Хүний хамгийн чухал эрхтэн бол мэдээж зүрх. Дэлхий дээр нийт н.ас б.аралтын гол шалтгаан нь зүрх судасны ө.вчлөл байдаг. Тиймдээ ч хөгшин залуу хэн ч бай зүрхээ хайрлах хэрэгтэй ч зүрхний хэм тасалдах, хатгуулах зэргээр өөр шинж тэмдэг илэрсэн үед хүмүүс тэр бүр зүрхний ө.вчинтэй холбож ойлголгүй хайхралгүй орхисноос болж зүрхний ө.вчин даамжирах нь бий. Хүний эд эрхтэн бүр хоорондоо холбоотой байдаг учир зүрх ө.вдөх үед зүрхтэй огт хамаагүй гэж бодмоор эрхтэн ө.вдөх, тавгүйрхэх шинж тэмдгүүд илэрдэг байна. Зүрх ө.вдөж байгааг илтгэдэг, таны тааварлаж чадахааргүй ЗУРГААН шинж тэмдгийг Техассын эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн нэрлэжээ.

1.БЭЛГИЙН ДИСФУНКЦИ
Бэлгийн дисфункци нь ердөө л нөхөн үржихүйн эрхтнүүд эсвэл сэтгэл санааны асуудалтай холбоотой гэж ихэнх хүмүүс боддог. Гэтэл үнэндээ энэ нь артерийн ө.вчний шинж тэмдэг байх нь олонтаа. Эрчүүдэд энэ нь илүүтэй тохиолдоно. Харин эмэгтэйчүүдийн хувьд “цэвэрших” нь зүрх судасны ө.вчин үүсгэхгүй ч чухамхүү энэ үеэр л эмгэг үүсэх эрсдэл нэмэгддэг гэнэ.

2.ХУРХИРАХ
Хурхирч байгаа хүний хажууд унтах гэж хичээнэ гэдэг ёстой л нэг тэвчээр барсан хэрэг. Гэхдээ дургүйцэж, бухимдахаасаа өмнө хурхирах нь зүрхний ө.вчний шинж тэмдэг байж болзошгүй гэдгийг санаж, хурхирч байгаа хүнийг эмчид үзүүлэхийг зөвлөөрэй. Хурхирахыг эмчилснээр зүрхний ө.вчин үүсэх эрсдлийг бууруулдаг.

3.БУЙЛНААС Ц.УС ШҮҮРЭХ БОЛОН ҮРЭВСЭХ

Буйлны ө.вчин зүрхтэй холбоотой байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Хамгийн аюултай нь периодонтит бөгөөд энэ буйлны үрэвсэл нь эрүүний ясыг гэмтээж болзошгүй байдаг гэнэ.

Түүнчлэн энэ ө.вчин нь зүрхний судас хатуурах, зүрхний шигдээс үүсэх эрсдлийн хамгийн гол хүчин зүйл болдог юм байна. Тиймээс шүдний эмчид байнга үзүүлж, амны хөндийн эрүүл ахуйндаа хяналт тавьж байгаарай.

4.ХҮЗҮҮ, МӨРӨӨР ХӨШИЖ Ө.ВДӨХ
Ихэнх хүмүүс зүрхний шигдээс болох, зүрх ө.вдөх үедээ “цээж хөндүүрлэж, дарах” эсвэл “гар хүндэрч ө.вдөх” гэсэн шинж тэмдэг мэдэрдэг. Гэхдээ хүн бүрт ийм “ойлгомжтой” шинж тэмдэг илрээд байдаггүй.

Харин үүний оронд хүзүү, мөр зарим тохиолдолд бүр эрүү хавиар дарагдаж байгаа мэт ө.вдөх, эсвэл хөшиж ө.вдөх шинж тэмдэг илэрдэг юм байна. Ийм шинж тэмдэг илэрч байвал зүрхний шигдээс, зүрх ө.вдөх дохио байж мэдэх тул биедээ анхаарч, эмчид хандаарай.

5.ХӨЛ ХАВАГНАХ
Хөл олон шалтгааны улмаас хавагнадаг, хэт халуун зэрэг жижиг шалтгаанууд ч үүнд нөлөөлнө. Түүнчлэн зүрхний хэм алдагдах эрсдэлтэй үед ч хөл хавагнах нь бий. Гэхдээ хаван хурдан бууж байвал нэг их санаа зовних хэрэггүй.

6.ХОДООД “ХАЛУУ ШАТАХ”
Ходоод халуу шатах, хоол боловсруулалт муу байж, гэдэс цанхайх тохиолдол ихээр гардаг ч хүмүүс үүнд нэг их анхаарал хандуулдаггүй. Гэтэл зарим тохиолдолд эдгээр шинж тэмдэг нь зүрхний ө.вчнийг анхааруулж байгаа дохио байж мэдэх гэнэ. Тиймээс ходоод, гэдэсний дээд хэсгээр халуу шатах, цанхайх, бөөлжис цутгах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмчид хандах хэрэгтэй гэж Эрвин доктор зөвлөжээ.

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Сэтгэгдэл үлдээх on ЗҮРХ ө.вдснийг илтгэх зургаан шинж тэмдэг

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.