Залуус ихэнхдээ гэр бүл төлөвлөлт гэдэг үгийг сонсоод найз залуутай болсон эсвэл гэрлэх хүнээ олсны дараа л бодолцож үзэх ёстой асуудал гэж бодоод энэ асуудлыг хойш тавьдаг. Ганц бие залуус өөрсдийн гэр бүл төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Харин найз залуу, бүсгүйтэй бол бүр нарийн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй ба ирээдүйнхээ гэр бүлийн үндэс суурийг бат бөх тавих нь маш чухал асуудал юм.
Дийлэнх залуучууд “Тэгж байгаад жамаараа болох зүйл” гэж бодсоноос болж хүсээгүй жирэмслэлт, эрсдэлтэй алхамд хүргэдэг. Хүсээгүй зүйлсийн дийлэнх хор уршиг нь эмэгтэйчүүдэд илүү тулгарч бие сэтгэлзүйн хохирлыг маш ихээр амсдаг. Иймд өөрсдийн эрсдэлтэй алхам хийхээс урьдчилан сэргийлж залуу бүсгүй та гэр бүл төлөвлөлт түүний ашиг тусыг өөрийн амьдрал дээр хэрэгжүүлэхийг уриалж байна.

ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ ?

Эрүүл мэнд амьдралын байдалдаа тохируулан төрөлт хоорондын зайг зөв зохицуулах, тохиромжтой насандаа жирэмсэлж, хүссэн үедээ хүүхэд төрүүлэхийг ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ гэнэ.Та хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ шийдэх эрхтэй. Гэр бүл төлөвлөлт Эх хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй сонголт
“Хэт эрт биш, хэт орой биш, хэт ойрхон биш”

ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙГ ЯАЖ ХИЙХ ВЭ?

– Өөрийн болон хамтрагчийнхаа одооны амьдралын хэв маягийг хүүхэдтэй болоход тохиромжтой эсэхд үнэлэлт дүгнэлт өг. Тэгснийхээ дараа амьдралын хэв маягтаа ямар өөрчлөлт хийх ёстой байгааг, үүнд хэр их хугацаа шаардагдахыг тооцоолоорой.
– Хамгийн оройдоо 25 насандаа хүүхдийн талаарх өөрийн байр суурийг тодорхойлсон байх.
– Хүүхэдтэй холбоотой нэмэлт 100 гаруй төрлийн санхүүгийн хэрэгцээ үүсдэг. Тиймээс хэзээ үрийн зулай үнэрлэхээр төлөвлөж байгаагаасаа хамааран санхүүгийн хуримтлалыг яг одоо үүсгээрэй.
– Хүүхэдтэй болсны дараах амьдралыг яаж төсөөлж байгаа, ямар хүлээлттэй байгаагаа бие биедээ сайн хуваалц. Саад бэрхшээлүүдийг та хоёр яаж хэрхэн давах тухай ярилцаарай.

ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ ЯМАР АШИГТАЙ ВЭ?

– Эхийн эрүүл мэндэд тустай
– Эх болоход биеийн болон сэтгэл санааны бэлтгэлтэй болно.
– Хүүхдийн эрүүл мэндэд ашигтай
– Амь насанд аюул учруулж болох жирэмслэлтээс сэргийлнэ
– Төрөлт хоорондын зайгаа зохицуулснаар өмнөх жирэмслэлтээр алдсан хүчээ нөхнө.
– Гэр бүлийн санхүүгийн нөхцөл байдал.
– Бүсгүй та хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх.
– Бүсгүй та үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх.
– Гэр бүл салалтаас сэргийлэх.
– Гэр бүлийн бат бөх үндэс суурийг бэлдэх.
– Түр зуурын сэтгэл хөдлөлт автан шийдвэр гаргахаас сэргийлэх.

Та өөрт тохирсон жирэмслэхээс хамгаалах хэрэгсэлийг сонгож хэрэглэхийн тулд дараах газруудад хандаж зөвлөгөө аваарай.

– Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн дэргэдэх “Гэр бүл” эмэгтэйчүүдийн эмнэлэг.
– Өрхийн эмнэлэг
– Сумын эрүүл мэндийн төв
– Аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгийн Нөхөн үржихүйн кабинет

Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг

Сэтгэгдэл үлдээх on ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ БА ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.