“Оюутолгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэг”-ийн гишүүн Б.Жагар Монгол Улсын Засгийн газар болоод Рио Тинто компанитай байгуулсан гэрээтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ:

"Ажлын хэсэг 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээг шалгах зорилготой. Энэ гэрээ монголын талд ашиггүй, олон улсад мөрдөгддөг уул уурхайн гэрээний стандарт зөр­чигдсөн, Монгол Улсын Засгийн газар ашиглаж бо­ло­хуйц олон давуу болом­жоо алдсан гэрээ гэдгийг ард түмэн бүгд мэдэж байгаа. Оюутолгойн гэрээ нь хувь нийлүүлэгчидийн гэрээний зохицуулалтаар нэг хоногт төлбөр хүүнд нь 1.275.000 ам доллар төлж менежментийн 6%-ийг нэмээд нэг хоногт 3 сая доллар төлж, хоногт таван сургууль, цэцэрлэг шинээр барих мөнгийг хүүнд нь өгч байна. Энэ гэрээг шууд цуцалж Монголын ард түмэнд ашигтай байдлаар дахин гэрээлэх учиртай.

НҮБ-ын 1962 оны 1803-р тогтоолын дагуу баялагийн эзэн улс өөрийн баялагийн дийлэх хувийг хүртэх эрхтэй. Монгол улсын Үндсэн хуулийн 6-р зүйлийн 1 дэх хэсэгт: байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд гэсэн олон улсын гэрээ хуулийг даган мөрдөж, УИХ, Засгийн газар яаралтай тогтоол гаргаж оюутолгойн гэрээг ард түмний мэдэлд 100 хувь шилжүүлж, хувьцаа хэлбэрээр баялагийн сан бүрдүүлэн иргэн бүрт сар бүр ноогдол ашиг хүртээхийг шаардаж байна.

Үр ашиггүй гэрээг хууль хяналтын байгууллага болоод парламентын түвшинд нягталж, ард түмэнд ашигтайгаар шийдэх хэрэгтэй. ЧАДАХГҮЙ БОЛ УИХ ТАР" гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: ORD.MN

Б.Жагар: Оюутолгойн луйварын гэрээг цуцалж, ард түмэнд 100 хувь хувьцаа болгон шилжүүлэх тогтоол гарга. Чадахгүй бол УИХ тар!!! 3 сэтгэгдэлтэй

3 сэтгэгдэл “Б.Жагар: Оюутолгойн луйварын гэрээг цуцалж, ард түмэнд 100 хувь хувьцаа болгон шилжүүлэх тогтоол гарга. Чадахгүй бол УИХ тар!!!”

  1. Hudaldagdsan tur hudaldagdsan uls turchid bolhoor hucheer undeseer ni suga tatan buulgahgui bol naad heden urvagch hulgaich nar ugaasaa hezeech ogtsrohgui. Gol ni shuud bosood boonoor dor hayaj 100,000-aaraa tsuglaj buulgahgui bol 20-30 hun tsuglaad nemergui. Manai mongol zaluuchuud denduu doroi aimhaa baina. Bas heterhii belenchleh setgelgeetei bolson baina. Tiim bolhoor ireeduinhee toloo temtsej chadahgui baina.

  2. Дэмжиж байна. Монголын төрийн сул дорой байдлыг ашиглан луйвар хийснийг зогсоох хэрэгтэй. Баялагаа өгөөд өрөнд ордог улс Монголоос өөр байхгүй, говь цөлжиж удахгүй усгүй болох гэж байна. Тэд баялагийг ухаж аваад л яваад өгнө, бид усгүй цөлжсөн хоосон газартай л үлдэх бололтой, иймээс яаралтай шийдвэр гаргаж цуцлах нь зөвөө.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.