодоо дурандуулж, томографи хийлгэх хэрэгтэй. Учир нь хэвлий эхогоор харагдахгүй нэвчилтэд х.авдрууд байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс жилдээ нэг удаа томографи хийлгэх хэрэгтэй байдаг. Элэгний хатууралтай ө.вчтөн дээрх хяналтын зарчмаар эмчилгээг хийлгэх хэрэгтэй.

Элэгний х.авдарыг эрт оношилвол ө.вчтөний амьдрах хугацааг уртасгах боломжтой
Өдөрт дөрвөн Монгол хүн элэгний х.авдраар нас барч байгааг Х.авдар судлалын үндэсний төвөөс мэдээлж байгаа. Огт үзүүлэхгүй явж байгаад элэгний х.авдар оношлогдож, эсвэл элэгний хатуурлаа зөв хянаагүй, эмчлээгүйгээс х.авдар руу шилжсэн байдаг. Хатуурлыг х.авдарт шилжүүлэхгүй байх боломж сүүлийн үед нээгдэж байгаа. Гэтэл монголчуудын хувьд нийт х.авдартай хүмүүсийн 55 хувь төгсгөлийн шатандаа оношлогдож байна. Иргэдийн дийлэнх нь хэнэггүй явж байгаад элгэн дээр 10-13 см-ийн хэмжээ бүхий задрах гэж байгаа үедээ х.авдар оношлогддог. Х.авдрын хүнд үед орсон тухайн ө.вчтөнг нас бартал нь зовиургүй байлгах эмчилгээг хийх боломжийг хайдаг. Сүүлийн үед элэгний х.авдрыг эрт үед нь оношлох байдал сайжирч байна. Элэгний х.авдрыг 2-3 дугаар шатанд оношилж чавдал эхлээд элэг тайрах боломж байгаа эсэхийг хайна. Халдвар элэгнээс бусад эрхтэнд тархаагүй бол х.авдартай хэсгийг тайрч, үүний дараагаар вирусийн эсрэг эмчилгээг хийж эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулдаг. Дараагийн нэг арга нь элэгний тэжээгч судсыг бөглөх юм. Элэгний х.авдар маш олон артерийн судаснаас цусан хангамж авдаг. Элэг нь венийн судаснаас тэжээгддэг учраас элэгний х.авдрыг тэжээж байгаа артерийн судсыг химийн тариагаар бөглөж болдог. Ингэснээр х.авдар цаашаа даамжрахгүй, жижгэрэх боломжтой байгаа. 2.5-аас доош см-тай х.авдартай ө.вчтөнүүдэд элэгний х.авдартай хэсэгт тусгай зүүгээр хатгаж, х.авдартай хэсгийг өндөр хэмээр шарж, сорвижуулдаг. Бага хэмжээний х.авдартай ө.вчтөнүүдэд хийхэд хамгийн төгс эмчилгээг болж чаддаг. Хамгийн гол нь х.авдрыг эрт оношлуулснаар тухайн ө.вчтөний амьдрах хугацааг уртасгах боломжтой. Бөглөх, түлэх ажилбарт орсон ө.вчтөнүүдийг найман долоо хоногийн хугацаатайгаар эмчийн хяналтад байнга байх ёстой. Тухайн хүн өөртөө анхаарал тавьж, эмч нь ө.вчтөнөө зөв чиглүүлж, зөв менежментээр эмчилбэл элэгний ө.вчний нас баралтыг бууруулах боломжтой.

Элэгний ө.вчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
Нэгд, вирусийн халдвараас байнга сэргийлнэ. Вирус дамжих замуудаас байнга өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Эмнэлгийн багаж хэрэгсэл, зүү, тариур, мэс ажилбарт орох, шүд янзлуулахдаа нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэж байна уу эвсэл найдвартай, чанартай газар хандаж байгаа эсэхдээ байнга анхаарал тавьж байх ёстой. Сүүлийн үед В,С вирус бэлгийн замаар халдварлах эрсдэл байгаа учраас энэ тал дээр анхаарах хэрэгтэй. А.рхи д.арсны өндөр хэрэглээ, эмийн зохисгүй хэрэглээнээс татгалзах ёстой. Эмийг эмчийн хяналтад нь хэрэглэ. Элгийг гэмтээдэг хамгийн эхний бүлгийн эмэнд ө.вчин намдаах, үрэвслийн эсрэг эм ордог. Бидний сайн мэдэх парацетамол, аспирин, ибупрофенаас эхлээд нэлээд эм энэ бүлэгт орно. Эдгээр эм элэгний хамгаалах чадварыг бууруулж задлаад элгэнд х.ордлогын гаралтай үрэвсэл үүсгэдэг. Ханиад хүрвэл, толгой ө.вдвөл гээд л шалтгааныг ололгүй дээрх эмүүдийг өндөр тунгаар эсвэл удаан хугацаагаар хэрэглэсэн байдаг. Тэгэхээр энэ нь х.ордлого үүсгээд нэг хүндэрвэл эмийн эмчилгээ авахгүй, элэг солих хүртэл заалт гарч ирдэг. Элгээ богино хугацаанд солихгүй бол тухайн хүн амиа алддаг. Тиймээс эмийн зохисгүй хэрэглээг маш сайн бодолцож, эмчийн хяналтад эм хэрэглэх нь чухал байна.Мөн жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл, сэтгэцэд нөлөөт тайвшруулах эмүүдийн хэрэглээ ч нэмэгдэж, хяналт алдагдаж байгаа тул хүмүүс энэ тал дээр анхаарах хэрэгтэй байна.

