ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Оюу Толгой”-н талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Оюутолгойн гэрээний үеэр а.влига авсан байж болзошгүй эрх бүхий 4-5 хүн байгаа гэсэн мэдээлэл авснаа хэллээ. Одоогоор нэрийг нь хэлэх боломжгүй бөгөөд АТГ шалгаж байгаа гээд “Зарим компанид давуу эрх өгсөн байж болзошгүй зүйл байгаа. Жишээ нь, “Модерн Номадс” компани “Оюу толгой”-н катеринг нийлүүлэхэд, зарим шатахуун түгээхтэй холбоотой “Оюу толгой”, “Рио Тинто” давуу эрх олгох хэлцэл үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм билээ” гэлээ.

“Оюу толгой” гэрээг ш.алгах Ажлын хэсгийн дүгнэлт УИХ-аар хэлэлцэгдэж нэгтгэгдээд, А.ТГ, Аудитын дүгнэлт мөн ирснээр Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэж, эцсийн байр сууриа илэрхийлэх боломжтой гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд тайлбарлав.

Түүнчлэн Засгийн газрын гишүүн 10 сая ам.долларын а.влига авсан талаарх хардалтын тухайд “Хэвлэл мэдээллээр ийм мэдээлэл гарсан тул би х.ууль хя.налтын байгууллагуудаас тодруулахад одоогоор тийм асуудал албан ёсоор ирээгүй, ш.алгагдаж байгаа зүйл байхгүй гэсэн. Гэвч иргэд хардах эрхтэй тул цаашид энэ талаар хянаж шалгах байх” гэлээ.

UULUURHAI.mn

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн гэрээний үеэр а.влига авсан байж болзошгүй эрх бүхий 4-5 хүн байгаа 4 сэтгэгдэлтэй

4 сэтгэгдэл “Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн гэрээний үеэр а.влига авсан байж болзошгүй эрх бүхий 4-5 хүн байгаа”

  1. ХЗДХ-ийн сайд шиг сайн гэрч байх уу? сайд энэ гэрээний дараа тэр нь төд,тэр нь төдөн сая төгрөгийн авилгал авсан шүүдээ гээд хэлж байсан шүүдээ? энүүнээс илүү гэрч гэж байх уу?

  2. тухайн үед ЭБЭХ-ний сайд байсан Д.Зоригт гэрээ байгуулсны дараа австралид очоод одоо болтол таг алга болсон нөхөр л жинхэнэ авсан байхдаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.