Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор бид иргэдийн суурь ө вчлөлүүдийн талаар мэргэшсэн эмч нартай ярилцаж байна. Энэ удаа Монголчуудын хувьд “а юултай” хэмжээнд хүрээд буй элэгний вирус халдварлах шинэ, сонин замуудын талаар Анагаах ухааны магистрант, хүний их эмч Б.Дугархүүтэй ярилцлаа.

– Магадгүй 1950 орчим оны үед Монголчуудын элэгний ө вчлөлийн шалтгаан ондоо байсан болов уу. Одоо харин цаг үе өөр болохын хэрээр хүмүүс өөр, шинэ байдлаар элэгний вирусээр ө вчлөх тохиолихэслээ. Та орчин үеийн хүмүүсийн элэгний ө вчлөлийн шалтгаануудыг хэлж өгөхгүй юу?

– Мэдээж 1950 орчим оны үед буцалгасан тарианы шифризээр дамждаг b, c вирус байсан. Тухайн үед Монголын 600 гаруй мянган хүн т эмбүүгээр ө вдөж устаж үгүй болох гэж байсан үе. Оросын экспедицүүд орж ирээд бидэнд улаан, цагаан тарианы аян өрнүүлээд биднийг аварч байсан. Гэхдээ энэ тариаг тарихдаа нэг сумын нэг шипризээр тарихдаа энэ хооронд буцалгаж хэрэглэдэг байлаа. Буцалгах явцад вирус устдаг гэж бодож байтал үгүй болж таараад Монголчуудыг массаар нь элэгний вирустэй болгож үлдээсэн. Нэг ёсондоо т эмбүү ө вчнийг нь эмчлээд буян хийсэн ч нөгөө талаар а юултай ө вчнийг бидэнд өгсөн. Тухайн үед тариулж байсан хүмүүс өнөөдөр нас б арж бид элэгний х орт х авдраар нас б арагчдын тоогоороо дэлхийд нэгдүгээр байранд ороод байна.

-Б ЭЛГИЙН Х АВЬТЛЫН ҮЕЭР БИДНИЙ МЭДЭХГҮЙ ЖИЖИГ СУДСУУД ХАГАРЧ
Ц УС ГАРСНААР ХАЛДВАР ДАМЖИЖ БАЙДАГ-

Өнөөдөр эдгээр хүмүүсээс Монголд 300 гаруй мянган хүн үлдсэн байна. Тооцоолбол Монголчуудын гурван хүн тутмын нэг нь халдвартай байна гэж хэлж болно. Харин өнөөдөр энэ гурван хүний халдваргүй гэх хоёр хүн вирусын халдвар авах хамгий боломжит хувилб ар бол б элгийн зам болчихоод байна. Өнөөдөр энэ талын ёс зүй гэж байхгүй болсон. Жирэмсэн эхчүүд, залуучууд маш их байна. ХӨСҮТ дангаараа т эмбүүг эмчилж чадахгүй байгаа учраас хувийн эмнэлэгүүд энэ ө вчнийг эмчилж мөнгө олж байна. Энэ бүхний ард таны ярьж буй элэгний вирус байгаа.

Элэгний вирус халдварлах тохиолдол 100-д 100 байдаг. Та ийм вирустэй хүнтэй б элгийн х авьталд орсон л бол шууд халдвар авна. Монголчууд нэг удаа шарласнаас зуун удаа т эмбүүд гэж ярьдаг байсан. Учир нь т эмбүү тусвал эмээр эмчлээд болдог. Гэтэл нэг л удаа шарлах юм бол насан туршдаа тэр вирусын асуудлаас хөндийрөхгүй.

Б элгийн х авьтлын үеэр бидний мэдэхгүй жижиг судсууд хагарч ц ус гарснаар халдвар дамжиж байдаг. Энэ хагарлууд эр эм аль ч б элэг эрхтэнд явагддаг. Ингэснээр халдвар дамжиж байгаа гэдэг учрыг ойлгоорой.

