Манал бурханы тариныг уншсаны тус эрдэм Манал бурханы тарнийг тоолох эргэл мөргөл хийх тахих соёрхолыг үйлдсэний тус эрдэм хязгааргүй бөлгөө. Манал бурханы нэр, алдар, тарнийг нэгэн удаа өгүүлсэнээр найман түмэн галавын хилэнц дэв, бузарыг арилгана.

Арван удаа тоолж уншихад найман буман галавын хилэнц арилна. Түүнчлэн заларсан долоон Mанлад соёрхолыг талбиваас ө вчин з овлонд нэрвэгдсэн түүнээс амар хялбар х агацаж урт наслах ба ө вчин з овлонгүй болж д айсан х улгайчийн хийгээд хүн болон хүн бусын хорлол амьдралд тохилдож болох хорлол хөнөөл бүгд амирлах болно.

Буян хишиг нь багасаж хийморь лундаа доройтож ядарсан түдсэн нугууд сэргэх бөгөөд буяныг ихээр хураах тэргүүтэн сайн сайхан бүхэнтэй учирч буяны үрийг эдэлж амсаж болдогыг судар номонд олонтоо айлдсан байдаг.

Урьд насанд хийсэн их нүгэл хилэнцүүд машид түргэн арилах бөгөөд түүнээс гэтлэх болно. Ялгавартайд анагаах ухааныг хөгжүүлэх эм, эмнэлэг, эмч, анагаах ухааны үйл ажиллагааг болгоон тэтгэх бөгөөд ө вчний з овлонгоос огоот гэтэлгэх сайн ерөөл тавьсан.

Ө вчтөнд туслахаар 7 удаа алхваас тэр буян нь бурхан бүгдийг эргэж мөргөл үйлдсэнтэй адил буян хураана. Нэг ө вчтөнд ч бодь сэтгэлийг үүсгэж нэг тун эм өгвөөс тэрхүү буян нь амьтан бүхэнд өглөг өгсөнтэй адил.

Ө вчтний хүслийг хангаваас тахих зохилтой амьтан бүхэнд өглөг өгсөнтэй адил болой. Манал бурханд сүжиглэн эргэл мөргөл үйлдэж тахил өргөн соёрхолыг тавих алдрыг сонсох дүрийг харах (зурмал, баримал, шуумал, хатгамал) түүнд аврал эрж хандсан төдийд таарамжгүй бүтэхгүй ажил амьдрал үзэл бодол тэргүүтэн үл зохилдох бүгд зохицон эвлэрэлдэн нэгдэж хүчийг олох болой.

Муу ё р өлзий бусын үйл явдлыг сонсох харах учрах ба муу ёрын зүүдийг зүүдлэх тэргүүтнээс аврагдах болно Хүн араатан амьтан, гал, ус, салхи, шуурга байгалийн гай гамшиг, хууль цаазын аюул, цэрэг дайны аюул зэрэг элдэв аюултай үл тулгарах элдэв аюулаас хамгаалагдах болно.

Ү хэхийн цагт амьсгал хураахын сацуу Манал бурханы алдарыг сонсох ба сэтгэлдээ дурдан бодсон төдийд ч оньс мултрахын зовлон үл ирэх бөгөөд гурван муу заяанаас магадтай гэтэлж сайн төрлийг олно хэмээн номолсон.

Түүгээрч үл барам ү хэл е гүүтгэсэн дараах зуурдын төрөл з овлонгоос гэтэлгэж ангижируулахын тулд 49 хоногт Доди жажа, их бага Манлыг уншуулах цаглашгүй их тус эрдэмтэй болой.

Мөн Манла бурханы айлдсан судар тарни, ерөөлийг сонссон бурхад бодьсадва нар машид ихээр таалан болгоож Цанба жажин тэргүүтэн тэнгэр ноджингийн аймаг сэлт дөрвөн махранз, арвисыг баригч арш нугууд ихэд таалан баясан цэнгэж сүсэглэн найман оточийн өмнө судар тарнийг нь ёсоор болгоож амьтан бүгдэд туслан тэтгэх, авран хамгаалахаар ерөөл тангараг тавьсан болно.

Тарни нь: Ум намо вага вадэ Вэханзэ гүрү бэндүрья брава разаяа Дата гада яа архадэ самяг сам вүдда яа . Дадята Ум вэханзэ вэханзэ Маха вэханзэ Pаза самүд гадэ

Манал бурханы тарнийг нэгэн удаа уншихад найман түмэн галавын хилэнц дэв, бузарыг арилгана-д нэг сэтгэгдэл байна

1 сэтгэгдэлтэй “Манал бурханы тарнийг нэгэн удаа уншихад найман түмэн галавын хилэнц дэв, бузарыг арилгана”

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.