"Монгол орлон тоглогч" холбооны залуус "Мулан" киноны багийнхантай хамтарч ажилласан билээ. Тэр ч бүү хэл орлон тоглогч А.Лхагвасүрэн Хятадын алдарт жүжигчин, тулаант киноны мастер Жет Лигийн орлон тоглогчоор ажиллаж, Монголын нэрийг дэлхийд гаргаад байгаа. Тэгвэл "Монгол орлон тоглогч" холбооны залуус "Мулан" кинонд ажилласныхаа дараа "Марвел" студиэс хамтарч ажиллах санал авчээ. 

Улмаар Австрали улсад очиж, "Марвел"-ын шинэ төсөл дээр хамтарч ажилласан юм байна.  Манай орлон тоглогчдын баг 10 хүний бүрэлдэхүүнтэй очиж, 26 хоног ажиллаад ирсэн аж. Одоо дөрвөн орлон тоглогч нэг орчуулагчийн хамтаар Австрали улсад ажиллаж байгаа ажээ.  Шинэ супер баатарынхаа төслийг "Марвел" студийнхэн нууцалж байгаа бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Хятад баатрын тухай кино юм байна. 

ZALUUCOM.mn

Сэтгэгдэл үлдээх on Монголын орлон тоглогчид "Марвел"-ынхантай хамтарч ажиллаж байна

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.