Долоон бурхандаа заавал цай сүүнийхээ дээжээ өргөөрэй. Ингэвээс ажил үйлс бүхэн чинь саадгүй бүтэх болно. Долоон бурхан одны тахилгын өдрүүдээ мэдэж аваад хадгалаад аваарай

ДОЛООН БУРХАН ГЭДЭГ ЯГ ЮУ ЮМ БОЛ..?

Ер нь “Долоон бурхан” буюу зарим нь “шанага долоо” хэмээн нэрлэдэг хойт шөнийн тэнгэрт тод харагдах оддын тухай хүмүүс маш их асуудаг тул энд дэлгэрэнгүй нэг мөр тайлбар бичье гэж бодлоо.

Эртний хүмүүст мэдээж оддыг судлах багаж төхөөрөмж, арга барилын аль нь ч байсангүй тул тэдний хамгийн түрүүнд хийсэн ажил нь шөнийн тэнгэрт байршилаа өөрчилдөггүй мэт харагдах хэдэн 1000 оддыг харагдах байдлаар нь олон хэсэгт хуваасан явдал юм. Монголчууд бид хүн 5 одны, маралын одны, үхрийн одны гэх мэтээр нийт тэнгэрийг баахан одны ордонд хуваасан бол дэлхий дээрх өөр янз янзын соёл иргэншилүүд өөрсдийнхөөрөө янз янзаар нь мөн олон одны ордуудад хуваасан байдаг.

Одны орд нь тэнгэрийн нэг хэсэгт орших хэсэг оддыг бидэнд харагдах хэлбэр дүрсээр нь хүмүүсийн өөрсдийн зохиосон домог зохиолтой холбож нэрлэсэн нэршилүүд болохоос биш яг аль нэг одны ордны одод нь бүгдээрээ хоорондоо эсвэл тэр домог, итгэл үнэмшилтэй нь ямар нэгэн физик холбоо сүлбээтэй гэсэн юм байхгүй, зүгээр л хүмүүсийн зохиосон зүйл юм. Долоон бурхан буюу шанага долоо одны орд маань ч гэсэн тэнгэрийн хойт хэсэгт шанага хэлбэртэй харагддаг 7 оддыг нийлүүлээд Монголчуудын зохиож нэрлэсэн нэршил юм.

Ингэж оддыг тэнгэрт харагдах байдлаар нь хувааж ангилах нь хэдэн 1000 оддыг жаахан “замбараанд” оруулж, тэнгэр дээрх байршилыг дүрслэхэд ашиглагдана уу гэхээс биш өөр онцын ач холбогдолгүй. Өөрөөр хэлбэл газар нутгаа хэсэгүүдэд хувааж ангилахтай нэг бодлын төстэй зүйл юм, жишээ нь Монгол улс дотроо 21 аймагтай гэдэг шиг (гэхдээ мэдээж газар нутгийг улс мужаар нь хуваарилсан ангилал нь цаанаа түүхэн болон газар зүйн учир шалтгаантай, харин тэнгэрийн одны ордны хуваарилалтанд эртний домог зохиолоос өөр учир шалтгаан байхгүй).

Гэхдээ ийм түүхэн уламжилалтай учираас өнөөдөр шинжлэх ухаанд эртний хүмүүсийн ангилсан байдлаар нь тэнгэрийг хувааж ангилсан хэвээрэй. Мэдээж тэнгэр дээрх цэгийн байршилыг илэрхийлэхдээ тусгай тэнгэрийн координатыг хэрэглэх боловч хажуугаар нь “түүхээ бодоод” заавал аль одны орд гэдгийг хэлдэг. Олон улсын одонорны холбооны баталсанаар ихэвчлэн эртний Грекчүүдийн ангилалын дагуу тэнгэрийг 88 одны ордонд хуваадаг. Шөнийн тэнгэрийн тэрхүү 7 тод одыг Монголчуудаас гадна өөр олон соёлд янз янзаар нэрлэж ирсэн боловч энэхүү олон улсын одонорны холбооны баталсан стандартын тэнгэрийн зурагт долоон бурхан маань Ursa Major хэмээх одны ордны нэг хэсгийг л бүрдүүлнэ.

 

Сэтгэгдэл үлдээх on Долоон бурхандаа цай сүүнийхээ дээжийг өргөвөл ажил үйлс саадгүй бүтдэг ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.