Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэдэг нь биотехнологийн аргыг хэрэглэж гарган авсан генетик материалын шинэ хослол бүхий хувиргасан амьд организм юм.

Зураг: The Hello Doctor Medical Blog

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хүний биед асар хортой гэдгийг хүн болгон мэддэг ч органик хүнсээс хэрхэн ялгахаа төдийлөн мэддэггүй. Тэгвэл GMO буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хэрхэн таних талаар багахан зөвлөгөөг хүргэе.

Шошго

Хэрэв бүтээгдэхүүний шошгон дээр 100 хувь органик, Органик, Органик найрлагаар үйлдвэрлэв гэх бичгүүд байвал эрүүл хүнс гэдэгт нь итгэж болно. Харин ГМО-гүй, Генийн өөрчлөлтгүй гэх мэт бичиг байвал 0.9 хүртэлх хувийн генийн өөрчлөлттэй найрлагатай юм. Америкт хүнсний шошгон дээр таван оронтой тоо байх бөгөөд эдгээр нь наймаар эхэлж байвал генийн өөрчлөлттэй байна.

Өнгө үзэмж

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний хэлбэр нэгэн жигд, төгс байдаг ба маш өнгөлөг, удаан хадгалагддаг юм. Харин тухайн жимс ногоон дээр шавж, хорхой очиж байвал органик гэнэ шүү.

Генийн өөрчлөлттэй жимс ногоо нь хортон шавж, хогийн ургамал, мөөгөнцөр, нянд өртдөггүй ба органик хүнсээс илүү хурдан ургаж, амттай болдог юм. Гэвч генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэснээр дархлаа суларч харшлыг өдөөхөөс гадна гэдсэнд антибиотикт тэсвэртэй нянг бий болгодог байна.

UDRIINTOIM.mn

Сэтгэгдэл үлдээх on Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг таних арга

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.