Лондонд байрлалтай өдөр тутмын сонин болох The Times ( https://en.m.wikipedia.org/wiki/The_Times хаягаар ороод үзэж болно) сонинд "Монголын лидерийн Лондон дахь 11 сая паундын сууцыг б итүүмжиллээ" гэсэн мэдээ 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтлэгджээ. Холбоос нь;
https://www.thetimes.co.uk/.../mongolian-leader-barred...

Уг мэдээнд "Дээд ш үүхээс Knigtsbridge apartments дахь сууцанд дээрх х оригийг тавихдаа Монгол Улсын ерөнхий сайд асан 185 сая паундын дүн бүхий а вилга, мөнгө у гаалтын олон улсын гүйлгээний мөрдлөгийг эцэслэтэл зарах, шилжүүлэхийг х ориглосон байна.

2009-2012 онд ерөнхий сайдаар ажиллаж байсан Сүхбаатарын Батболд нь үндэсний хэмжээний хоёр уурхайтай холбоотой х ууль бус х элэлцээрийн явцад хэдэн зуун саяар тоологдох доллар авсан х эрэгт сэжиглэгдэж байна.

Битүүмжлэгдсэн сууцны эзэмшигч нь Виржиний арлуудад байрлалтай о ффшор компани бөгөөд С.Батболдтой холбоотой. Үүнтэй адилхан бас нэг орон сууц мөн л С.Батболдтой хамааралтай байсан бөгөөд 2017 онд Кипр-Израйлын тэрбумтан Тэдди Сага гэж нөхөрт зарагджээ.

Ш үүгч Пелинг өөрийн шийдвэртээ "ноён С.Батболд болон түүний гэр бүлийн гишүүдтэй дээрх орон сууцтай холбоотой х үчтэй нотлох баримтууд бий" хэмээн дурьджээ.

Ноён С.Батболд болон түүний хамтрагчид хууль бус сангуудаас оффшор компанийн "лабиринт систем" үүсгэсэн.

Английн ш үүхийн систем нь Эрдэнэт болон Оюутолгойн үйл ажиллагаатай холбоотой олон улсын м өрдлөгийн хүрээнд шийдвэрээ гаргасан.

Монголын албаныхан 250 орчим сая долларын хохирол тооцож байгаа" Гэх мэдээллүүд гарсан байна.

https://mass.mn/n/68306

Сэтгэгдэл үлдээх on МОНГОЛЫН ЛИДЕР ГЭХ Сү.БАТБОЛДЫН ЛОНДОН ДАХЬ 11 САЯ ПАУНДЫН СУУЦЫГ БИТҮҮЛЖСЭН ТАЛААР ЛОНДОНГИЙН ХЭВЛЭЛД ДУРЬДСАН МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.