ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:

-24 хүнд шинжилгээ хийхэл хоёр хүнэээс халдвар илэрлээ. Тодруулбал, халдвартай жолооч Д-гийн хадам ээж болон тэдэнтэй хамт тоглолт үзсэн дүүгээс нь Covid-19 илэрлээ. Эдгээр хүмүүсийн хавьтал болсон хүмүүсийг судалж байна. Шинээр халдвар илэрсэн хүмүүст зовиур байхгүй. Ер нь халдварын 80 хувь нь хөнгөн байна. ХӨСҮТ-д биеийн байдал хүнд нэг хүн байна. Зарим хүмүүсийн шинжилгээгээр халдвар илэрчхээд байхад надад шинж тэмдэг илрээгүй гээд гайхаад байдаг. Бид урьдчилж эрт үед нь илрүүлж байгаа учраас өдийг хүртэл дотооддоо халдвар алдаагүй байсан. Энх-Саран сувилалд халдвар алдсан байж магадгүй гэж үзсэн учраас өнгөрсөн шөнө 67 хүнийг ХӨСҮТ-д шилжүүлсэн. Хоёр цагийн дотор 70-80 ор дэлгэсэн. ХӨСҮТ-ийн багууд халдварт өвчний энэ цаг үед маш сайн бэлтгэгдсэн. Хоёр хүнтэй хавьтсан арав гаруй хүнийг нэмж тусгаарласан. ХӨСҮТ-д нэмж баг бэлдэх гэж байна. Тодруулбал, халдвартай харьцахад хаа хамаагүй хүн сургахад цаг алдах учраас бусад өөр эмнэлэг дээр халдварт өвчин дээр ажиллаж байсан туршлагатай хүмүүсийг ХӨСҮТ-д ажиллуулж байна.

NEWS.mn

Сэтгэгдэл үлдээх on Д.Нямхүү: Халдвартай жолоочийн ойрын хавьтлын хоёр хүнээс Covid-19 илэрлээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.