-Гэр орныхоо энергийг цэвэр, ариун байлгаснаар м.уу зүйлээс сэргийлж чадах тул анхааралтай уншаарай-

Гэр орон энергигүй болох, тэр тусмаа сөрөг энергээр дүүрэх шиг а.юултай зүйл үгүй. Ийм тохиолдолд бие сэтгэл байнга ядарч, сэтгэл санаа тавгүй болох ба гэр оронд х.эрүүл гарч, мөнгө тогтохоо больж, өвчин эмгэг ээрч, түүгээр ч тогтохгүй орон гэр "тарахад" хүрдэг. Тиймээс орон гэрийнхээ энергийг байнга цэвэр байлгах зайлшгүй шаардлага гарч байгаа юм.

Таны орон байр энергиэ алдаж, сөрөг энерги хуримтлуулах болсныг, гэрийнхээ энергийг цэвэрлэх цаг болсныг яаж мэдэх вэ? Тэгвэл доорхи шинж тэмдгүүд илэрдэг байна. Үүнд:

Орон байранд жоом, бясаа, шоргоолз, аалз бусад шавьж хорхой үүрлэх
Гэрээс юм алга болох
Гэрийн эзэд болон тэжээвэр амьтад өвчлөх
Гэрийн таримал ургамал, цэцэг хатаж гандах, өвчлөх, өнгөө алдах
Гэрлийн шил байн байн шатах
Гэрийн сантехник байн байн эвдрэх
Янз бүрийн дуу авиа, чимээ сонсогдох
Хаанаас ч юм янз бүрийн таагүй үнэр гарах
Хаалга болон цонхны салхивч өөрөө хаагдах
Цоргоноос ус дуслах, усны хоолойноос ус алдах
Нойргүйдэх
Орон гэрт х.эрүүл шуугиан гарах
Гэрийн эзэд шалтгаангүйгээр ядрах, уруу дорой болох
Сайхан зүүд зүүдлэхээ больж сэтгэл түгшээсэн ойлгомжгүй зүйлс зүүдлэх, хар дарах
Танихгүй хүн хаалга тогших, хүн асуух
Гэрт хэн нэгэн нас барах
Хэрэв дээр дурдагдсан шинж тэмдгүүдээс ядаж 3 нь танайд байвал гэр орныхоо энергийг цэвэрлэх, "эдгээх" цаг болжээ гэсэн үг.

эр орноо м.уу энергиэс хэрхэн "эмчлэх" вэ?

Хэцүү юм шиг санагдаж болох ч ердөө ядах юмгүй. Ердөө л гэр орондоо хэдэн "дүрэм" тогтоох хэрэгтэй. Гэртээ их цэвэрлэгээ хийдэг шиг жилдээ 3-4 удаа энергийн цэвэрлэгээ хийхэд л болох юм.

1. Эхлээд өөртөө шүглэсэн сөрөг энергийг цэвэрлэнэ.

Өөрийн биенд шүглэсэн сөрөг энергийг цэвэрлэсний дараа орон байрныхаа сөрөг энергийг цэвэрлэх ёстой. Үүний тулд эхлээд давсаар биеэ угаана. Учир нь давс бол энергийн "залагч" бөгөөд сөрөг энергийг хөөх, эерэг энергийг татах увидастай. Давсаар биеэ бүрж угаах нь олон жил хуримтлагдсан сөрөг энерги буюу энергийн бохирдлыг биеэс зайлуулж, ариусгах чадвартай байдаг.

Үүний тулд шүршүүрт ороод нойтон биен дээрээ иллэг хийх маягаар нунтаг давс түрхэнэ. Толгойтой үснээс бусад биеийнхээ бүх хэсгийг хамруулахыг хичээгээрэй. Гэхдээ арьсаа цочроохоор ширүүн үрж хэрэггүй, зөөлхөн иллэг хийж буй мэт тараан түрхэнэ.

Бүх биеэ бүрхэн түрхсэн давсаа шүршүүрт угаахдаа сэтгэлдээ миний бие болон сэтгэлд хурсан бүх м.уу зүйлийг угааж, ариутгаж өгөөч хэмээн усанд сүсэглэн бодож угаана.

