ДЭМБ-ын дүн мэдээнээс харахад, дэлхийд 6 хүн тутмын 1 нь хорт хавдраар хорвоог орхидог гэсэн тоо байдаг. Мөн жилдээ 18 сая орчим хүнд хорт хавдар шинээр оношлогддог бол түүнээс 9,6 сая нь нас бардаг. Улаан хоолойн хавдар жилдээ шинээр 500 мянга оношлогддог. Манай улсын хувьд 2018, 2019 онуудын тоо баримтаас үзэхэд элэг, ходоод, умайн хүзүү, уушгины дараагаар улаан хоолойн хавдар ордог.

Улаан хоолойд хортой болон хоргүй хавдар гэж хоёр төрөл байдаг.

Ихэвчлэн хувь хүний буруу зуршлаас шалтгаалдаг.

Жишээ нь: Улаан хоолойн салст бүрхүүлд олон жилийн турш үргэлжилсэн гаднын сөрөг нөлөөлөл, хүчилд түлэгдсэний улмаас бүтэц нь алдагдаж, эсийн хувиралд орж хавдар үүсэх гэх мэт.

Хорт хавдарт нөлөөлдөг олон төрлийн шалтгаан байдаг. Архи, тамхины хэрэглээ нэгдүгээрт орно. Тамхи их татахаар цагаан мөгөөрсөн хоолойн дотор хавтгай хучуур эс солигдоод, тамхины байнгын хоронд бүтэц нь өөрчлөгдсөөр байгаад хавтгай хучуур эс нь солигдож хавдрын эс болж хувирдаг. Ходоодны сөөргөө өвчин мөн нөлөөлнө. Цээж нь хорсдог, гашуун зүйлээр гулгидаг, энэ зовуураасаа болоод шөнө сэрж нойр алддаг хүмүүс олон бий. Ийм зовуур нь ходоод-улаан хоолойн сөргөө өвчний шинж. Ходоод, улаан хоолойн заагийн булчингийн ажиллагаа муудаж, ходоодны хүчил улаан хоолойг байнга цочроож гэмтээснээс болж үрэвсэж, шархалдаг.

Улаан хоолойн хавдрын үед хоолой дээр юм тээглэж, горойдог, мөн бөөлждөг. Зүрх өвдөж байгаа мэт цээжээр өвдөнө. Улаан хоолойн дотор салстаас хавдар үүсээд, тэр нь улаан хоолойн хөндийг нарийсгаснаас болоод хоол, шингэн орохоо больдог. Хүмүүс энэ үед хоолоо хасаад эхэлнэ. Үүнээс болж турж эцнэ. Хоолой сөөдөг, ханиалгадаг. Энэ бүгд дандаа хожуу шатанд илэрдэг шинж тэмдгүүд.

 

Сэтгэгдэл үлдээх on Ж.Амарсанаа: Улаан хоолойн хорт хавдрын гол шалтгаан нь хэт халуун хоол, цай болон давсны хэтрүүлсэн хэрэглээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.