Үе үехэн хоолоо ихдүүлэх явдал хэн бүхэнд л тохиолддог. Түүнийхээ гороор гэдэс дүүрч, хоол хурцдсанаас ходоод, гэдэс хямарч, хар дарж зүүдлэх нь бий.
Тэгвэл их идсэний дараа маш түргэн хугацаанд хэвийн байдалдаа орох вэ? Хоол шингээхэд туслах энгийн боловч маш үр дүнтэй 4 аргыг танилцуулъя. Хадгалаад аваарай 😉

АМРАХ

Хоолоо ихдүүлсний дараа ердийнхөөсөө арай удаан амрах хэрэгтэй байдаг. Энэ нь таны хоол боловсруулах тогтолцоог эргэн хэвийн ажиллахад тусална. Их идсэний дараа ядардаг гэдгийг анзаарч байв уу? Учир нь хооллосны дараа тархи энергиэ хоолыг боловсруулахад зарцуулж эхэлдэг. Тиймээс их идсэний дараа хэдэн минут суух эсвэл хэвтэхийг зөвлөдөг байна. Гэвч хэтрүүлж болохгүй гэдгийг санаарай! Хамгийн ихдээ 15–20 минут амрахад болно. Түүнээс удвал өөх биед хуримтлагдах болно шүү.

АЛХАХ

Хоолоо хэтрүүлсний дараа зүгээр босоод зогсоход хүртэл хэцүү байдаг шүү дээ. Тиймээс хэсэгхэн хугацаанд амраад авсан бол залхуурлаа дийлж алхах хэрэгтэй.
Зүгээр л алх. Гүйх хэрэггүй. Идсэний дараа ихэнхи энерги хоол боловсруулахад зарцуулагддаг учир танд тийм ч эрч хүч үлдэхгүй.
Гүйх нь илүү их энерги, хүчийг шаарддаг. Алхах нь хоолыг хурдан боловсроход тусалж, бие хөнгөрсөн мэт мэдрэмжийг төрүүлдэг.

НОГООН ЦАЙ

Хоолоо хурдан шингээхийг хүсвэл хоолныхоо дараа 1 аяга ногоон цайг уувал гэдэс дүүрэх мэдрэмж багасаж, хоолны шингэц сайжрах болно. Мөн ногоон цайнаас гадна балжингарам, цагаан гаа болон бусад ургамлын цай нь хоолны шингэцийг сайжруулдаг. Эдгээр ургамлын цай нь биеэс хорыг гадагшлуулдаг тустай.

ХАЛУУН УС

Бидний тийм ч ойшоож үздэггүй халуун ус нь турах шилдэг аргын нэгд тооцогдох болжээ. Гэхдээ шууд уух гэж яарсны хэрэггүй. Хоолоо идсэний дараа 25–30 минутын завсарлага авч байгаад уугаарай. Та хоолны дэглэмтэй байсан хэдий ч хоолоо хэтрүүлээд идчихсэн бол бүлээн ус уу. Мөн усандаа нимбэгийг нэмж өгч болно. Нимбэг нь өөх тосыг задалж, ходоодны хямралаас сэргийлж, хоолны шингэцийг түргэсгэж өгдөг.

Эх сурвалж:
https://www.boldsky.com/health/wellness.html
https://media.giphy.com/media/ym6PmLonLGfv2/giphy.gif

Anudari MEDWAY

Сэтгэгдэл үлдээх on ИХ ИДСЭНИЙ ДАРАА ХООЛОО ХЭРХЭН ХУРДАН ШИНГЭЭХ ВЭ? ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.