Дамиэн Доусон хэмээх Британийн фото сэтгүүлч, кино найруулагч Улаанбаатар хотын нэгэн б.и.еэ ү.нэл.эгч о.х.интой ярилцаж Монголын нийгмийн хар бараан зүйлийг байгаагаар нь дэлгэсныг хүргэе.

Энэ о.х.ин 16 настай, тэр өөрийнх нь нэр болон царайг нууцлахыг надаас хүссэн юм. Учир нь тэр зуучлагчаасаа айж, гэрийнхэн нь бас түүнийг юу хийдгийг мэдэхээс ичиж байгаагаа хэлсэн юм. Тэр Улаанбаатарын хотын “Телевиз”-д амьдардаг эцэг эхдээ туслахаар б.и.еэ үнэлэх ажил хийдэг. Би хэлмэрч О-гийн хамтаар Улаанбаатар хотын б.и.еэ ү.нэл.эгчидтэй уулзаж ярилцахаар тэднийг хайж явахдаа энэ о.х.интой уулзсан юм. Бид б.и.еэ ү.нэл.эгчдийн байдаг газруудад хүргэж өгөхийг жолоочоосоо хүсэн шөнийн турш энэ тэрүүгээр таксидсан юм. Жолооч олон ийм газар мэддэгээ бидэнд хэлж, гадны олон жуулчин, уурхайчинг б.и.еэ ү.нэл.эгчдийн газарт хүргэж өгснөө хэлсэн юм. Түүний хэлснээр гол төлөв Япон, Солонгосын жуулчид, Австрали, Америкийн уурхайчид б.и.еэ ү.нэл.эгчид авдаг байна. Мөн Япон, Солонгос эрчүүд эхнэр авахаар Монголд их ирдэг тухай ярьсан юм.

Бидний очсон анхны газар хотын өмнөд захад байсан бөгөөд энд о.хи.д байгаа эсэх талаар асуухад хамгаалагчид нь инээмсгэлж  “Энэ бол м.а.с.сажны газар. Энд с.ек.с хийдэггүй” гэсэн юм.

Дараа нь бид б.и.еэ үнэлэх ажлыг зохион байгуулдаг өөр хэд хэдэн газар руу орох гэсэн боловч эдгээр газрын аюулгүй байдал маш чанга байсан тул нэвтрэх боломжгүй байв.

Улаанбаатар хотод ийм газрууд олон байдаг бөгөөд тэдгээрийг цагдаа нар хянадаг. Заримдаа цагдаа нар зуучлагчидтай хамтран ажиллаж, барилгын үүдийг хянадаг.

Эцэст нь бид хотын хойд хэсэг, АНУ-ын Элчин сайдын яамны ард талд орших нэгэн газар руу явсан юм. Харанхуй шороон замаар уруудаж нэг байранд ирсэн бөгөөд орчуулагчийнхаа хамтаар таксинаас буухдаа жолоочийг хүлээж байхыг хүссэн юм. Тэгээд дотогш ороход энэ байр хамгаалалтгүй байсан. Бид телевизийн дуу сонсч, модон шалаар алхаж ороход нэг жижиг өрөөнд 10-15 о.х.ин орос хүүхэлдэйн кино үзээд сууж байсан. Орчуулагч маань нэгэн эмэгтэйтэй ярилцаж, түүнд “Тэр бол гадаадын жуулчин. Жаахан о.х.ин хайж байгаа” гэв. Ингээд тэр о.хи.дыг надад үзүүлж, нэгийг нь сонго гэсэн юм. О.хи.д шөнө орой хүртэл ажиллаж хэтэрхий ядарсан, эсвэл өвдсөнөөс болсон уу тэдний царай ялгагдахгүй, нэг л уйтгар гунигтай харагдаж байв.

М.а.с.сажны газрын эзэн хамгийн жаахан о.х.иныг сонгож, надтай хамт өрөө рүү яв гэж хэлэв. Бид коридорын төгсгөл хүртэл явж нэгэн хаалганы үүдэнд ирэхэд о.х.иноос бидэнтэй хамт явж, ярилцахыг хүсч байгаа эсэх талаар нь чимээгүйхэн асуув. Орчуулагч маань гэр бүлдээ туслахаар “б.элг.ийн худалдаа”-нд ажиллаж буй охид болон хүн х.удал.даалах гэмт х.эрг.ийн золиос болсон о.хи.дын тухай кино хийж байгаа тухайгаа тайлбарласан юм.

Үнэ хөлсөн дээрээ тохирсны дараа о.х.ин бидэнд утасны дугаараа өгч, маргааш зу.учла.гчаас тусдаа уулзаж ярилцахаар тохирсон юм.

Бас м.а.с.сажны газрын гадаа уулзаж, удаж болохгүй, ингэх нь түүнд аюултай гэж бидэнд тайлбарлав.

