Вакцины дараах хариу урвал 2-3 хоногоос цааш үргэлжилсээр байвал эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэйг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ.

Тэрбээр “Вакцинтай холбоотой хүндрэл гарвал мэдэгдэх журам 2017 оны Эрүүл мэндийн сайдын А527 тоот тушаалаар батлагдсан нь одоо мөрдөгдөж байна.

Вакцин хийлгэсэн иргэдэд дараа нь хариу урвал илэрч болно. Энэ нь нэлээд түгээмэл тохиолддог. Гэхдээ тухайн шинж тэмдгүүд 2-3 хоногийн дотор арилж буй.

Хэрвээ арилахгүй, хүндрэл цааш үргэлжилсээр байвал эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй” гэсэн юм.
Вакцин хийлгэсний дараа халуурах, ханиах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 119 дугаарт залгаж, зөвлөгөө авах боломжтой.

Сэтгэгдэл үлдээх on Вакцины дараах хариу урвал 3 хоногоос урт хугацаагаар үргэлжилбэл 119 дугаарт хандах хэрэгтэй

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.