Давирхайн үйлчилгээ Давирхай – нэн эртнээс төрөл бүрийн ө.вчнийг анагаахад ашиглаж иржээ. Ардын уламжлалт анагаах ухаанд давирхайг цуглуулж: “гал, ус, аливаа г.ай з.овлонгоос ангижруулж өгөөч” гэж сүсэглэн хэлдэг байв.

Модны эрч хүч, шим тэжээлийг өөртөө шингээж ө.вчнийг анагаах чадалтай гэж үздэг байсантай холбоотой ийн сүсэглэдэг байжээ. Давирхайг олон улсын ард иргэд өргөнөөр ашиглаж ирсэн. Жишээ нь, Эртний Грект хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдох, бөөр, уушгины ө.вчлөл зэрэг ө.вчний үед өргөн ашигладаг байсан түүхтэй.

Харин Хятадад бүх ө.вчний үед ашиглаж ирсэн, ялангуяа толгой, шүдний ө.вчин намдаахад үр дүнтэй гэж үздэг байна. Сибирь, Уралын уугуул иргэд ч мөн адил өргөнөөр ашигладаг. Сибирийн оточ нар давирхайгаар идээт шарх, түлэгдэлт зэргийг эмчилдэг. Ард иргэд нь давирхайтай бин хийж үрэвсэлт ө.вчин, буйлнаас цус шүүрсэн үед иддэг байжээ.

Давирхай – шимэгч хорхойтой тэмцэхэд үр дүнтэй Шилмүүст модны давирхайг эртнээс хэрэглэж ирсэн бөгөөд өнөө цагт ч өргөнөөр ашиглаж байна. Сүүлийн арван хэдэн жилд маш олон судалгаа хийсний үр дүнд олон ө.вчин (тэр дундаа х.авдар) анагаах чадалтайг тогтоосон – жишээ нь: шимэгч хорхой. Шимэгч хорхой нь хүний бие махбодид орж дархлааны системийг дарангуйлна, үр дагавар нь төрөл бүрийн ө.вчинд өртөмтгий болно. Давирхай нь дотор эрхтэнд ямар нэгэн гаж нөлөөгүйгээр шимэгч хорхойг устгаад зогсохгүй дархлааны системийг дэмждэг.

Модны цэвэр давирхай нь төрөл бүрийн вирус, шимэгч хорхойтой тэмцэх цусан дахь фагонцитыг хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна. Давирхайд биологийн маш олон төрлийн идэвхтэй бодис агуулагддаг бөгөөд үрэвсэл, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Эдгээр бодисууд нь давирхайн гашуун амтыг бий болгодог ажээ. Энэ гашуун амт нь дэлүүний үйл ажиллагааг идэвхжүүлнэ, харин тослог агууламж нь цөс ялгаруулалтыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй.

Энэ бүх идэвхтэй үйл ажиллагаа шимэгч хорхойг устгахад нөлөөлнө.

Давирхайгаар юу эмчилдэг вэ?

1. Хоол боловсруулах систем: Ходоодны шарх, дисбактериоз, гэдэс дүүрэх – давирхайн анагааж чадах гэдэс ходоодны ө.вчний жагсаалт үүгээр дуусахгүй. Ходоодны эрүүл байдлыг хангана, элэгний үйл ажиллагааг дэмжинэ. Давирхайг чацарганы тостой хослуулж хэрэглэвэл илүү үр дүнтэй гэж үзнэ.

2. Зүрх-судасны систем: Давирхай тос цус өтгөрөхөөс урьдчилан сэргийлнэ, судасны хана бэхжүүлнэ, мөн цусны даралтыг тогтворжуулна. Судасны хана нарийсах, судас өргөсөх зэрэг ө.вчнөөс урьдчилан сэргийлнэ.

3. Арьс: Давирхай нь арьсны маш олон ө.вчнийг анагааж чадна: хуурай эвэр, идээт батга, герпес, псориаз, түлэгдэлт … Давирхайгаар ямар нэгэн шарх эдгээхэд сорвигүй аньдаг байна.

4. Дотоод шүүрлийн систем: Давирхайд агуулагдах хүчил нь цусан дахь сахарын хэмжээг багасгах тул чихрийн шижингийн эмчилгээнд ашиглаж болно. Үүнээс гадна бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмждэг байна.

5. Эмэгтэйчүүдийн ө.вчин: Эмэгтэйчүүдийн ө.вчний үед давирхайг өргөн ашигладаг. Давирхайн дээр суурилсан бэлдмэлийг гадуур болон дотуур хэрэглэнэ. Давирхайн тосыг хөхний сүү нэмэгдүүлнэ гэж үздэг, мөн сарын тэмдгийн үеийн ө.вчин намдаах зэргээр хэрэглэх ажээ. Давирхайн үйлчилгээ үүгээр дуусахгүй. Давирхай дээр суурилсан тос, бальзам – төрөл бүрийн ө.вчин анагаана. Аливаа эмчилгээг эхлүүлэхээс өмнө мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авч байх ёстойг бүү мартаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com

Сэтгэгдэл үлдээх on Давирхай нь ходоод, цөс, зүрс судас, эмэгтэйчүүдийн ө.вчлөлд нэн сайн

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.