Маргааш нь бид хотын гадна нэгэн газар уулзаж, түүнтэй ярилцсан юм.

О.х.ин бидэнд гэр бүлдээ туслахаар түүн шиг олон о.х.ин ингэж ажилладаг тухай ярив. Мөн ээж нь түүнийг ингэж явж байгааг мэдэхгүй “Ээж намайг салонд ажиллаж байгаа гэж боддог” гэсэн юм. Тэр о.х.ин 14-тэй байхдаа сургуулиа хаясан бөгөөд одоо 16 настай аж. Тэр бидэнтэй ярьж байхдаа маш хүнд ханиалгаж бие нь муу байв. О.х.ин анх Хятадад салонд үсчнээр ажилуулна гэсэн сонины зарын дагуу ажилд орохоор зорьж очоод б.и.еэ үнэлэх замд орсноо учирлаж, Замын-Үүдэд очиж тэндээсээ Хятадын хил давж Эрээн хотод очиход нь хүчээр биеийг нь үнэлүүлж эхэлсэн тухай ярьсан юм.

Харин үүнээс 18 сар орчмын дараа тэр таван о.х.ины хамт аврагдаж, эх орондоо буцаж иржээ. Ингэж ирэхэд нь хятадын цагдаа тусалжээ. Гэвч нутагтаа ирэх хүртэл олон хүнд замыг туулсан бөгөөд бүр нэгийг нь гэмт этгээдүүд автомашинд авч явж хоолойг нь боогоод замын хажуугийн суваг руу хаясан байсныг Эрээний цагдаа нар илрүүлсэн аж.

О.х.ин энэ явдлын талаар дэлгэрэнгүй яриагүй бөгөөд энэ сэдвээр дахин ярихыг хүсэхгүй байв. Мөн Улаанбаатарт ирээд тухгүй байгаагаа хэлж, өөртөө тохиолдсон явдалд ичдэг, хөршүүд нь түүнийг зэмлэдэг, гэр бүлийнхэндээ санаа зовдог талаараа ярив. О.х.ин “Би гэртээ ирээд маш их тайвширсан” хэмээн хэлээд цааш ярьж чадахгүй уйлав.

Тэр энэ мэт асуудлын улмаас дахиад л гэрээсээ явж мөнгө олохын тулд б.и.еэ үнэлэх болсон байна. Монголд ийм ажил хийхэд их хүнд, эрчүүд б.и.еэ ү.нэл.эгчидтэй муухай харьцдаг. Заримдаа тэд төлбөрөө төлнө гэчихээд өгөхгүй байх, б.эл.гэвч хэрэглэхээс татгалзах, з.од.ох, х.үч.индэх гэх мэт үйлдлүүд хийдэг байна. Ингэж хэлээд тэр дахиад ханиалгав. Тэр сүрьеэтэй болсны улмаас ингэж ханиалгаж байгаагаа надад хэлсэн. Тэр хэдэн өдрийн өмнө эмнэлэгт хэвтэж байсан ч сувилагч нар түүнийг б.и.еэ үнэлдэг байсныг таамагласнаас болж ичсэндээ эмнэлгээс гарчээ. О.х.ин “Тэд намайг олохгүйг мэдэж байсан учраас би эмнэлгийн цонхоор гарч зугтаасан. Харин м.а.с.сажны газрын эзэнд өвчтэй гэдгээ хэлээгүй. Хэлсэн бол намайг ажиллуулахгүй байсан. Би эцэг эхдээ мөнгө олж өгөх хэрэгтэй байна” гэсэн юм.

Ингээд бид о.х.инд ямар нэгэн зүйлээр туслана гэдгээ хэлж, хот руу хамтдаа явсан. Бид түүнд тусалж чадах гадаадын буяны байгууллага мэднэ гэдгээ о.х.инд хэлж м.а.с.сажны газар руу дахин явах хэрэггүй гэж хэлсэн. Хариуд нь о.х.ин “Би тийм газруудыг мэднэ. Гэхдээ надад олигтой тусалж чадахгүй. Надад яг одоо гэр бүлдээ туслахын тулд мөнгө хэрэгтэй байна. Надаас өөр гэр бүлд маань хоол хүнс авч өгч туслах хүн байхгүй” гэсэн юм. Би түүнийг надтай ярилцахыг зөвшөөрч ний нуугүй ярьсанд нь талархаад Монголоос явахаас өмнө дахин уулзаж ярилцах хүсэлтэйгээ хэлсэн. Тэр ч зөвшөөрсөн. Гэхдээ тэр бултаж, түүнтэй дахин уулзаж чадахгүй байсаар би нутаг буцсан.

CAAKNEWS.mn

Сэтгэгдэл үлдээх on Б.и.еэ ү.нэл.эгч Монгол о.х.интой ярилцсан тэмдэглэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.