2030 он гэхэд гепатит В,С вирусийг бүрмөсөн устгахын тулд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага уриаллаа. "Элэгний хатуурлаас эхлээд элэгний хорт хавдрын шалтгаан болсон энэхүү өвчний оношилгоо, эмчилгээ, болон түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг өргөжүүлэх аваас энэ зорилтод хүрч чадна” гэжээ. ДЭМБ-ын мэдээлснээр 2015 онд гепатит В,С вирусээр 325 сая хүн өвчилж, 1.34 сая хүн нас барсан байна. Вирусуудыг устгахын тулд 2030 он гэхэд халдварлалтыг 90 хувиар, нас баралтыг 65 хувиар бууруулах хэрэгтэйг дурджээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, улс орнуудын зүгээс улс төрийн хүсэл зориг гарган хөрөнгө оруулалт хийх аваас дэлхий даяараа энэ өвчнөөс салж чадах ажээ. Гепатит С вирусийн тухайд ДЭМБ-ын Дэлхийн Гепатитийн хөтөлбөрийн тэргүүн Готфрид Хирншоллын хэлснээр, энэ өвчний эмчилгээнд томоохон ахиц гарч байгаа аж. Тэрбээр “жилд ойролцоогоор 400 мянган хүний аминд хүрдэг энэ өвчнийг анагаах эмчилгээ 4 жилийн өмнө огт байгаагүй. Түүнээс хойш хувьсгал гарсныг бид харлаа. Зах зээлд маш сайн эмүүд нийлүүлэгдэж байна. Эдгээр эмнүүд нь гаж нөлөө маш багатай. Ердөө 3-хан сарын хугацаанд эдгээр эмийг уухад уусан хүмүүсийн 95 хувь нь эдгэрч байсан. Түүнчлэн өвчний эхний шатанд эдгэрээгүй өвчтөнүүдэд өгч болох эмүүд бидэнд бий" хэмээн ярилаа. Дэлхий даяар гепатитын тархалтын 70 хувийг эзэлж буй 28 оронд хийсэн судалгаагаар, гепатитийн эсрэг хөдөлгөөн эрч хүчээ авч байгаа ажээ. Бараг бүх улс оронд төрийн өндөр дээд түвшинд гепатиттай тэмцэх тусгай хороо байгуулагдаж, улс орнуудын талаас илүү хувь нь хөрөнгө мөнгө босгож байгаа ажээ.

Erdene Erdenes

Сэтгэгдэл үлдээх on В болон С вирусыг бүрэн устгах боломжтой

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.