УИХ-ын экс гишүүн Б.Ундармаагийн дампуурсан Капитал банкинд төрийн мэдлийн их хэмжээний мөнгө байршсан 31 төрийн байгууллагын 375 тэрбум төгрөг хадгалагдаж байсан билээ. Тэтгэвэрийн даатгалын сан гэхэд 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сан 134.8 тэрбум, Хөгжлийн банк 52 тэрбум төгрөг, ЖДҮХС 47 тэрбумыг алдсан гэдэг. Тэтгэврийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан, хөгжлийн банк, ждүхс-ийн хөрөнгө байршиж байлаа. хнхя-наас тэтгэврийн даатгалын сангийн мөнгийг, эрүүл мэндийн даатгалын сангаас мөн тус сангийнхаа хөрөнгийг нэхэмжлэхээр шүүхэд хандаж байгаагаа тухайн үед мэдэгдэж байв. Эдгээрээс хэдийг нь барагдуулсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
Ард түмний татварын энэ их мөнгийг үрэн таран хийсэн хариуцлагыг хэн хүлээх вэ?

Эх сурвалж: DNN.mn

Сэтгэгдэл үлдээх on Дампуурсан Капитал банкинд байсан 375 тэрбум төгрөгийг хэн барагдуулах вэ?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.