Эрт дээр үеэс одоог хүртэл дэлхийн олон улс орны ардын эмнэлэгт ашиглаж ирсэн, дэлхийн эмийн ургамлын санд тэргүүн байрын нэгийг эзэлдэг “Их шүүдэргэнэ” гэдэг эмийн ургамлыг манайд сүүлийн үед хүмүүс их сонирхох болсонтой холбогдуулан энэ ургамлын талаар өөрийн олсон мэдээллээс танилцуулж байна. Их шүүдэргэнэ нь намуутан овгийн олон наст, өвслөг ургамал бөгөөд манай орны Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Дорнод Монгол, Хянганд гацуур хуш бүхий шинэсэн ойн сийрэг сүүдэрлэг хэсгийн хад асга бүхий налуу энгэр, жалга,хус улиасан төгөл, гол мөрний эрэг орчмын чийглэг нугын өндөр ургасан өвслөг ургамалтай хус бургасан төгөлд тус тус тархан ургана. Их шүүдэргэнийг Монголын ард түмэн “Мянган уулын шүүдэр цэцэг” хэмээн нэрлэсэн нь мянган уулын зөвхөн нэгэнд нь ургадаг ховор эмийн ургамал гэсэн утга санаагагуулжээ. Мөн улс орон бүрт энэхүү ургамлыг ихэд хайрлан “Бурхнаас хүн төрөлхтөнд өгсөн бэлэг “ гэж билэгшээн олон сайхан нэрээр нэрлэж иржээ.

Их шүүдэргэнэд берберин, протапин, протропин, хелеритрин, хелидонин, гемохелидонин, метоксхелидонин, коптизин, стилопин, хелидамин, сангвинарин, оксисангвинарин зэрэг хорь гаруй төрлийн алкалоид, А, С аминдэм , хелидон, нимбэг, алим, хувны зэрэг органик хүчлүүд, хелидониал гэдэг дээд алифат с.пирт, и.дээлгийн бодис, тос агуулагддаг. Биохимийн найрлагаас үзэхэд их шүүдэргэнэд ө.вчин үүсгэгчийн х.ортой нөлөөг дарах биологийн их идэвхтэй х.ортой бодисууд, ялангуяа хорь гаруй нэр төрлийн алкалиодууд байдаг учраас олон төрлийн ө.вчнийг эмчлэхэд ашигладаг байна. Анагаах ухааны бэлгэдэлд “х.орыг х.ороор дарна” гэсэн утгатай зураг байдаг нь биед х.ор учруулсан ө.вчний х.орыг түүнээс илүү чадалтай х.ор болох эмээр дарж, биеийг эдгэрүүлнэ гэж ойлгож болно. Тийм ч учраас эмийг тодорхой жороор хэрэглэдэг.

Их шүүдэргэний найрлага дахь бодисуудын үйлчилгээний талаар товч тайлбарлахад: Хелидонин алкалиод нь морфин, папаверинтэй төстэй, ө.вчлөлийг дарах үйлчилгээтэй бөгөөд булчингийн агшилтыг сулруулж, артерийн даралтыг бууруулан судасны лугшилтыг удаашруулна. Гемохелидонин нь таталдуулах х.ор бөгөөд биеийн тодорхой хэсгийн ө.вчлөлийг намдаана. Сангвинарин нь шүлсний булчирхайн шүүрлийг өдөөх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх, нойрсуулах зэргээс гадна ө.вчин үүсгэгч нянгийн э.срэг өргөн үйлчилдэг байна. Протропин бол савны гөлгөр булчинг чангаруулах, вегетатив мэдрэлийн системийн өдөөгдлийг бууруулах үйлчилгээтэй. Холидин, гемохелидонин, метоксхелидонин зэрэг алкалойд нь эсийн митоз х.ор учраас х.авдрын өсөлтийг саатуулан зогсооход нөлөөлдөг.

