Өвдсөн үед, мөн эдгэрсний дараа ямар хоол хүнс хэрэглэхээс олон зүйл хамаардаг, Та дархлаагаа бэхжүүлэх, өвчнийг эсэргүүцэх хүч тамиртай болохын тулд хоол хүнсэндээ онцгой анхаарах ёстой, тааралдсан бүхнээ идэх хэрэггүй хэмээн эмч мэргэжилтнүүд зөвлөж байна..

“Коронавирүсийн халдвар авч эмчлүүлж байгаа бол, мөн өвдөөд эдгэрсний дараа бие махбодио хурдан тэнхрүүлэхийг хүсвэл махны хэрэглээг багасгах нь зүйтэй. Махыг загас ба сүү, цагаан идээгээр орлуулахыг хичээгээрэй.

Яагаад гэвэл, эсрэг биетийн синтезэд бүрэн хэмжээний уураг шаардлагатай. Гэхдээ мах, ялангуяа шарсан мах гэх мэт боловсруулахад хүнд хоолоор бие организмдаа ачаалал нэмж болохгүй.... Харин загас, сүү, цагаан идээ зэрэг амархан шингэдэг, мөн бүрэн хэмжээний уурагтай хүнсийг хэрэглэж бай” хэмээн Оросын ШУА-ийн Хоол тэжээл, биотехнологи ба аюулгүй байдлын холбооны судалгааны төвийн удирдагч академич Виктор Тутельян сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл үлдээх on КОВИДЫН ҮЕД МАХЫГ СҮҮ, ЗАГАСААР ОРЛУУЛБАЛ САЙН

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.