Хүмүүс энэ төрлийн халдвартай бол нүд ам нь шарлаж ногоорно гэж бодож хүлээдэг. Харамсалтай нь энэ халдварын 90 гаруй хувь нь ямар ч шинж тэмдэггүй байдаг. Шарлаагүй учир вирусгүй гээд бодоод явж байтал шинжилгээгээр гараад ирдэг. Нэг ёсондоо дүлий. Шинж тэмдэг өгдөггүй. Мэдэх ганц арга бол шинжилгээ.

-ХУМСНЫ ХУТГА-

Мөн сүүлийн үед энэ вирус дамжиж байгаа бас нэг сонирхолтой зам бол хумсны хутга. Нэг ам бүлд нэг л хумсны хутга байдгаас болж халдвар дамжих болсон. Тодруулбал, хумсны хутгаар хумсаа авч байхдаа арьсаа зүсчихдэг. Ингэснээр хумсны хутганд тодорхой хэмжээний ц ус наалдаж үлддэг. Үүнийгээ бид усаар зайлаад л тавьчихдаг. Гэтэл элэгний вирусүүд 100 хэмд усаар буцалгасан ч үхдэггүй. Тэгэхээр дараа нь бас нэг гэр бүлийн гишүүн хумсаа авж байхдаа махыг нь авчихдаг. Ингээд л чамд халдвар дамжчихан. Тиймээс манайхан хөдөөнөөс ч ирсэн хүн бай хамаагүй шууд хумсны хутгаа өгч хэрэглүүлдэг. Гэтэл гурван хүн тутмын нэг нь вирустэй гэсэн дэлхийн түвшнээс хальчихсан судалгаа бий гэдгийг мартахгүй байх хэрэгтэй.

-САХЛЫН ТАТУУРГА, БАТГА ШАХДАГ ТӨМӨР –

Мөн бас нэг дамжуулагч бол сахлын татуурга. Аав нь хүүгийнхээ сахлын татуургаар сахлуу хусдаг. Бас нэг чухал дамжуулагч бол батга шахдаг төмөр металл. Өөрөөр хэлбэл ихэвчлэн гоо сайхны газруудаар дамжиж байна. Энэхүү төмрөөр нэг талаар нь батганы ц ус, идээг гаргаж нөгөө талаар нь нүхэлж онгойлгодог. Харахад зарим гоо сайхны газрууд ердөө ганц л ийм төмөр б ариад сууж байдаг. Нэг хүнд үйлснийхээ дараа угаагаад л дараагийн хүнд үйлчилдгээс болоод халдвар авах тохиол байж болно. Энэ бол хүмүүсийн мэддэггүй бас нэг халдварлах зам. Гоо сайхны газар очоод 50 мянган төгрөг төлөөд батгаа шахуулчихаад 20 сая төгрөгний эмчилгээ бүхий ө вчтэй л болж байна гэсэн үг дээ. Гол нь шинж тэмдэг байхгүй гэдгийг мартаж болохгүй.

-ҮСЧНИЙ ГАЗРУУД-

Мөн зарим үсчний газрууд халдвар дамжуулагч болдог. Үс захалдаг претикээрээ үйлчлүүлэгчийн арьсыг гэмтээх тохиол бишгүй. Гэтэл нэг удаагийн хэрэглээ буюу нэг хүнд нэг претикээр үйлчлэх соёл манай зарим үсчдэд байхгүйгээс болоод дараагийн хүнд халдварладаг. Нэг халдвартай хүний арьсыг гэмтээж ц ус гаргасан бол дараагийн хүний арьсыг гэмтээж ц ус гаргаснаар вирус шууд дамждаг. Гэтэл нэг үсчин өдөрт 20-30 хүнд үйлчилж байна.

-ЭМНЭЛЭГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД-

Сүүлийн үед энэ халдвар эмнэлэгийн тоног төхөөрөмжөөр дамжуулан халдвар авах тохиол ихэссээн. Энэ нь абортыг, кесар хагалгааг хэлж байгаа юм. Чанаргүй, баталгаагүй, ариутгал хийх чадвар муу хувийн эмнэлэгүүд халдвар тарааж байна. Жишээ нь умайг дотор талаас нь хусдаг төмрүүд нь вирустэй хүнд үйлчилсэн төмрөө ариутгасан гэх боловч ариутгах чадамжийн хувьд улсын эмнэлэгүүдийг гүйцэхгүй. Багажинд нуугдсан вирус шууд л дараагийн хүнд халдах нь тодорхой. Тийм учраас хэрвээ үнэхээр тийм газарт очих шаардлагатай болбол b болон с вирусын шинжилгээ хийлгээд очих ёстой. Тэгээд хоёр сарын дараа шинжилгээгээр мэдэгдэх боломжтой болсон үед нь шинжилгээ ахин хийлгэж, халдвар авсан тохиолдолд эмнэлэгийг эргүүлэн шүүхдэх боломжтой байдаг. Ингэж та эмчилгээнийхээ зардлыг тухай эмнэлэгээс гаргуулан авна. Ямар нэг байрны нэг давхарт байрлаж багаа, чанартай эсэх нь мэдэгдэхгүй эмнэлгүүдэд өөрийгөө болон хүүхдээ үзүүлж, эмчлүүлж байна гэдэг маш том эрсдэл.

-ШҮДНИЙ СОЙЗ-

Санамсаргүй байдлаар шүдний сойзгүй үедээ найзынхаа эсвэл бусдын сойзоор шүдээ угаах тохиол ажиглагддаг. Гэтэл шүдээ угаах явцад буйлнаас ц ус гарч сойзонд вирус наалдаж үлдэнэ. Дараагийн хүн мөн буйлаа цоолж халдвар дамждаг. Энэ мэтээр Монголчууд өнөөдөр дайны талб ар дээр амьдарч байна. Хэзээ мөдгүй чам руу сум орж ирэх боломжтой. Тэр сум гэдэг бол вирус. Тиймээс хамгийн чухал зүйл бол урьдчилан сэргийлэх.

– Урьдчилан сэргийлэх арга замуудын талаар та хэлж өгөхгүй юу?

– B вирсын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд та ХӨСҮТ дээр очоод 5000 төгрөгөөр гурван сар буюу нийт 15.000 төгрөгөөр вакцин хийлгэнэ. Ингэснээр та насан туршдаа энэ вирусээр ө вчлөхгүй байх боломжтой. Нэг ө вчилбөл 10 орчим мянган ам доллараар эмчлүүлнэ. Харин С вирусын вакцин одоогоор байхгүй тул дамжих замуудаас урьдчилан сэргийлнэ. Эмчилгээний хувьд 1200 ам доллар байна. Ер нь та 45.000 төгрөгөөр өөрийгөө оношлуулаад вирусын вакцин хийлгэх боломжтой.

– Анхны шинж тэмдэгүүд ямар байдлаар илрэх вэ?

– Шинж тэмдэг байхгүй шүү дээ. Элэг бол дүлий эрхтэн учраас та шинжлүүлж байж л мэдэх боломжтой. Та амьдралынхаа төлөө, урт наслахын төлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө шинжлүүлэх, вакцин хийлгэх л хамгийн зөв зам. Энэ вакцин орж ирээд 20 жил болсон байхад манайхан ийм вакцин байдаг гэдгийг ч мэдэхгүй, мэдсэн нэг нь залхуураад явж байна. Тэгсэн мөртлөө машинаа жилд нэг удаа оношлуулж, даатгуулахдаа тэрнээс илүү их цаг, мөнгө үрж болдог. Өөртөө хайргүй байгаа бидний Монголчуудын энэ байдал нь тархин дахь хоосрол, эрүүл мэндийн боловсролгүйнх юм. Гэвч үүнийг зөвхөн ард түмэн рүү биш бодлого муу байгаа салб ар, төр засагтай ч хамаатуулах ёстой.

