Буруу хооллох, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн, муудсан хоол зэргийг идэж, хэрэглэхэд ходоод хямарч, хоолны х.ордлогонд ордог. Х.ордлогын үед заавал эм ууж, биеэ давхар х.ордуулахгүйгээр эрүүл хүнсээр эмчлэх боломжтой. Ингээд хоолны х.ордлогыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчилж болох тухай мэдээллийг хүргэе.

ЦАГААН ГАА

Цагаан гаа нь хоолны х.ордлогыг гэрээр эмчлэх хамгийн сайн эм юм. Өглөө эсвэл орой хоолны дараа цагаан гааны цай ууснаар шар хөөрөх, далайн ө.вчин, хоолны х.ордлого зэргийг эдгээж болно. Цайг бэлтгэхдээ 1 аяга усанд цагаан гааг хийж минут гаран буцалгаад элсэн чихэр эсвэл зөгийн бал нэмж ууна. Мөн хэдэн дусал цагаан гааны шүүсийг нэг халбага зөгийн балан дээр хийж өдөрт 3-5 удаа ууснаар үрэвслийг намдаадаг.

АЛИМНЫ ЦУУ

Алимны цуу нь бодисын солилцоог сайжруулах үйлчилгээтэй. Тиймээс энэ нь хоолны х.ордлогыг эдгээхэд тун ч тустай эд юм. Бактерийг устгаж ходоод гэдсийг цэвэрлэдэг бөгөөд 1 аяга халуун усанд 2 халбага алимны цуу хийж хутгаад, хоол идэхээс өмнө ууж хэрэглэвэл сайн.

ГРЕК ЧИРЭГ ҮР БОЛОН ТАРАГ

Тараг нь бактери, микробын эсрэг үйлчилгээтэй бөгөөд хоолны х.ордлогоос үүдсэн бактерийг устгах, эмний х.ор гаргах үйлчилгээтэй. Грек чирэг үр ч мөн адил хэвлийн хөндийн ө.вчнийг эмчлэхэд тусалдаг билээ. 1 цайны халбага грек чирэг үрийг 1 халбага тарагтай хольж хэрэглэнэ. Үрийг залгихдаа зажилж болохгүй. Ийн хольж хэрэглэснээр бөөлжис хүрэхийг багасгаж, ходоод гэдэсний ө.вчнийг түргэн эдгээнэ.

НИМБЭГ

Нимбэг нь үрэвсэл, вирус, бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд нимбэгний хүчил нь хоолны х.ордлогоос үүссэн бактерийг устгадаг байна. 1 цайны халбага нимбэгний шүүсэн дээр чимх элсэн чихэр хийж өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Мөн нимбэгний шүүстэй бүлээн ус ууснаар ходоод гэдэс цэвэрлэгддэг.

БАЗИЛИК

Базилик бол хоолны х.ордлогыг эмчлэх гайхалтай ургамал юм. Мөн микробын эсрэг үйлчилгээтэйгээс гадна маш олон ашиг тустай шинж чанартай билээ. Базиликын навчнаас гаргаж авсан шүүсийг 1 халбага зөгийн балтай холин өдөрт 3-4 удаа ууна. Үүнээс гадна үсүүний шүүсийг нэмж, хэрэглэж болох юм. Базиликын тосноос хэдэн дуслыг 4 аяга усанд хийж уух нь ходоод гэдэсний болон бусад ө.вчнүүдийг эдгээхэд тустай.

САРМИС

Сармис нь хоолны х.ордлогыг эмчлэхэд гайхалтай нөлөө үзүүлдэг бөгөөд вирус, бактери, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн аж. Мөн суулгац, хэвлийн хөндийн ө.вчнийг эдгээдэг бөгөөд та өдөрт нэг хумс сармисыг бүлээн усаар даруулан идэхэд хангалттай. Ингэснээр ө.вчин түргэн эдгэрч, з:овиур арилах юм.

ГАДИЛ

Гадил нь маш хурдан ходоодонд очиж, боловсруулагддаг тул х.ордлогыг эмчлэхэд өндөр тустай. Энэ нь өөртөө кали ихээр агуулдаг тул бөөлжих болох суулгалтыг багасгадаг аж. Та гадилаа дангаар нь идэх, эсвэл шэйк хийж өдөрт 2-3 удаа ууснаар з.овиурыг багасгаж, дотор муухайрахыг болиулж болно.

ГОНЬДНЫ ҮР

Хоолны х.ордлогод орсон үед таны үнэнч туслагч байх болно. Аяга усанд нэг халбага гоньдны үрийг хийж буцалгана. Үүндээ халбага кориандрын шүүс болон бага зэрэг давс хийж хутгаад өдөрт хоёр удаа ууна. Ингэснээр ходоодны тань ө.вдөлт багасч, хоол боловсруулах систем хэвийн ажилгаанд орох аж.

УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ЦАЙ

Ургамлын гаралтай цайг та хоолны х.ордлоготой үедээ тогтмол уух нь биеийг тань чийгшил, усны нэгдлээр хангаж, дотроос тань эмчилж өгөх болно. Харин гаатай цай нь гэдсэн тань онцгой нөлөө үзүүлж, ө.вдөлтийг намдаана.

ЗӨГИЙН БАЛ

Зөгийн бал нь мөөгөнцрийн болон бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг бөгөөд энэ нь хоолны х.ордлогыг түргэн хугацаанд эмчлэх шидтэй аж. Үүнийг та буцалсан усанд найруулан уух боломжтой бөгөөд өдөрт 3 аяга зөгийн балтай усыг ууж хэвшээрэй. Ингэснээр ходоодны ө.вчлөл багасч, хоолны х.орлого тайлагдана.

UNUUDUR.mn

Сэтгэгдэл үлдээх on ГЭРИЙН НӨХЦӨЛД ХООЛНЫ Х.ОРДЛОГО ЭМЧЛЭХ АРГУУД. ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.