Мэдээж хамгийн хялбар арга бол манайд ирж угаалгаад өнгөлүүлэх юм гэхдээ нэмэлт төлбөр авдаг харин гэрийн нөхцөлд бол !
Шүршигч саванд 50/50 –н харьцаатай цагаан цуу болон хүйтэн ус хийж бэлдээрэй. Толбон дээрээ уусмалаа шүршээд хэсэг хугацааны дараа хуурай цэвэр даавуун алчуураар хаттал нь арчаарай.

Үүгээр зөвхөн машин дээрх гэлтгүй төмөр эдлэлүүд, шил толин дээрх толбуудыг ч арилгаж болно. Цагаан цуу нь харин ямар нэгэн хольцгүй байх шаардлагатай. Жишээ нь алимны найрлагатай цагаан цуу хэрэглэж болохгүй гэсэн үг.
Арчиж үрэхийг хүсэхгүй байгаа бол цагаан цууны уусмалаа шингээсэн алчуурыг толбо болсон газартаа тавиад 5-10 минут хүлээхэд арилах болно.

Хүнсний сода, нойтон алчуураар толбыг үрэхэд мөн арилна.
Шувууны өтгөнийг дээр нь нойтон алчуур удаан тавьж байгаад авахад арилна.
Дашрамд хэлхэд машин дээр цацагдсан сүү удах тусмаа удаан арилдаг !

Сэтгэгдэл үлдээх on Машин дээрх сүүний толбыг амархан арилгах арга. Хадгалаад аваарай

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.