Лаатай холбоотой олон мэргэ байдаг. Орон гэр, орчны орон зайгаа төгс зохицолтой болгох, гэрийн энергиэ сайжруулахад лаатай холбоотой эдгээр мэргэ, ёслол тус болно.

Лааны мэргэ 1
Та лаагаа асаагаад сонирхож байгаа ирээдүйн үйл явдлын талаарх асуултаа тавиарай.
-Хэрэв лааны гэрэл жигд бус асаж, дөл нь чичигнэж хөдлөөд байвал таны амьдралд с өрөг үйл явдал тохиолдож болзошгүй. Жишээлбэл ө вчин, үл итгэлцэл, янз бүрийн асуудал, з өрчил.
-Харин галын дөл дээш тэмүүлсэн шинжтэй бол амжилт ирнэ. Энэ нь үйл ажиллагааны янз бүрийн салбарт дэвших, бие эрүүлжих гээд төгс зохицлыг харуулдаг.

Лааны мэргэ 2
Та хуудас цаас аваад лааны дөл дээгүүр ойрхон явуул. Хэдэн ч удаа тэгж болно. Энэ үеэр та сэтгэлдээ асуултаа асууна. Жишээлбэл “Би албан тушаал дэвшиж чадах уу?”, “Энэ аялалд явбал намайг юу хүлээж байгаа вэ?”гэх мэтээр асуу. Цаасан дээр янз бүрийн хэлбэр дүрс үүснэ. Хэрэв:
-дугуй, тойрог хэлбэрийн дүрс байвал одод танд тааламжтай хандаж, аз таны талд байгааг илтгэнэ. Иймээс та зоригтойгоор хийх юмаа хий.
-Давалгаа мэт, долгиолсон шугам нь таны хүсэл биелэх цаг ямар нэг шалтгааны улмаас хэсэг хугацаагаар хойшилж байгааг харуулна. Иймээс идэвхтэй, эрч хүчтэй хөдлөх хэрэгтэй.
-Амьтан, ургамлын дүрс бүхий янз бүрийн этгээд зураг нь таныг бодит байдлаас хэт тасархай байгааг харуулж байна. Иймээс та зорилгодоо хүрэх тодорхой алхам хийхэд анхаарлаа төвлөрүүлэх ёстой.

Лааны мэргэ 3
6-8 ширхэг лааг хагас тойрог маягаар байрлуул. Дараа нь аль нэг лааны дөл дээр харцаа тогтоон ширтэж, анхаарлаа төвлөрүүлэн ямар үйл явдлын тухай мэдэхийг хүсч байгаагаа асуу. “Би хэдэн хүүхэдтэй болох вэ?”, “Хэзээ хуримаа хийх вэ?” гэх мэт. Танд тоо харагдаж магадгүй. Харагдсан бүхэн таны асуултын хариу болно.
-Тойрог харвал ойр дотны хэн нэгний хувь заяа, тэдний амьдралд гарах эерэг өөрчлөлтийг зөгнөжээ.
-Нүүр царай үзэгдвэл удахгүй сүй тавих, сүйт залуу гэх мэтээр өөрийн зөн совингоо чагнан, мэргийг тайлна.

Лааны гэрлээр өөртөө аз дуудаж болно
Лааг эртнээс нааш орон гэрийн м уу энергийг цэвэрлэх ёслолд ашиглаж иржээ. Лаагаа асаан орох хаалганы дэргэдээс эхлэн үйлдэнэ. Та биеэ суллан тайвширч, ухаан санаагаа төвлөрүүлээд гэр орондоо, гэр бүлийн гишүүддээ аз жаргал хүсээрэй. Ер нь та өөрийн гэсэн нууц үг, дохио үгтэй болж, далд ухамсраа захирч сурах хэрэгтэй. Жишээлбэл “Манай гэрт хайр, хүндэтгэл ноёрхож, уран бүтээл, аз ирэг”. Ингээд лааны дөлийг харж, өөрийгөө гэрэлтэж байгаа тойргийн дунд байгаагаар төсөөлөх хэрэгтэй.

Лаа эрүүл мэндэд нөлөөлөх нь
Хэрэв та нойргүйдэж шаналдаг бол лаагаар эмчлээрэй. Мөн толгой ө вдөх, сэтгэлээр унах, түгших үед ч лааны гэрэл танд тусална. Та хөшгөө татаад харанхуй бүрэнхий өрөөнд, сандал дээр эвтэйхэн суу. Лаагаа ширээний голд тавиарай. Харин та өөрөө ширээнээс 50 cм орчим зайд байх ёстой. Ингээд лааны дөл рүү 7 минут ширтэнэ. Яваандаа таатай мэдрэмж, таталцлыг мэдрэх байх. Та болимоор санагдтал энэ дасгалыг хийгээрэй. Ер нь 7 удаа давтан хийх ёстой. Хамгийн тохиромжтой үе бол ням гарагт унтахын өмнө лаатай дасгалыг эхлээрэй. Таны эрүүл мэнд мэдэгдэхүйц сайжрахыг аяндаа мэдэрнэ.

OTOCH.mn

 

 

Сэтгэгдэл үлдээх on Лаагаар мэргэлж сурах уу? ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.