Олон улсын Картахенский протоколын дагуу манай улсад 2007 оны 06-р сарын 28-ны өдрөөс “хувиргасан амьд организмын тухай” хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд хувиргасан амьд организмыг гарган авах, ашиглах, улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэрт биоаюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэх хууль эрхийн бичиг баримт болсон юм. Энэхүү хууль нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байгаа биоаюулгүй байдлын Картахений протоколын шаардлагууд болон Еврпын холбоо болон олон улсын шаардлагад нийцсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай бичиг баримт юм.

ДЭМБ-ээс хувиргасан амьд организмын (Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн-ГӨБ) талаар баримтлах зөвлөмжийг гаргаад байна. Дэлхий дээр өнөөдөр генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний тариалангийн талбай сүүлийн 10 жилийн дотор 60 дахин нэмэгдэж 110 сая га –д хүрээд байна. Дэлхийд ГӨБ-ий шошгонд мэдээлэл оруулах талаар өөр өөрөөр хандаж байна. АНУ, Канад, Аргентин зэрэг улсад хаягжуулалт шаарддаггүй бол Европын холбоонд 0.9%-ийн босго тавьдаг бөгөөд ОХУ 2007 оноос хуучин байсан 5 %-ийн босгыг чангалж, Европын холбооны стандартад нийцүүлэн 0.9%-ийн агууламжаар хязгаар тавиад байна. Харин Япон болон Авсралид 5%-ийн хязгаар тавиад байна.

Олон улсын байгууллагууд:

НҮБ-ийн хүнс хөдөө аж ахуйн байгууллага  генийн өөрчлөлттэй хүнсийг ашиглаж буй улсууд нь голдуу эдийн засагтай ядуу буурай орнууд болохыг хүлээн зөвшөөрсөн.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд нь өнөөдөр (2005 он) ямар ч аюулгүй гэж үздэг.

АНУ

2000 оны байдлаар АНУ-ын хүнсний буудайн 50-60 % нь генийн өөрчлөлттэй. АНУ болон Канад улсад  генийн өөрчлөлттэй гэж шошгонд тэмдэглэх албагүй. Америкийн (FDA) гений өөрчлөлттэй амьтныг хүнсэнд болон эмнэлгийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн.

Европын холбоо

Европын холбооны хүнс хоол тэжээлийн аюулгүй байдлын хорооны дүгнэлтээр генийн өөрчлөлттэй амьтны мах болон сүү нь аюулгүй гэж дүгнэсэн. 

Гэвч Европын 19  орон генийн өөрчлөлттэй (хувиргасан амьд организм) бүтээгдэхүүнийг хориглоод байна. Жишээ нь: Австри, Греция, Польш, Швейцарь, Швед, Испани,  Латви,  Литва, Герман, Франц, Их британи улсын Шотланд, Уэльсе болон Хойд Ирланд ба Англи, Бельгийн  Валлони, Хорват, Кипр, Унгар, Дани, Мальта, Люксембург, Болгар болон Словени.

Мөн зарим нэгэн улсын мужууд генийн өөрчлөлттэй (Хувиргасан амьд организм) бүтээгдэхүүнээс чөлөөт бүс гэж зарлаад байна.

Австрали болон Шинэ Зеланд

Австрали болон Шинэ Зеландад GMO -оос чөлөөт хэд хэдэн бүс бий боловч Холбооны хэмжээнд зөвшөөрдөг.

Хятад ба Энэтхэгт

Хятадад хориглодоггүй. Энэтхэгт GMO культурыг  тариалахыг зөвшөөрдөг.

ОХУ

2014 оны 7 сараас албан ёсоор улсын хэмжээнд бүртгэж эхэлсэн боловч 2017 оны 7-р сар  хүртэл хойшлуулаад байна.

Харин 2016 оны 06 сарын 24- ний хуулиар шинжлэх ухааны зориулалтаас өөрөөр ОХУ-д импортлох ба ашиглахыг хориглоод байна.

ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТ (ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМ) АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ДАРААХ ЭРСДЛИЙГ ҮҮСГЭХ МАГАДЛАЛТАЙ
  1. Шилжмэл уургийн нөлөөгөөр дархлаа суларч, харшилийг өдөөнө. Хувиргасан ген агуулсан урьд нь хэрэглэж байгаагүй гений нөлөө тодорхой бус шилжмэл генийн бүтээгдэхүүнийг хориглосон Шведид  хүн амын 7% нь харшилтай байдаг бол хүнсний бүтээгдэхүүнд байхыг зөвшөөрдөг АНУ-д хүн амынх нь 70.5% нь харшилын өвчлөлтэй.
  2. Шинээр гарсан уургууд нь өөрийн задралын явцад хорт нэгдлүүдийг илүүтэйгээр ялгаруулах магадлалтай. 
  3. Хүний гэдэсэнд антибиотикт тэсвэртэй  хорт бичил  бактерууд бий болно. 
  4. Бие махбодид гербицид ихээр хуримтлагдсанаас үзүүлэх сөрөг нөлөө (ихэнхи генийн өөрчлөлттэй ургамлууд нь хөдөө аж ахуйд хэрэглэж буй химиийн бодисуудад устахгүй хуримтлуулдаг ) 
  5. Хүний бие махбодид шаардлагатай бодисуудын агууламж генийн өөрчлөлттэй ургамалд бага байдаг.
  6. Хамгийн том эрсдэл нь байгаль орчинд сөргөөр нөлөөлнө. Генийн өөрчлөлттэй ургамал талбайд гаргаснаар гербицидэд тэсвэртэй хогийн ургамал олноор бий болох өндөр магадлалтай. Энэхүү хогийн ургамалтай фермерүүд тэмцэхийн тулд илүү их химийн бодис ашиглах бөгөөд энэ нь эргээд ургамалаар дамжин хүнд нөлөөлнө. Цаашлаад эко систем өөрчлөгдөнө.

Бэлтгэсэн: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Сэтгэгдэл үлдээх on Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.