Даралтыг ганцхан цэг дээр дарж,бууруулах боломжтой аж. Даралт ихэсч, толгой ө вдөж, хөших үед дараах аргуудаас туршаад үзээрэй. Эдгээр аргууд нь эм уухгүйгээр даралтыг үр дүнтэй буулгадаг гэнэ.

Хуруун дээрхи онцгой цэг

Онцгой цэг маань дунд хурууны өндгөнд байрладаг ба маш ө вчтэй цэг. Энэ цэг дээр нэг минут дарахад бүх ө вчин нисэн одно. Өөрөөр хэлбэл, даралтыг маш хурдан буулгахаас гадна олон ө вдөлтийг арилгаж хэвийн болгох арга юм. Энэ арга нь цэргийн анагаах ухаанд ашиглагддаг юм. Энэ нь энгийн эмнэлгээс ялгаатай бөгөөд ө вчнийг маш хурдан арилгах,маш хурдан хөл дээр босгох хууль үйлчилэх ёстой байдаг. Даралтаас гадна нурууны ө вчин болон бусад ө вдөлт арилгана.

Хөлөн дэх гайхамшигт цэг

Энэ цэгийг "Мууг зайлуулагч" хэмээн нэрийддэг. Өдөр тутам хоёр хөлдөө 5 минут массаж хийх нь олон ө вчин зовлонгоос таныг ангижруулна. Энэ цэг нь хөлний овгор ясны урд байрладаг, ө вчтэй цэг юм.

Даралтыг бууруулах энгийн аргууд

Массаж - Шилэн хүзүүн дээр дарангаа удаан гулсах маягаар массаж хийх нь даралт бууруулахад нөлөөтэй.

Уксусаар жин тавих - Хоёр хэсэг даавууг алимны эсвэл ердийн уксусанд норгож хөлийн уланд 5-7 минут байлгана. Үр дүн бага байвал давтан хийх боломжтой юм.

Цангис - (клюква) Энэ нь жимсний шүүс,зөгийн балтай хольсон бэлдмэл юм. Үүнийг бэлтгэхдээ 100 грамм шүүсэнд 100 грамм зөгийн бал хийж хутгах бөгөөд нэг цайны халбагаар өдөрт гурван удаа ууна. Энэ арга нь архаг даралт ихдэлттэй хүнд тохиромжтой.

Цэгэн даралт иллэг

Долоовор хуруугаар чихний гэдэсний ар дахь хонхорхойд дарна. Дараа нь босоо шугамаар эгэмний дунд хавьд ирэхээр доош нь хуруугаа явуулна. Ингэхдээ хүчтэй дарах шаардлагагүй. Энэ аргыг хоёр талдаа 8-10 удаа хийнэ. Массаж хийхээсээ өмнө ба дараа нь даралтаа хэмжиж үр дүнг нь үзээрэй.

Эх сурвалж. Фитхакер

Сэтгэгдэл үлдээх on Ганцхан цэг дээр дарж нурууны өвдөлт намдаах, даралт бууруулах боломжтой ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.