Монгол улсынхаа тухай товч, ойлгомжтой мэдээлэл олгохыг зорьлоо.

Монгол улсын хилийн нийт урт –8158 км /Үүнээс ОХУ-тай 3485 км, БНХАУ-тай 4673 км/
Монгол улсын баруунаас зүүн захын цэг хүртэл –2392  км
Монгол орны хойноос өмнө захын цэг хүртэл –1259 км
Төв цэг –Өвөрхангай аймгийн Бүрд сум, Өвөр Хөшөөтийн булаг
Баруун захын цэг –Баян-Өлгий аймаг, Мааньт уул
Зүүн захын цэг –Дорнод аймаг, Модтой хамар уул
Хойд захын цэг –Хөвсгөл аймаг, Монгол Шарын даваа
Өмнө захын цэг –Өмнөговь аймаг, Орвог гашууны бор толгой
Ази тивийн их даралтын төв –Увс аймаг, Улаангом
Монгол орны усан хагалбар –Төв аймаг, Хэнтийн нуруу Цогтчандмань уул
Монгол орны улсан хил –Дорнод аймгийн Буйр нуур, Тарь нуур, Увс аймгийн Увс нуур

Монгол орны ХАМГИЙН, ХАМГИЙН

Хамгийн өндөр цэг –БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ, ХҮЙТЭН УУЛ /НАЙРАМДАЛ ОРГИЛ/ –д.т.д 4374 м
Хамгийн нам цэг –ДОРНОД АЙМАГ, ХӨХ НУУР –д.т.д 560 м
Хамгийн урт нуруу –МОНГОЛ АЛТАЙН НУРУУ –900 гаруй км
Хамгийн том тогтмол нуур –УВС НУУР –3350 км2
Хамгийн гүн, цэнгэг нуур-ХӨВСГӨЛ НУУР –267 м гүн, 136 км урт, 45 км өргөн, 2770 км2
Хамгийн урт гол –ОРХОН ГОЛ  –1124 км
Хамгийн том мөсөн голАЛТАЙ ТАВАН БОГД УУЛ, ПОТАНИНЫ МӨСӨН ГОЛ20 км урт, 5 км өргөн
Хамгийн өндөр хүрхрээ-ХОРЬДОЛ САРЬДАГИЙН НУРУУНЫ АРСАЙН ХҮРХРЭЭ –70 м өндрөөс буудаг
Хамгийн олон галт уултай нутаг-СҮХБААТАР АЙМАГ, ДАРЬГАНГА –220 орчим галт уултай
Хамгийн өргөн уудам тал –МОНГОЛЫН ДОРНОД ТАЛ –150-200 км өргөн, 300 км урт
Хамгийн том газар нутагтай аймаг –ӨМНӨГОВЬ –165400 км2
Хамгийн халуун рашаан – БАЯНХОНГОР АЙМАГ, ШАРГАЛЖУУТ–+ 89° С хүртэл
Хамгийн том элс –БӨӨРӨГ ДЭЛИЙН ЭЛС /АЛТАН ЭЛС-НИЙ ХАМТ/ –4000 км2
Дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойш түрж орсон элс –БӨӨРӨГ ДЭЛИЙН ЭЛС –ХӨ 50°18
Хамгийн том говь –ӨМНӨГОВЬ АЙМАГ, ГАЛБЫН ГОВЬ –70000 км2
Хамгийн том агуй –хө 45°35”  ,СҮХБААТАР АЙМАГ, ТАЛЫН АГУЙ –ЗУ 114°30”
Хамгийн их халуун болдог газарБАЯНХОНГОР АЙМАГ, ЭХИЙН ГОЛ –+45°С
Хамгийн хүйтэн болдог газар –ЗАВХАН АЙМАГ, ТОСОНЦЭНГЭЛ –-52°С
Хамгийн их тунадас унадаг газар –ХЭНТИЙ АЙМАГ, ДАДАЛ –387 мм
Хамгийн бага тунадас унадаг газар –ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ, ЗАХУЙН ГОВЬ –45мм
Хамгийн өндөрт оршдог аймгийн төв – ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ, АЛТАЙ –д.т.д 2160 м
Хамгийн өндөрт оршдог сум –ХОВД АЙМАГ, ДУУТ СУМ –д.т.д 2400 м
Сэтгэгдэл үлдээх on МОНГОЛ УЛСЫН ТУХАЙ ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.