“Зөн билгийн тулаан-5” нэвтрүүлгийн ялагч, Зайран В.Мөнх-Эрдэнийн зөвлөсөн өдөр тутамдаа санаж хичээж явбал зохих зөвлөгөөг хүргэж байна.

"Нүүрэн дээрээ содон мэнгэтэй эсвэл сорвитой хүнтэй м.аргалдахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Орой үдэш хол газар явах, ганцаараа явах, зүй з.охисгүй газар очих, с.үнс г.үйдэлтэй газраар явах далдын чанартай , сэтгэлд с.эвтэй бүхий л цаг үед тогооны юм уу зуухны хөөгөөр баруун хөлийнхөө дотор талд тэмдэг тавих нь гэнэтийн аваар осол , хэл ам , ад з.этгэрээс маш сайн хамгаалах болно. Мөн байнгын хэрэглэдэг эд зүйлдээ х.амгаалалт хийлгэвэл сайн.

Түүнчлэн муу юм харах, хий юм сонсоод байвал үүнийг арилгадаг дом бий. Ингэхдээ анхны төрөлтөөрөө эрэгтэй хүүхэд гаргасан эхийн сүүгээр нүдээ угаавал хий юм харахаа болино. Зулын бадамыг чихэн дотроо түрхээд, өөрөөр нь арилгатал байлгавал х.ий юм с.онсохоо б.олино. Насан туршид нь үйлчлэх сайн дом.

Биедээ авч явах ёстой хэдэн зүйлсийн жагсаалт гэж байдаг. Жишээ нь эмээгийнхээ гандтал өмссөн дээлний дотор хормойны өөдөс, аавынхаа хөөрөгнөөс тамхи, ээжийнхээ үсний сэвнээс хэдэн ширхэгийг дээр нь хөх хомоол, загасны нэг ширхэг нуруу зэрэг зүйлсийг тод өнгийн даавуунд хамтад нь хийгээд сахиус хийгээд амилуулдаг. Үүнийг зүүсэн хүнд м.уу юм ер тохиолдохгүй. Энэ нь хамгийн том хамгаалалт болдог" гэжээ.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл үлдээх on Зайран В.Мөнх-Эрдэнэ: Аавын хөөрөгний тамхи, ээжийн үсний сэв м.уу з.үйлээс хамгаалдаг

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.