Энэ бүхнийг сэтгэлээсээ хийх бөгөөд усанд амьд зүйлд хандаж байна хэмээн сэтгэж хэлэх үгээ өөрөө бодож хэлнэ. Ингэсний дараа таны бие болоод сэтгэл хэрхэн хөнгөрснийг мэдрэх болно. Танд нэг л таагүй, сэтгэлд дараастай байсан хүнд хүчир зүйлээс ангижирсан мэт сэтгэгдэл төрнө. Үнэхээр ч энергийн бохирдол бие болоод сэтгэлд асар их дарамт учруулдаг аж.

Бидний амьдардаг өрөө, орон сууц ахуйн хэрэгцээнээс гоёл чимэглэл хүртэл янз бүрийн эд зүйлсээр дүүрэн байдаг билээ. Гэхдээ энэ бүгд зарим үед бидэнд сөрөг м.уу нөлөө үзүүлэх нь бий. Тиймээс бид танд байр сууцаа цэвэрхэн байлгаж, хэрэггүй зүйлээсээ хагацах эртний "шидэт” зөвлөгөөгөө хүргэх гэж байна.

Гэр, дэлгүүр, оффист элдсэн арьс байх нь амжилттай худалдаа хийх, хөрөнгө мөнгөө өсгөх, гарлага гаргахгүй байхад тустай. Гэхдээ арьсыг сайтар арчилж, анхаарах ёстой.

Ваартай хатаасан цэцэг баяр баясал, эд баялаг, эрүүл мэнд, тохь тухыг бэлэглэдэг. Энэ нь м.уу энергийг саармагжуулдаг сайн талтай. Мөн түүнчлэн тусгай газар болон өөр байранд багцаар нь өлгөсөн цэцэг, өвс гэрийн эрч хүчийг сэргээдэг. Гэрт хадгалсан хатаасан цэцэг нь эрүүл мэндийн эрч хүчийг ялгаруулж, халдварт өвчний үед гэрийг хамгаалдаг байна. Амьтны хэлбэртэй зүйл нь гэрийг азгүйдлээс хамгаалдгаас гадна мөнгийг хүрэлцээтэй байлгахад тустай. Нохой, баавгай, бар, луу нь таныг хамгаална. Цэрэг, дайчин эрсийн хэлбэртэй тоглоом, матрёшка нь орон гэрийг цэвэрлэдэг. Бие биеийнхээ араас цуварсан заанууд ч цэвэрлэх зүйл болдог.

Дэр нь эхнэр нөхрийн хайр дурлалын хамгаалагч болдог. Хэрвээ дэр хээ хуартай, хатгамалтай, хурц өнгөтэй байвал хайртай хүмүүсийг хагацлаас хамгаалж, түүндээ анхаарлаа төвлөрүүлэхэд тус болдог байна. Хэрвээ дэр цэцэгсийн зурагтай бол эрүүл мэндийг хамгаалагч, хүн, амьтны дүрстэй бол а.юулаас хамгаалагч, байгалийн зурагтай бол эхлэл бүхэнд амжилт авчирдаг гэнэ.

Гэрт юу байж болохгүй вэ?
Элэгдэж хуучирсан шаахайг гэрт хадгалж болохгүй. Энэ нь м.уу энергийг түгээдэг байна. Хэрвээ шаахай тань урагдсан бол өрөөнөөсөө даруй зайлуулах хэрэгтэй. Мөн гэрт уранхай, м.уу хувцас байлгадаггүй. Тиймээс хуучин хувцас, гутлаа өмсөх үгүйгээ байнга хянаж бай. Хэрвээ өмсөхгүй бол шууд л хаячих.

Цуурсан, эмтэрсэн, үйлдвэрийн өө сэвтэй сав суулга хоол хүнсний эрчим хүчийг үгүй хийдэг. Энэ нь хүний эрүүл мэндэд м.уугаар нөлөөлнө гэсэн үг юм. Аяга, таваг нь гэр бүлийг бэлгэддэг. Тиймээс өө сэвтэй аяга сав нь гэр бүлд асуудал байгааг гэрчилдэг байна.

Гэртээ зэгс хадгалах нь а.юултай. Хатаасан зэгс нь аз жаргалыг хааж, өвчин, ү.хлийг зөгнөдөг байна. Ийм таагүй зүйл гэрээ чимэглэхээр тавьсан хялганад ч бас хамааралтай. Хялгана нь гэрт бэлэвсрэлийг зөгнөдөг гэнэ.

URLAG.mn

Сэтгэгдэл үлдээх on Гэрт м.уу энерги шүглэснийг хэрхэн мэдэж түүнээс ангижрах вэ? Хадгалаад аваарай

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.