Сошиал орчинд Ж.Амарсанаа эмчийн  эрэлд гарсан хүн цөөнгүй болоод байна. Ж.Амарсанаа эмч Шинэ төрлийн корона вирус БНХАУ-ын Ухань хотод тархаж эхлэхэд тэрээр монгол эмч нараараа баг бүрдүүлж очиж ажиллах уриалгыг дэвшүүлж байсан учраас одоо эх орондоо үүсэн голомтод очиж ажиллахгүй юм уу? гэсэн асуултыг сошиал орчинд цөөнгүй хүн түүнээс асуужээ.

Ж.Амарсанаа нь одоо "Хаппи веритас" эмнэлгийн зөвлөх эмч хийж байгаа бөгөөд өдөр тутам хяналтанд байдаг элэгний өвчлөлтэй хүмүүстээ үзлэг, эмчилгээ хийж байгаа аж.

Тэрээр сошиал орчинд хүмүүсийн асуугаад байгаа "Сэлэнгэ явах уу?" гэсэн асуултанд "Би Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-тэй хамтарч ажиллах, судалгааны багт нь ажиллах гээд олон удаа хүсэлт тавьсан. Энэ үед намчирхаж болохгүй. Одоо ч би хамтарч ажиллахад нээлттэй байна" гэж хариулжээ.

Мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх on Ж.Амарсанаа эмч Сэлэнгэд ажиллах уу

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.