ардчилал гарч, хуучнаа сэргээх болсонтой холбоотой. Үүгээрээ олон болж бужигналаа. Ганцхан бөө биш олон олноороо сүм хийд, суварга бослоо шүү дээ. Нөгөө нь амьдрал хөөж, таван цаас олчих гэсэн нөхдүүд байна. Тэд бөөгийн тухай хальт мулт сонсож, мэдсэнээрээ дүрэм зохиож, баахан хүнийг бөө болголоо. Хүмүүс оюун санааны болоод эд материалын доройтолд орчихоод өөрийгөө хайж олохоосоо урьтаад аль нэг далдын хүчинд найдаад суудаг. Өөрөөр хэлбэл тэрийг нь ашиглаад байгаа биз дээ. Тээртээ тэргүй бүгдийнх нь ажил бүтэхгүй сонин цаг болчихоод байхад бөө, бөө гээд гүйнэ. Өөрийнхөө муугаас болж энэ биеэ өвтгөчихөөд бас л бөө гэнэ. Бөө чинь хаашаа юм. Ядарсан, зүдэрсэн хог цуглуулж, тэнгэр буудаг юм уу. Болоогүй эхнэр, нөхөр хоёрыг ээжийн талаас, эцгийн талаас бөөгийн удам байна гэчихээр ум хумгүй үгэнд нь ороод авахаас өөр аргагүй болчихдог. Үгүй л дээ. Хэрвээ бөө болох гэж байгаа бол авахаасаа өмнө ядаж социализмын үед гарсан С.Дулам гуай,О.Пүрэв гуайн бичсэн бөө судлалын хоёр сайхан ном байна. Тэрийг унш л даа. Судлахгүй, уншихгүй тэнгэрийн учир утгыг ч мэдэхгүй бөө болчихоод сонссоноо үлгэр шиг зохиож ярина. Ингээд тэнгэр үзэл буюу бөөгийнхөө чанараас хазайгаад алга болчихдог. Эцэг, эхийн талаас буудаг. Энийг үгүйсгээгүй. Тухайлбал, дархад бөө нар тухайн удмаас дааж чадах нь үүрч насаа элээдэг. Бөөг самраад алга болж байхад хуучнаар нь авч үлдсэн нь урианхай, дархад хоёр байгаа юм. Тэд удам удамдаа дамжуулж, үлдээсэн учраас аав ээжийн талаас буугаад эхэлдэг. Тэгэнгүүт энийг буруу ойлгочихсон төрмөл бөөнүүд олон болжээ. Нөгөөдүүл нь дүрдээ итгээд, зарим нь шархаа нөхөх гэж хорвоогоор дүүрэн худлаа болгочихлоо. Нэгэнт л буруу үйлэнд хазайсан бол нэр хүнд нь унах нь ч дамжиггүй шүү дээ. Гэхдээ энэ бол туулаад ч гарах учиртай юм. Харин хувь хүнийг нь ялгачихдаг байх хэрэгтэй. Яваандаа энэ бөө гэдэг чинь нэг нэгний амьдралаа авч явдаг зүйл биш. Ямар нэгэн ид шидийг ч үзүүлдэг юм биш гэдгийг ойлгоно. Лам нар дотор ч шашны нэрийг унагасан улс байж л байна. Тэгэхээр жинхэнэ бөөгийн утга учир, зан үйл гээд ярьвал одоогийн энэ айхтар үлгэр сонсоод бүүр итгэчихсэн хүмүүст хөгийн санагдана. Ямар ч хэрэггүй юм хийгээд байгаа юм шиг болно.

ESA

Зайран Т.Цоггэрэл: Хүмүүс ОЮУН САНААНЫ ДОРОЙТОЛД орчихоод аль нэг далдын хүчинд найдаад суудаг-д нэг сэтгэгдэл байна

1 сэтгэгдэлтэй “Зайран Т.Цоггэрэл: Хүмүүс ОЮУН САНААНЫ ДОРОЙТОЛД орчихоод аль нэг далдын хүчинд найдаад суудаг”

  1. harin tiim .uur hun deer er ochij bolohgui huchiig ni darna.ongod chini ongod bish bolno geed l tarhi ugaagaad l mungu2 geed avah bish yah ch uchriig ni olohgui bolgood l muu yum hiigeedl humuuseer toglood l yavdag ni bna.eldveer helj doromjlood bah tavaa hangaad yavj bna daa iim teneg albin tiirenguud olshirood bh yum.taslan zogsookh arga baina uu.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.