Өнөөдөр идэж байгаа хоол тань таны сүүлчийн ч хоол байж магадгүй. Таргалалт, зөв хооллолт, хөдөлгөөний дутагдал, сэтгэл гутрал, дасгал хөдөлгөөн, чихрийн шижин, а рхи т амхины хэрэглээ эдгээрийг бичсээр, сурталчилсаар атал эдгээр нь нийтийн дунд нэг л дасал болчхож. Юу ч бичээд цочроо авахгүй гөлийчхөж. Угаасаа л байх ёстой таргалалт, а рхидалт, т амхидалт мэт. Таргалалт, илүүдэл жин гэх түлхүүр үгээр гүүглэдэх турах таргалах мянга мянган тухай зөвлөгөө гарч ирнэ. Мэдээлэл ухуулга сурталчилгааны материал хангалттай байхад Монголчуудын дунд таргалалт жилээс жилд нэмэгдсээр байна. Илүүдэл жин ба таргалалттай хүн амын хувь 2005 онд 32.4 хувь, 2009 онд 39.8 хувь байсан бол 2013 онд 54.4 хувь болон гэрлийн хурдаар нэмэгджээ.

ТАРГАЛАЛТ БУЮУ ИЛҮҮДЭЛ ЖИН ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь илүүдэл жин ба таргалалт гэдгийг хэвийн биш өөхний хуримтлал буюу биед илүүдэл өөх хэт хуримтлагдсанаас эрүүл мэндийн байдлыг алдагдуулдаг хэмээн тодорхойлжээ. Хүн амын дунд таргалалт ба илүүдэл жинг тогтооход өргөн хэрэглэдэг Биеийн жингийн индекс (БЖИ) гэдэг нь биеийн жинг өндөртэй харьцуулсан үзүүлэлт бөгөөд БЖИ-ийг биеийн жинг биеийн өндрийн квадратад хувааж олдог (кг/м2). Эрэгтэйчүүдийн биеийн нийт жингийн 10-20 хувь, эмэгтэйчүүдийн биеийн нийт жингийн 25-30 хувийг өөх эзэлж байвал эрүүл хэвийн жинтэй гэж үздэг.

ТАРГАЛАЛТ БА Х АВДАР

Эсийн хяналтгүй, үсрэнгүй эмгэг хуваагдлыг х авдар гэнэ. Өөхний эсүүд нь даавар болон хэдэн төрлийн өсөлтийн хүчин зүйлүүдийг ялгаруулдаг. Эдгээр даавар, өсөлтийн хүчин зүйлүүд нь эсүүдэд хуваагд, олшир гэх мэдээллийг өгдөг ба энэ хуваагдал үргэлжилсээр х авдрын шалтгаан болдог. Хүний биеийг ө вчин эмгэгээс хамгаалж, гаднын ө вчин үүсгэгчдийн эсрэг тэмцэж байдаг тогтолцоог дархлаа тогтолцоо гэнэ. Дархлаа тогтолцооны нэг гол үүрэг нь гаднын биетийг танин мэдэж түүнийг устгах юм. Энэхүү үүргийг гүйцэтгэхэд устгагч эс буюу "Natural killer" чухал үүрэгтэй.  "Nature" сэтгүүлд өөхөн эсийн ялгаруулж буй бодисууд нь Төрөлхийн тулаанч (Natural killer) эсийг таргалуулж х авдрыг таних, түүний эсрэг ажиллах үйл ажиллагааг нь доголдуулдаг хэмээн өгүүлжээ. Энэ нь тарган хүн х авдраар ө вчилбөл х авдрын ургалт түргэн байх боломжтойг харуулж байгаа юм. Таргалалт нь дараах 13 төрлийн х авдрын  шалтгаан болдог:

Хөхний х авдар
Нарийн гэдэсний х авдар
Улаан хоолойн ха вдар
Бөөрний х авдар
Нойр булчирхайн х авдар
Цөсний хүүдийн х орт х авдар
Ходоодны х авдар
Бамбай булчирхайн х авдар
Умайн х авдар
Элэгний  х авдар
Өндгөвчний х авдар
Тархи, төв мэдрэлийн системийн х авдар
Ц усны х авдар

Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгаанд: Таргалалт нь зүрх судасны ө вчнөөр нас б арах эрсдэлийг 49 хувь, амьсгалын замын ө вчнөөр нас б арах эрсдэлийг 38 хувь, х авдраар нас б арах эрсдэлийг 19 хувиар нэмэгдүүлдэг нь тогтоогдсон байна. Таргалалтаас үүдэн гарах зардалд Америкийн Нэгдсэн Улс нийт эрүүл мэндийн салбарын зардлынхаа 9 хувийг зарцуулдаг бол Бразил 3-5.8 хувь, Хятад 3.4 хувь, Япон 3.2 хувь, Канад 2.9 хувьтайгаар удаалжээ. Таргалалт нь зөвхөн х авдрын төдийгүй чихрийн шижин, зүрх судасны зэрэг олон ө вчний эрсдэлд хүчин зүйл юм. Монгол Улс 2017 онд Чихрийн шижин, хоол тэжээлийн ба бодисын солилцооны эмгэгтэй 13,100 хүнд 3.9 тэрбум төгрөг, Даралт ихсэх төрлийн ө вчтэй 40,000 хүнд 10 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ. Энэ зардлыг эмч эрүүл мэндийн мэргэжилтнүүдээ төрөлжсөн мэргэжлээр сургах, хэрэгцээтэй тоног төхөөрөмж авах, Монголд эмчлүүлэх боломжгүй тохиолдлуудад дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан бол илүү үр дүнтэй байх байсан нь маргаангүй. Татварын мөнгө хоолоо зохицуулаад, хөл гараа хөдөлгөөд, гүйж харайгаад эрүүл мэнддээ анхаарчхаагүй хариуцлагагүй иргэдэд зарцуулагдсан нь тоогүй юм. Таргалалт хэлж ирж, хийсэж наалддаг ө вчин.  Сур сур бас дахин сур. Тур тур бас дахин тур.

IKON.mn

Сэтгэгдэл үлдээх on Илүүдэл жин буюу таргалалт нь 13 төрлийн х авдрын шалтгаан болдог

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.