– Зайлшгүй асуух ёстой бас нэг зүйл бол яах аргагүй цахим ертөнц хөгжсөн өнөөгийн нийгэмд хүмүүс бие биедээ ам дамжсан яриагаар зөвөлгөө өгч байна. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ? Ардын уламжлалт арганд мөн итгэх нь бий.

– “Би элэгний B,C вирустэй байж байгаад хүрэн манжингийн шүүс угаад үгүй болсон” гээд л, түүнийгээ сошиалаар цацаад л, нөгөө хэд нь итгээд л, эдгэчих болов уу гэж найдаад л элдэв амьтны элэг бөөр идэхээс л эхэлнэ дээ. Гэтэл үүнийг шинжлэх ухаан нотлоогүй. Шинжлэх ухаан нотлоогүй байна гэдэг нь хийсвэр зүйл болохоос бодитой биш. Харин “Харвони” гэдэг эм вирусын ДНК-ийнх нь гинжийг тасалдаг гээд батлагдчихсан, нотлогдчихсон байна. Гэтэл улаан манжин хүний биед орж ирээд яаж вирусыг устгадаг болохыг хэн ч судлаагүй, батлаагүй, нотлоогүй. Ийм зүйлд манайхан итгэдэг нь хурдхан л эрүүл болохыг хүсдэгтэй нь холбоотой. Сахартай хүн ингэний хоормог уудаг л гэнэ. Гэтэл ингэний хоормог тэр чигтээ сахар байгаа шүү дээ. Мөн лам, бөөгөөр явж байна, хятадын элдэв тан ууж байна, элдэв зүү тавиулж байна. Энэ бол аргаа б арсан хүний л шинж. Үнэхээр х авдар нь гурав, дөрөвдүгээр шатандаа хүрээд, уушиг руугаа үсэрхийлчихсэн бол юу ч зогсоож чадахгүй. Стив Жобс гэхэд нойр булчирхайн х авдраар х орвоог орхисон. Хэдэн тэрбум доллартай, хичнээн нэр хүндтэй хүн байгаад ч ө вчин түүнийг ялгаагүй. Дэлхийн номер нэг эмч байсан ч х авдрыг яаж ч чадахгүй. Энэ үед эмч нар хүссэн хүсээгүй “найдваргүй” гэдгийг ө вчтөн, ө вчтөний ар гэрийнхэнд хэлдэг. Гэтэл хүмүүс арга байгаа гэж найдаж таны хэлж байгаачлан зөвөлгөөнүүдийг энд тэндээс авч эхэлдэг. Гэхдээ 1000-д нэг удаагийн тохиолдлоор х авдар нь сэтгэлзүйгээр эсвэл ямар нэг өвөрмөц зүйлээр эдгэх нь бий. Гэвч дийлэнх нь нас б ардаг, хүндэрчихсэн, ц усаараа бөөлжчихсөн үедээ эргээд эмнэлэгийг зорьдог. “Гуравдугаар зэргийн х авдартай байна, авахуул” гэхээр “Бөө битгий авахуул” гэсэн гээд яваад өгнө. Ингээд дөрөвдүгээр зэргийн х авдартай болоод эргээд ирэхэд нь бид юу ч хийж чадахгүй болж оройтсон байдаг. Тиймээс эмчлэх боломжтой, эмнэлэг шийдэж чадах үед бид буруу зүг рүү хараад алхах биш эмнэлэг рүү ирж хэвших хэрэгтэй. Аливаад шинжлэх ухаанч хандаж, бүдэг харанхуйгаар бүү дагаасай гэж хүсэх байна.

IMTEC.mn

 

Сэтгэгдэл үлдээх on Б.ДУГАРХҮҮ: ЭЛЭГНИЙ ВИРУС САХЛЫН ТАТУУРГА, БАТГА ШАХДАГ ТӨМӨР, ХУМСНЫ ХУТГААР Ч ДАМЖДАГ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.