Хоормог нь шим тэжээл, эмчилгээ сувиллын чанараараа хосгүй бөгөөд альбулин, глобулин гэдэг бөмбөлөг уургуудаас зонхилон бүтдэг учир исэж бүрэлдэхдээ нягт ээдэм үүсгэдэггүй тунаж шар сүү ялгаруулдаггүй нэгэн жигд маш өвөрмөц шинжтэй бүрэлдэлт үүсгэдэг сүү юм.

Хоормог нь гүүний айрагтай харьцуулахад хавьгүй өтгөн боловч хөөсөрч шуугисан, тагнайд ууссан, исгэлэн сайхан амттай, уруул чимчигнүүлж, хамар цоргиулдаг их хийжилттэй ундаа болдог. Ингэний сүү нь хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сэргээн идэвхжүүлж, тамир тэнхээ нэмж, дархлааг сайжруулдаг төдийгүй элэг, цөс, бөөрний ужиг архаг өвчнүүдийг анагаан эмчилдэг шидтэй. Ялангуяа дотор усан хаванг маш хялбар хөөж, зүрх, судасны үйл ажиллагааг идэвхжүүлдэг онцгой увидастай.

Хүний бие махбодын бодисын солилцоог асар ихээр эрчимжүүлж, маш хялбар шингэдэг учир түүнийг хүссэн хэмжээгээрээ буюу их хэмжээгээр ууж болдог цорын ганц ундаа юм. Зүрх, судасны үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэн цусны их даралтыг буулгаж, улмаар хэвшүүлдэг эмчилгээ сувиллын ач холбогдолтой.

Ингэний хоормогийг хоол боловсруулах эрхтэний /элэг, цөс, ходоод, гэдэс/ зонхилох төрлийн өвчлөлд сувиллын болон урьдчилан сэргийлэх зориулалтаар хэрэглэнэ. Учир нь ходоодны шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжих, бодисын солилцоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Мөн жирэмсэн эхчүүдийн хаванг хөөх нэн тустай.

Хүний биед шингэхдээ хялбар, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилнө. Хамгийн гол нь хүний биеийн элдэв өвчнөөс сэргийлэх бичил биетэн агуулж байдаг онцлогтой. Эдгээр бичил биетэн нь хүний биед гаднаас орох хортой болон өвчин үүсгэх бичил биетэнтэй тэмцэж тэдгээрийг устгаж байдаг байна.

MONGOL-BUKH.MN

Сэтгэгдэл үлдээх on ИНГЭНИЙ ХООРМОГ ИЙМ ТУСТАЙ ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.