Сүүлийн хоёр сарын хугацаанд нийслэлд хамгийн их дэгдсэн томуугаас урьдчилан сэргийлж, дархлаа сэргээх цэгэн массаж байдаг гэнэ. Энэхүү массаж нь тун үр дүнтэй бөгөөд эцэг, эхчүүд ч нэлээд ам сайтай байгаа бололтой. Энэ талаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах, уламжлалтын тасгийн эмч Ж.Отгонтуяагаас тодрууллаа.

-Ханиад томууны дэгдэлт ихтэй үед уламжлалт аргаар хүүхдэд эмчилгээ хийж байгаа гэлээ. Энэ талаар товч мэдээлэл өгөх үү?
-Хүүхэд унаж бэртсэнээс үүдэн тархи нь доргисон бол бариа хийдэг. Тэгвэл үүнээс гадна ханиад томуу нь суулгалттай хавсрах нь их байдаг тул суулгалттай хүүхдэд цэгэн төөнүүр хийдэг.
-Танайхаар томуугаас урьдчилан сэргийлэх, дархлаа сайжруулах массаж хийлгэхээр хэр олон хүн ханддаг вэ?
-Манайх Сэргээн засах, уламжлалтын тасаг гэж явдаг ч уламжлалтаараа дагнаж чаддаггүй юм. Учир нь, уламжлалт анагаах ухааныг ойлгодоггүй, хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бий. Тухайлбал, хүмүүс одоог хүртэл уламжлалтын тасгаар цэгэн массаж хийлгэхээр зорьж ирж байгаагүй, заагаад өгөөч гэж нэг ч хүн хандаагүй. Өнгөрсөн жил хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст томуугаас урьдчилан сэргийлэх цэгэн массаж хийх тараах материал өгсөн. Гэвч түүнийг хараад цэгэн массаж хийж байгаа нь харагдаагүй.
-Ямар тохиолдолд уламж¬лалт эмчилгээ хийдэг вэ. Танай тасаг өдөрт хэдэн хүүхдэд уламж¬лалт эмчилгээ хийж байна вэ?
-Манай эмнэлэгт эмчлүүлж байгаа хүүхдүүдээс зөвхөн эмчийн зааврын дагуу уламжлалт эмчилгээ хийдэг. Өдөрт 2-5 хүүхдэд л уламжлалтын эмчилгээ хийж байгаа. Ингэхдээ ихэнхдээ толгойны доргилттой хүүхдэд бариа засал, суулгалттай хүүхдэд цэгэн төөнүүр хийдэг.
-Эмч нар уламжлалт эмчил¬гээг санал болгохгүй байгаагийн учир юу вэ. Цэгэн массаж нь дархлааг дэмжиж, томуугаас урьдчилан сэргийлж чадах уу?

-Томуу ихэссэн үед мэдрэл уламжлалтын тасгийг хааж, ханиад томуу нь хүндэрсэн хүүхдүүдийг авдагтай холбоотой байх. Гэхдээ дээр дурдсан шиг хүмүүс уламжлалт анагаах ухааныг ойлгодоггүйтэй холбоотой байж ч болох юм. Уламжлалт аргын цэгэн массаж дархлааг дэмждэг болох нь анагаах ухаанаар батлагдсан. Хүний биед 400 орчим цэг бий. Үүнээс 365 цэг нь идэвхтэй байдаг. Эдгээрийн найман цэг нь томуугийн вирус үүсгэгчийн эсрэг интерферон хэмээх уураг идэвхжиж, дархлаа сайжирдаг. Ингэснээр томуугийн халдварын эмчилгээ болохоос гадна томуугаас урьдчилан сэргийлдэг. Энэ массажийг том хүнд ч хийж болно. Массаж нь хамрын битүүрлийг арилгах зэрэг олон давуу талтай. Хамгийн гол нь томуугаар өвчлөхөөс урьдчилан сэргийлж чадна.
-Томуугаас урьдчилан сэргийлэх, дархлаа сайжруулах цэгэн массаж хийлгүүлэх хүн хаана хандах вэ. Заавал уламжлалтын эмчид хандах уу?
-Цэгэн массажийг заавал мэргэжлийн эмчээр хийлгэх албагүй. Зурагт хуудас, видео бичлэг зэргээс харж байгаад өөрсдөө хийж болно. Энэ массажийг өдөрт 3-6 удаа хийвэл зохимжтой. Бас өдөр бүр хийвэл хэвшил болдог.

Томуу, томуу төст өвчинд 0-2 насныхан хамгийн их өртөж байна
Нийслэлийн хэмжээнд уржигдрын байдлаар, амбу¬латорийн 60 орчим мянган үзлэг хийгдсэнээс 4000 гаруй нь томуу, томуу төст өвчний тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.2 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 2.2 хувиар өссөн гэх үзүүлэлт гарав. Жил бүрийн арванхоёр болон нэгдүгээр сар томуугийн дэгдэлт хамгийн их байдгийг дээрх тоо харуулж байгаа юм. Учир нь өнгөрсөн оны яг өдийд нийт үзлэгийн долоон хувийг томуу эзэлж байжээ. Нийт өвчлөгсдийн 35.6 хувийг 0-1 нас, 26.8 хувийг 2-4, 14.4 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн утсанд 3098 дуудлага ирснээс 59.5 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Нийслэлийн хэмжээнд хүүх¬дийн 977 орыг ажил¬луулж, нэмэлтээр 695 орыг дэлгэн зохицуулалт хийсэн байна. Одоогийн байдлаар нийт 1672 орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчлүүлж байгааг албаны¬хан мэдээлэв. Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажил¬лах бол Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрөөс гадна бямба гарагт 10.00-16.00 цагт ажилла¬хаар боллоо. Мөн иргэд дүүр¬гийн эрүүл мэн¬дийн тө¬в¬ийн зөвлөгөө өгөх ут¬саар дамжуулан мэргэж¬лийн эм¬чээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээ¬¬лэл авах боломжтой ажээ

NPOST.mn

Сэтгэгдэл үлдээх on Ж.Отгонтуяа: Цэгэн массаж дархлаа сэргээдэг

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.