Их шүүдэргэнэд агуулагддаг бодисууд нь бүх биеийн эд эрхтэн цаашилбал эсийн түвшинд хүрч үйлчлэхдээ эрүүл эд эсийг хөнддөггүй бөгөөд бусад эмчилгээ, эм тариатай харшлахгүй байдгаараа онцлог юм. Их шүүдэргэнэ нь ө.вчин үүсгэгчийн х.ортой нөлөөг дарахдаа, биеийн дархлааг сайжруулан, биеийн ө.вчилсөн эсийг эрүүл эсийн уулзвараас эхлэн гадагшлуулан эмчилж эдгээдэг байна. Энэхүү гайхамшигт ургамал эмчилгээнийхээ арга тактикийг өөрөө боловсруулан, ө.вчин амь насанд заналхийлсан үед бүхий л хүч чадлаа тэрхүү ө.вчнийг анагаахад зуун хувь зарцуулдаг мөртлөө бусад үед бүх эс, эд эрхтнийг нэгэн зэрэг эмчилж анагааж байдагяах аргагүй ”оюун ухаантай, сэтгэн боддог ургамал” гэж судлаачид үздэг.

Эртний Грек, Орос, Рим, Араб, Германы эрдэмтэн, эмч нар их шүүдэргэнийг шарлах, элэгний х.авдар, цөс чулуужих, өтгөн хатах, нүд, шүдний ө.вчин, ил ш.архыг эмчлэхэд ашиглан түүнийг “хүчтэй цэвэршүүлэх чадвартай “ургамалд хамруулж,мөн “хүн орхоодой” хэмээн үзэж магтсан байдаг. Их шүүдэргэнэ нь х.ортой х.оргүй х.авдар, элэгний төрөл бүрийн ө.вчин,арьсны ө.вчин, харшил, цөс нойр булчирхай, хоол боловсруулах замын ө.вчнүүд,ходоодны ш.арх, чихрийн шижин, үе мөч, нүд, шүд, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн ө.вчин, бөөр давсагны үрэвсэл, шамбарам, уушиг, ангина, зүрх судасны зэрэг хоёр зуун тавиад төрлийн ө.вчнийг анагаахад тус дэм болдог нь Шинжлэх Ухаанаар батлагдсан төдийгүй хүний биеийн ц.усыг цэвэршүүлэн, бодисын солилцоог сайжруулснаар биеийг эрүүлжүүлж, тэнцвэртэй болгодог байна.

Их шүүдэргэний шүүс, хандаарүү, батга, нөсөө толбо, хатиг, ил шарх, няцралт, түлэгдэлт зэргийг эмчлэхэд сорвигүй эдгээдэг. Мөн тосон түрхлэг хийн арьсны төрөл бүрийн ө.вчин болон унасан,халцарсан үс ургуулахад хэрэглэхэд үр дүнтэй байна. Харин жирэмсэн эмэгтэйчүүд, бахардаж унадаг, бронхийн багтраа, зүрх цухалдах ө.вчтэй хүмүүс гадуур ч хэрэглэж болохгүйг анхаарах хэрэгтэй. Их шүүдэргэнийг х.орт х.авдар эмчлэхэд ашиглах талаар эрт дээр үеэс оролдож ирсэн бөгөөд ялангуяа урьдчилан сэргийлж хэрэглэх , х.авдрыг эхэлж байх үед эмчлэхэд зохих үр дүнд хүрчээ.

Х.авдраас урьдчилан сэргийлэх зорилгоор их шүүдэргэнийг жилд гурван удаа хэрэглэж байвал х.авдрын микробыг ү.хүүлж, х.орт х.авдар үүсэхийг саатуулдаг байна. Манай орны байгаль орчны тэнцвэртэй байдал жилээс жилд алдагдаж байгаагаас болж, ховордож буй их шүүдэргэнийг ургамал судлаач Б.Цэдэнбалжирын хүү Ц.Эрдэнэбаатар олон жилийн уйгагүй хөдөлмөрөөрөө Хөвсгөл нутагт тарималжуулж, олон хүний эрүүл мэндэд туслаж байгаа нь үнэхээр сайн үйлс юм. Өндөр уулын бүсэд тарималжуулсан их шүүдэргэний эмчлэх чадал ердийн хэмжээнээс өндөр чанартай байгаа нь лаборторийн шинжилгээгээр гарсан байна. Манай ард түмэнд эрт дээр үеэсээ л монгол эмийн ургамлаа хэрэглэж , эрүүл саруул явж ирсэн уламжлал, түүх бий.

Сэтгэгдэл үлдээх on ИХ ШҮҮДЭРГЭНЭ БУЮУ МЯНГАН УУЛЫН ШҮҮДЭР ЦЭЦГИЙН АШИГ ТУС. ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.