Өдөр бүр дэлхий дээр дор хаяж 1 тэрбум аяга кофег хүмүүс уудаг. Нэг хүн жилд дунджаар 4 кг кофе хэрэглэдэг гэсэн тооцоо ч бий. Кофег хүмүүсийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн биш гэж хэлэх аргагүй, энэ цаг мөчид кофегүйгээр амьдралыг төсөөлөхөд бэрх хүмүүс ч бий.Тренд бүтээгдэхүүн гэдэг ойлголтыг түр хойш тавьж, Америкийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн нэгэн сонирхолтой судалгааны үр дүнг танилцуулъя.

100,000 гаруй хүнийг хамруулсан судалгааны явцад, эрдэмтэд кофе уух нь хүний бие организмд эерэг нөлөө үзүүлдэг буюу олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгаалалт болж, дархлааг сайжруулдаг болохыг олж тогтоожээ.

Өөрөөр хэлбэл кафейны нөлөө олон ач тустай гэж хэлж болно.Хоёрдугаар төрлийн чихрийн шижинТогтмол кофе хэрэглэх нь тестостерон болон эстрадиол гормонуудыг бэхжүүлэх үүрэгтэй уургийг их хэмжээгээр ялгаруулах үйл явцыг сэргээдэг байна. Эдгээр гормонууд чихрийн шижин өвчинд голлох үүрэг гүйцэтгэдэг.

Чихрийн шижингээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ...

Чихрийн шижин өвчний тархалтыг 50% буруулахын тулд хүн дор хаяж 4 аяга кофе уух ёстой гэнэ. Хэрэв та кофег тогтмол хэрэглэх юм бол чихрийн шижин өвчний тархалтыг 30% найдвартай буулгах боломжтойг эрдэмтэд хэлж байна.Элэгний өвчинХэд хэдэн аяга кофе уух нь элэгний хорт хавдар үүсэх эрсдэлийг 40% бууруулна. Уух дуртай кофеноосоо өдөр бүр 3 аягыг уувал, элэгний хатуурал өвчнөөс болж нас барах магадлал гэхэд 60% буурах боломжтой юм байна.

Гэхдээ та элэгний хатуурал буюу циррозыг гепатит C вирустэй андуурч болохгүй гэдгийг санаарай. Паркинсоны өвчин хэд хэдэн судалгааны үр дүнд эмч нар кофены хэрэглээ шууд байдлаар Паркинсоны өвчний тархацад нөлөөлдөг болохыг олж тогтоосон байна. Кафейн нь урам хугарах, сэтгэлээр унах үйл явцыг удаашруулж, саармагжуулдаг байна.

 

Сэтгэгдэл үлдээх on Кофег тогтмол ууж хэвшсэнээр дараах 5 өвчнийг огт тусахгүй ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.