Сахиус нь гэнэтийн болон цаг бусын аюул зовлон, мэс, муу сэтгэлийн угаас үүсэх хэрүүл тэмцлийг дарах, үл дийлдэх лус савдаг, аянга цахилгаан, нялхасын арван хар ад зэргээс хамгаалан сахих бөгөөд эцэс хойд төрөлдөө гурван муу заяанд унахаас хамгаалах зэрэг тус нэмэр үзүүлдэг.

Зүүдэг сахиусыг Жовужи Балдан Адиша анх хийсэн гэдэг бөгөөд сахиусыг нарийхнаар чангахан хуйлж боогоод үргэлж биедээ авч явна.

Эрэгтэй хүн баруун мөрөндөө төрсөн жилийнхээ мэнгэний өнгөтэй адил өнгийн даавуугаар гэр хийж байнга өмсөж явах хувцасныхаа дотор хадаж бэхэлнэ.

Эмэгтэй хүн мөн адил зүүх боловч зүүн мөрөн талдаа хадна.

Харин хүүхдэд цагаан өнгийн даавуугаар тохирсон уут хийж, утсаар оосорлон биед нь тээр болохгүйгээр хүзүүнээс нь зүүж өгнө.

Эх сурвалж: budda.mn

Сэтгэгдэл үлдээх on ЗҮҮДЭГ САХИУСНЫ УЧИР – Хадгалаад аваарай

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.