Дараагаар хэвлийн таргалалтыг бууруулж, байнгын дасгал хөдөлгөөнтөй бай. Элэгний өөхжилттэй хүмүүсийн эмчилгээний судалгаанаас харахад эм уулгахаас илүү хэвлийгээрээ турсан ө.вчтөний өөжилт багассан байсан. Тиймээс элэгний үйл ажиллагаа хэвийн ч өөхжилт өндөр байгаа ө.вчтөнүүдэд хөдөлгөөн хийхийг санал болгож байна. Элэг гэлтгүй бүх биеийн илчлэгийг шатаадаг, биеийн булчинг зэрэг ажиллуулдаг дасгал бол алхах юм. Хэвлийгээр турах хэрэгтэй гэхээр зарим нь эм хэрэглэх, гэнэт фитнесст яваад 10, 20 кг турдаг. Гэхдээ энэ арга нь эргээд дотор эрхтэнд сөргөөр нөлөөлж ө.вчлөл үүсч эхэлдэг. Тиймээс гэнэт турах биш 1-2 жилийн хугацаанд аажим, аажмаар турах нь хамгийн эрүүл зөв арга. “Би элэгний өөжилттэй заавал фитнессд явна” гэхээс илүү өдөрт нэгээс нөгөө газар руу 30 минут идэвхтэй алхахад маш сайн дасгал болно. 1-2 жил тогтмол алхаж заншвал хэвлийн таргалалтаас сэргийлж, биеийн жин эрүүлээр буурдаг.

Танилц, элэгний үйл ажиллагаанд хамгийн сайн бүтээгдэхүүн
Элэг нь хүний ходоод гэдсэнд орж байгаа хоол хүнсийг задлаж, х.оргүйжүүлж хэрэгтэйг нь авч, хэрэггүйг гадагшуулдаг чухал эрхтэн. Тэгэхээр чухал эртхэнээ мөн хоол хүнсээрээ тэтгэж байх хэрэгтэй. Элгэнд хамгийн сайн нөлөөтэй цөөн тооны бүртгэгдсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж занш. Үүнд,

Авокадо

Элгэнд сайн нөлөө үзүүлэхээс гадна элэгний х.авдраас урьдчилан сэргийлэх өндөр магадлалтай жимс. Уг жимсэнд глутатион гэх элэгний эсийг хамгаалах, тогтолцоог дэмжих бодис их хэмжээгээр агуулагддаг. Энэ бодис элгийг цэвэршүүлэх нөлөөтэй. Долоо хоногт хоёр удаа хоол хүнсэндээ авокадог хэрэглэснаар элэгний х.авдраар ө.вчлөхөөс сэргийлэх өндөр боломжтой хүнс гэж үздэг.

Сармис

Сармис нь аллицин болон селен гээд бодисыг ихээр агуулдаг бөгөөд энэ нь элгийг х.оргүйжүүлэх үйл ажиллагааг дэмждэг. Ер нь сармис ганц элэг гэлтгүй бүх эрхтэнд сайн нөлөөтэй учраас өдөр тутамдаа хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.

Шанцай

Шанцай нь дархлааг дэмжих үйлчилгээний хүнсний бүтээгдэхүүн. Шанцайг заавал хоол хүнсэнд хэрэглэхээс илүү шүүс болгон хэрэглэвэл вирусийн идэвхжлийг бууруулах үйлчилгээтэй учраас элэгний ө.вчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой байдаг. Өвлийн улиралд бага насны хүүхдүүдийн вирусийн гаралтай ханиад томуунаас сэргийлж шанцайг уулгаж байх хэрэгтэй. Ер нь ногоон ургамлууд ислэг ихтэй учраас элэг болон цөсны замыг цэвэрлэх үүргийг маш сайн гүйцэтгэж, элэгний үйл ажиллагааг дэмждэг.

Ногоон цай

Элгийг х.оргүйжүүлж, өөхөн эсүүдийг бууруулах үйлчилгээтэй. Тиймээс элэгний өөжилтэй хүмүүс ногоон цайг хэрэглэх нь үр дүнтэй.

Хушга

Хушга нь элгэнд хамгийн их хэрэгтэй амин хүчлийг агуулдаг. Л-Аргинин, амин хүчлүүд, омега-3 агууламж өндөртэй байдаг тул элгэнд ороод ургийн хүчлийг дэмждэг учраас элэгний хатууралтай ө.вчтөнүүд хушга хэрэглэх нь үр дүнтэй байна. Мөн элэгний эсүүдийг өөхөн эдээр солигдохоос сэргийлэх үйлчилгээтэй

Үргэлж инээвэл элэг эрүүл байна

Элэг нь эзнээ дагаж баярлаж, гомдож байдаг эрхтэн. Тиймээс ө.вчтэй, ө.вчингүйгээсээ үл хамаарч үргэлж инээд хөөртэй байвал ямар ч эм, эмчилгээгээнээс илүү хамгийн сайн эм болно.

Эх сурвалж: itoim.mn

Б.БАЙГАЛ: ЭЛЭГНИЙ ХАТУУРЛЫГ ЭРТ ЭМЧЛЭХГҮЙ БОЛ ГУРВАН ТОМ ХҮНДРЭЛИЙГ ДАГУУЛДАГ 3 сэтгэгдэлтэй

3 сэтгэгдэл “Б.БАЙГАЛ: ЭЛЭГНИЙ ХАТУУРЛЫГ ЭРТ ЭМЧЛЭХГҮЙ БОЛ ГУРВАН ТОМ ХҮНДРЭЛИЙГ ДАГУУЛДАГ”

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.