Корсет даруулга нь анх 11-р зууны үеэс үүссэн ба тухайн үеийн ард иргэд хүйсний ялгаагүй хэргэлдэг байсан гэх мэдээлэл хүртэл байдаг. Харин орчин үеийн анагаах ухааны тусламжтай судалгаа шинжилгээ хийсний үндсэнд корсет даруулга нь хүний биед маш олон өөрчлөлт өгч байгааг тогтоосон ба Үүнд:

1. Энэхүү даруулга нь таны цээж болон өрцийг шахсанаар амьсгалаар авах хүчил төрөгчийн хэмжээг багасгаж улмаар тархи болон бусад эрхтний хүчилтөрөгчийн хангамжийг бууруулснаар толгой эргэх,дотор муухайрах,толгой өвдөх,ой ухаан муудах шинж тэмдэг илэрнэ.Энэ байдал нь удаан үргэлжилбэл эд эрхтэний эргэшгүй хүнд өөрчлөлтийг дуудаж болно.

2. Ходоодонд шахалт өгснөөр ходоодны хүчлийг ходоодноос чөлөөлж улаан хоолойг түлэх /Сөөргөө/ шалтгаан болдог.Энэ үед таны цээжээр гашуу оргих,хорсох шинж тэмдэг өгч цаашилбал ходоодны хавдар болгох аюултай.

3. Гэдэсний булчингуудыг шахсанаар булчингуудын үйл ажиллагааг саатуулж улмаар хатингарал үүсгэн булчингийн хэлбэр бүтцийг алдагдуулдаг.Үндсэн бүтцээ алдсан хэвлийн булчин хэвийн ажиллахгүйн улмаас бусад булчингууд яснууд илүү ачаалал авсанаар булчин ясны эвдрэл гэмтэлд хүргэдэг.

4. Хавирганы яснуудыг шахаж даралт өгсөнөөр ясны бяцрал үүсэх шалтгаан болдог.Ялангуяа өсвөр насны охидын хавирганы ясанд гэмтэл учруулж байгаа нь олон судалгаагаар харагдаж байна.

5. Дотор эрхтэнүүдийн цусан хангамж шахагдаж муудаснаар захын судаснуудад ачаалал өгөх ба артерийн даралт ихсэх,ядрах,бүх биеийн булчин сулрах,нийгмийн болон амьдралын идэвх муутай болно.

Эдгээр хүндэрлүүдийг үүсгэх шидтэй тул та нас,биеийн жин болон өндөр ,араг ясны бүтцийн онцлогтоо тааруулан зөөлөн материалтай корсет сонгож аль болох бага цагаар хэрэглэснээр үүсэж болох хүндрэлээс сэргийлж чадна.

Нэмээд хэлэхэд зөв хооллолт дасгал хөдөлгөөнийг системтэй хийснээр дотор эрхтэн эрүүлжих,эрч хүчтэй болох,биеийн галбир засарч илүүдэл жингээсээ салах боломжтой тул та эрүүл зөв жингээ хасах аргыг сонгоорой. Бас ойр дотныхоо хүмүүст хуваалцаарай!

 

Сэтгэгдэл үлдээх on Корсетны тухай таны мэдэхгүй зүйл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.